Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Манжуур хотод саатуулагдсан иргэнийг Монголын тал шилжүүлэн авчээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд гэмт этгээд шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу хүн амины хэрэгт сэжиглэгдэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод саатуулагдсан иргэн А-г Монголын цагдаагийн байгууллага Хятадын талаас өчигдөр шилжүүлэн авчээ.

Энэ нь гэрээ байгуулагдсанаас хойш хоёр улсын хооронд гэмт этгээд шилжүүлэн авсан анхны тохиолдол юм гэж Гадаад Харилцааны Яамны Консулын Газраас мэдээллээ.