2019/09/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,669.57₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
20:00
S29
14°
21:00
S29
13°
22:00
S29
10°
23:00
S29
00:00
S26
01:00
S26
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S31
07:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/02/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт” гэдэг жорыг гурав дахиа сонгуульд ашиглах уу?!

Б.Төгөлдөр
2017 оны 2 сарын 10
MorninigNews.mn

-Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хөрсийг бэлтгэх зорилготой МАН-аас явуулсан нийгмийн судалгаагаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг олигархуудаас авах шийдвэр олон нийтийн дэмжлэг авахаар дүр зураг харагдсан гэх- 

“Үхнэ, үхнэ гэсээр үхрийн мах барна” гэгчээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ хэмээн сүрийг үзүүлж, дахин дахин хойшлуулсаар эцэстээ УИХ-ын намрын чуулганыг завсарлуулах бололтой.

Хэрэв ээлжит бус чуулган хуралдуулж энэ асуудалд цэг хатгаж чадахгүй л бол хаврын чуулганы хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал дунд хэлэлцэнэ гэвэл жинхэнэ шоу болж төгсөх магадлал өндөр юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх суртал ухуулгын сэдэв болгох сонирхол цухалзаж байгааг УИХ-ын гишүүд ч ил хэлж эхэллээ.

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан дээр гишүүн Л.Болд “Олонхын бүлэгт Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг хуулийнхаа дагуу шалгах, хэлэлцэн шийдвэрлэх хугацаа хангалттай байсан. Эрдэнэтийн шуугианаар МАН УИХ, орон нутгийн сонгуулийн шоуг хийсэн. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийг хийх гэж байна. Үүний цаана эрх баригчид байгаа нь ойлгомжтой.

Эрдэнэт гэдэг нэг жороор хэдэн сонгуулийнхаа амжилтыг баталгаажуулаад цаанаа өөр хоорондоо тохиролцоо хийж байна” гэж ярьжээ.

Аливаа томоохон асуудал УИХ-ын чуулганы танхимд биш эрх барьж буй улс төрийн намын гал тогоонд урьдчилан шийдэгддэг болсон жишгээр “Эрдэнэт”-ийн асуудлыг МАН-ын “дээд” хүрээнд хэдэнтээ ярилцсан мэдээлэл байна. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хөрсийг бэлтгэх зорилготой МАН-аас явуулсан нийгмийн судалгаагаар “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг олигархуудаас авах шийдвэр олон нийтийн дэмжлэг авахаар байна” гэх дүр зураг харагдсан гэж эх сурвалж хэллээ.

Үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн томоохон пиар болох сэдэв байж болох ч үр дагавар нь хаана хэрхэн тусах, ямар өртөгтэй байхыг МАН-ын шийдвэр гаргах түвшний зарим улстөрчид үнэндээ гадарлаж байгаа учраас санал хуваагдсан гэх. Тийм ч учраас шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх асуудал байнгын хороон дээрээ хэд хоног гацав. Энэ зуур УИХ-ын нэр бүхий гишүүд толгой эргүүлэм мэдэгдлийг хувийн сошиал хуудсаараа гацаж, олон нийтийг бүр ч эргэлзээнд оруулж буй юм. 

Саналын томьёоллоор байнгын хороон дээр ч санал хураалт явуулаагүй байхад “Эрдэнэтийг төрийн мэдэлд авахаар шийдвэрлэлээ” гэсэн мэдээллийг гишүүд олон нийтийн сүлжээнд цацаж байгаа нь “алга ташуулах” гэсэн хувийн сонирхлынх нь илрэл үү, МАН-ын “гал тогоо”-ноос гарч буй хандлагыг цухалзуулаад байна уу гэдэг нь ойлгомжгүй боллоо. 

Уг нь одоогийн байдлаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Хуульзүйн байнгын хорооноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2016 оны жилийн эцсийн улирлын байдлаарх үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хамтарсан шалгалт хийж байгаа.

Энэхүү шалгалт нь үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, үр ашгийн байдал, төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, мөнгөн хөрөнгийн зарцуулалт, авлага, өглөгийн дүн, худалдан авалт, гэрээ хэлцлийн үр дүн зэрэг чиглэлээр хийгдэх юм.

Цаашид Үндэсний Аудитын газраар ахлуулсан Монгол банк, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамтарсан шалгалт оруулахаар төлөвлөж байгаа. Хамтарсан томоохон шалгалт оруулснаар эдийн засаг, санхүүгийн зөрчил, маргаантай байгаа асуудлуудад нэгдсэн дүгнэлт өгөх зорилготой аж.

Түүнчлэн хэдэн долоо хоног байтугай хэдэн сараар хойшлогдоод байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг өчигдөр хэлэлцэхдээ “Монгол зэс” корпораци талаас төлөөлөл оролцоно хэмээж байсан. Гэвч томилолттой яваа УИХ-ын гишүүдийн хүсэлтээр хойшлууллаа гэх шалтаг тоочсон билээ. 

Ийн байн байн хойшлуулж байгаа нь улстөрчдийн дунд ямар нэгэн тохироо явагдаж байна гэх хардлагыг төрүүлээд байгаа юм. Өчигдөр л гэхэд УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхгүй хэмээхэд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, С.Эрдэнэ нар Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шийдвэрийн төслийг чуулган засварлахаас өмнө амжиж хэлэлцэхийг санал болгож байсан. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Т.Аюурсайхан: Ээлжит бус чуулган өндөрлөх гэж байна. Тиймээс уг намрын чуулганаар амжиж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой шийдвэрийн төслийг өнөөдөр үдээс хойших хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй.

 
Гэрэл зургийг mpa.mn

С.Эрдэнэ: “Эрдэнэт”-ийн 49 хувийг шалгах ажил хангалттай бус гэж би харж байгаа. Худалдан авагч талыг оролцуулаад шийдэх ёстой. Энэ 49 хувийн худалдан авалтыг шалгах тал дээр Ардчилсан намын бүлэг эсрэг байр суурь байхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийн асуудал өнөөдөр нэлээд дуулиан шуугиантай явж байгаа, гэвч нэг ч үг дуугарахгүй байна.

Яагаад ярихгүй байна вэ. Аливаа асуудалд улстөржиж болно. Шударга бай. “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувь дээр Английн Арбитрын шүүхээс шийдвэр гаргаад 140 сая ам.доллар буюу 350 тэрбум төгрөгийг төлөхөөр болчихлоо. Яагаад энэ асуудлыг ярихгүй байгаа юм. Энэ 51 хувьтай холбоотой төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой олон шахаа бизнес байдаг.

Хууль бус үйлдлүүд яригддаг. Т.Аюурсайхан гишүүний ярьж байгаачлан 49 хувьтай холбоотой хэсэг нөхдөд хуулийн хариуцлага тооцоод өнгөрөх юм шиг яриад байх юм. 49 хувь ч тэр, 51 хувь ч тэр нэг л үйлдвэрийн хувь эзэмшлийн асуудал.

Үүнийг нэг байнгын хороо ажлын хэсэг гаргаад шалгадаг биш, УИХ-аас албан ёсны ажлын хэсэг гаргаж шалгах ёстой. УИХ-аас 51 хувийг ч, 49 хувийг ч хамтран шалгах нэгдсэн ажлын хэсэг гаргах ёстой гэж үзэж байна” гэсэн. 

 
Гэрэл зургийг mpa.mn

О.Баасанхүү: “Улс орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс намрын ээлжит бус чуулганыг зарлах байх. Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сангийн тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл маань Эдийн засгийн байнгын хороонд шилжсэн сураг дуулдсан.

Гэтэл энэ намрын чуулган, ирэх хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд алга. Тиймээс яагаад уг тогтоолын төслийг гацааж, хэлэлцэхгүй байгаа талаар тодорхой тайлбар өгнө үү” гэж байсан. 

Үүнээс өмнө буюу энэ сарын 7-ны өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хойшлуулж байв. 

Харин хоёрдугаар сарын 1-нд болсон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авах ажиллагаатай холбогдох асуудлыг судлах үүрэг бүхий УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэн дүгнэлтдээ “Худалдан авах ажиллагаа нь Монгол Улсын хэд, хэдэн хууль, тогтоомжийг зөрчсөн” гэж үзсэн тухайгаа ч дурдсан. 

Гэтэл өнөөг хүртэл Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхгүй хэрнээ УИХ-ын гишүүд нь өөрсдийн байр сууриа цахим хуудастаа илэрхийлж байгаа нь олон нийтийг эргэлзээг бүр гүнзгийрүүлж, төр хувийн хэвшлийг булаахын тулд тохироо хийж байна гэдгийг бататгаад байх шиг харагдах болов. 

Учир нь өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Тэрэлж дэх амралтын баазад очиж, үгсэн тохирсон ч, даваа гарагийн бүлгийн хуралдааны үеэр цэгцэндээ оруулж, нэгтгэсэн санал нь дахин задарснаас өнөөгийн нөхцөл байдал үүссэн гэх хардлагыг төрүүлэх боллоо.

x