Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Moody’s агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг дахин бууруулж магадгүй

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Олон улсын санхүүгийн судалгааны “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулах эсэх асуудлаар дахин үнэлгээ хийх болсоноо зарлаад байна. Тус агентлаг өнгөрөгч 11-р сард Монголын зээлжих зэрэглэлийг “CAA 1” болгож бууруулаад байсан юм.

Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ирэх сарын 21-нд төлөгдөх нөхцөл бүхий 580 сая ам.долларын Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийг хэрхэн хийх нь тодорхойгүй байгаа тул бууруулах эсэх асуудлыг дахин хэлэлцэхээр болсон байна.

Бондын эргэн төлөлт болон Олон Улсын Валютын Сантай хийж байгаа хэлэлцээрийн явцаас Монгол Улсын зээлжих чадвар тодорхойлогдоно гэж үзэж байна.