2020/04/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,781.09₮
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
B30
УЛААНБААТАР
13°
|
-2°
06:00
S31
-3°
07:00
S32
-3°
08:00
S32
-1°
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
10°
15:00
S32
10°
16:00
S32
11°
17:00
S32
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/02/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: Өрхийн орлого буурч, зарлага нэмэгджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 15
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний Статистикийн Хорооноос 2017 оны нэгдүгээр сарын байдлаарх ДНБ, ажиллах хүчний мэдээ, өрхийн орлого, зарлага зэрэг нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийн танилцууллаа. 

1. Эрүүл мэнд

Улсын хэмжээнд 2017 оны нэгдүгээр сард  5,464 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 5,502 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 811 (12.9%)-ээр, амьд төрсөн хүүхэд 802 (12.7%)-оор буурсан байна. 

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо өмнөх оны мөн үеэс буурахад улаанбурханаар өвчлөгчид 2,721 (99.9%)-ээр, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 99 (58.2%)-өөр, вирүст хепатитаар өвчлөгчид 18 (31.6%)-аар буурсан нь голлон нөлөөлсөн  байна. 

Улаанбаатар хотод 2017 оны нэгдүгээр сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 227 болжээ.

2. Мөнгө, зээл, үнэт цаас 

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2017 оны нэгдүгээр сарын эцэст 11.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 203.0 (1.7%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.0 (20.5%) их наяд төгрөгөөр өсчээ.

Төгрөгийн америк доллартай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2017 оны нэгдүгээр сард 2,488.38 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 485.16 (24.2%) төгрөгөөр суларчээ

Төгрөгийн юаньтай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2017 оны 1 дүгээр сард 360.78 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 56.03 (18.4%) төгрөгөөр суларсан байна. 

Төгрөгийн  рубльтэй  харьцах, Монголбанкны нэрлэсэн  дундаж ханш  2017 оны нэгдүгээр сард 41.58 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15.61 (60.1%) төгрөгөөр суларсан байна. 

3. Гэмт хэрэг

Улсын хэмжээгээр 2017 оны нэгдүгээр сард 2,773 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 223 (8.7%)-аар, өмнөх сараас 701 (33.8%)-ээр өсчээ. 

Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг 159 (18.3%), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 39 (34.2%), өмчлөх эрхийн эсрэг  гэмт хэрэг 36(2.9 %), захиргааны журмын эсрэг гэмт хэрэг 11 (61.1%) -ээр өссөн нь голлон нөлөөлөв.

Улсын хэмжээгээр 2017 оны нэгдүгээр сард 7.5 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 629 хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 164 (2.1%)-өөр буурч, баривчлагдсан хүн 126 (25.0%) -аар өссөн байна.

4. Хөдөлмөр

Ажиллах хүчний судалгааны 2016 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1,239.8 мянга, үүнээс 659.7 (53.2%) мянга нь эрэгтэй, 580.1 (46.8%) мянга нь эмэгтэйчүүд байна. 

Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 65.2 (6.1%) мянгаар, ажилгүй иргэд 10.5 (10.9%) мянгаар, эдийн засгийн идэвхгүй хүн ам 52.6 (6.9%) мянгаар өссөн байна

Эдийн засгийн идэвхгүй нийт хүн амын 257.6 (31.6%) мянга нь тэтгэврийнхэн болон өндөр настан, 223.5 (27.5%) мянга нь суралцагчид,  99.9 (12.3%) мянга нь хүүхэд асарсан, 72.4 (8.9%) мянга нь гэрийн ажилтай, 59.8 (7.3%) мянга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

5. Өрхийн орлого, зарлага

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны 4 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 841.8 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.0 (0.8%) мянган төгрөгөөр буурлаа. 

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2016 оны 4 дүгээр улиралд 898.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 39.4 (4.6%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.  

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 43.0 (6.9%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Дээр дурдсан тоон баримтуудыг инфографик хэлбэрээр төрөлжүүлэн харуулж байна  

Зурган дээр дарж томруулж харна уу

x