Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Ким Жон Намын аллагын дүрс бичлэгийг нийтэд үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Японы Fuji TV суваг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Намын аллагын дүрс бичлэгийг нисэх буудлын хяналтын камернаас олсноо өнөөдөр үзүүлжээ.

Ким Жон Нам нь өнгөрсөн Даваа гарагт Малайзийн Куала Лумпур хотоос Макао руу нисэх гэж явахдаа алагдсан юм. Бичлэгээс харвал талийгаачийг тасалбар бичүүлэхээр зогсож байхад нь нэг эмэгтэй араас нүүрэнд нь хүрээд эргэн зугтаж алга болж байгаа нь харагдаж байна.

Мөн өөр нэг эмэгтэй хэргийн газраас энэхүү эмэгтэйн эсрэг чигт явж байгаа нь бичигджээ.

Үүний дараа бие нь эвгүйрхсэн Ким Жон Нам нисэх буудлын ажилтанд хандаж өөрт тохиолдсон явдлыг ярьж байна. Буудлын ажилтан түүнийг цагдаад хүргэж өгөхөд тэр бас болсон явдлыг тайлбарлан ярьж байгаа юм.

Үүний дараа ухаан алдаж унасан Кимийг дамнуурган дээр хэвтүүлэн эмнэлэг рүү авч явсан байна. Талийгаач эмнэлэг хүрэх замдаа амиа алдсан юм. Түүнийг хортой бодисоор шүршиж алсан гэж үзэж байгаа.

Ким Жон Нам нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах бөгөөд сүүлийн 10 гаруй жил Макаод голлон амьдарч байгаа юм.

Түүнийг Хойд Солонгосын тагнуулынхан алсан гэж сэжиглэж байгаа ба Малайзийн цагдаа уг хэрэгтэй холбогдуулан Вьетнам, Индонезийн паспорттой хоёр эмэгтэй, Индонез эмэгтэйн найз залуу, Хойд Солонгосын нэг эрэгтэй, нийт дөрвөн хүнийг баривчлаад байна.

 

Эх сурвалж: The Guardian, Fuji TV