Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нисдэг машин 400,000 ам.доллар

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 2 сарын 17
Cardoctor
 

Данийн PAL-V хэмээх компани нисдэг машины захиалгыг 400,000 ам.доллараар авч эхэллээ. Захиалагч нартаа ирэх жилийн сүүлээр хүргэхээр төлөвлөөд байгаа бөгөөд түүнийг Liberty хэмээн нэрлэдэг.

Газар, агаар ангиллын 2 хөдөлгүүртэй тус машин нь 635 кг орчим жинтэй. 2 хүний суудалтай бөгөөд 100 литрийн шатахуун банктай. Ингэснээр Шатахуун нь дангаараа 72 кг орчим жинг эзлэх юм байна.

 

Түүнийг нарийн техникийн үзүүлэлт хараахан задраагүй байгаа ч бидний мэдэж байгаагаар газрын хөдөлгүүр нь 100 морины чадалтай, Зууд 13 иддэг, 100 км/ц хурдыг 9 секундэд авдаг гэнэ.

 

Харин агаарын хөдөлгүүр нь 200 морины чадалтай. Дээд хурд нь 180 км/ц бөгөөд 3,4 км өндөрт нислэг хийх чадвартай. Хамгийн тохиромжтой хэмнэлтийн хурд нь 140 км/ц бөгөөд энэ хурдаар 500 км зайг туулах чадвартай. Харин хажуудаа зорчигчтой бол багасаж 400 км болдог гэнэ. 

Өөр нэгэн зүйл нь нисдэг болгохын тулд 5-10 минутын ажиллагаа шаардлагатай. Зарим зүйлс нь гар аргаар хийх шаардлагатай тул ийм хугацаа орно гэдгийг тус байгууллага мэдэгдээд байгаа юм.

 

Хамгийн чухал зүйл болох үнийг одоо танилцуулъя. 399,000 ам.доллараас Спорт хувилбар нь эхэлнэ. Харин 200,000 ам.доллараар арай миа Pioneer Edition авах боломжтой. Гэхдээ энэ нь ердөө 90 ширхэг л үйлдвэрлэгдэх гэнэ.

 

Дээрх 2 хувилбарт стандартаар жолоодох сургалт орох юм байна. Ирээдүй ч тодорхой болчихлоо доо.

Зураг