2020/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.46₮
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-19°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-26°
09:00
S32
-24°
10:00
S32
-22°
11:00
S32
-19°
12:00
S32
-16°
13:00
S32
-15°
14:00
S32
-14°
15:00
S32
-15°
16:00
S32
-16°
17:00
S31
-19°
18:00
S31
-19°
19:00
S31
-20°
20:00
S31
-20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/02/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЛАНТУУ ДОХИО” ТББ

ikon.mn
2017 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг

Үүсэх болсон шалтгаан /2012.10-р сар/

Төрсөн охиноо хүний наймаанд алдсан хохирогч Ц.Ганзориг гудамжинд ганцаараа тэмцэл хийж байсантай санаандгүй тааралдан анх хүний наймааны талаарх ойлголт авсан. Түүнээс хойш нэг сарын дараа хамтдаа тэмцэж явсан Ц.Ганзориг агсан зуурдаар амь насаа алдан тус хэргийг шударга бус шийдэгдсэн гэж үзсэн учраас цахим ертөнц, бусад хэлбэрээр олон залуус нэгдэн хамтдаа хүний наймааны эсрэг үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн.

Тухайн хэргээс улбаалж хүний наймаа гэдэг зүйлийн талаар бодит мэдээллийг авах тусам “Монголд ийм зүйл байсаар ирсэн гэж үү ? Байна гэж үү ? Бид юу хийж чадах вэ ?” гэдэг асуултууд гарч ирсэн. Ингээд залуус сайн дураараа нэгдэж цуглаж тууштай зоригтой тэмцэж чадах нь тэр дундаасаа шүүгдэж эхэлсэн. Цахим ертөнцөөр, сонин, телевиз олон нийтийн мэдээллийн хэрэгслээр асуудлуудыг зоригтой хөндөж, дуугарч эхэлсэн. Энэ үед Монгол улсад хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулж ирсэн олон төрийн бус байгууллагуудтай харилцаж үзсэн ба тэдний 80-с илүү хувь нь эмэгтэй гишүүдээс бүрдсэн байгаад гайхсан.  Биеэ үнэлэлтийн гол худалдан авагч, хүний наймааны гол санхүүжүүлэгч болох эрчүүдийн дуу хоолой нийгэмд хаа байна вэ? Ийнхүү “Хүний наймааны эсрэг 100 залуу” ил тод өөрсдийгөө зарлан олон нийтийн хуудсаар байр сууриа илэрхийлсэн. 

Анхны алхам – Жинхэнэ эр хүн охидыг худалдаж авдаггүй ! /2013.01-р сар/

Олон жилийн туршид Монгол улсад охидыг “Биеэ үнэлэлт” нэрийн дор хүчээр биеийг нь үнэлүүлэн хүний наймааны золиос болгож байгаа юм. Биеэ үнэлэлт нь Монгол улсад захиргааны арга хэмжээгээр зохицуулдаг энгийн зөрчил төдий зүйл байдаг бол хүний наймаа бол олон жилийн ялын тогтоолтой эрүүгийн гэмт хэрэг юм. Тухайн бизнесийн гол худалдан авагч нь эрчүүд. Ингээд байшин хороолол, гэр хороолол гэх мэт газруудаар яван “Жинхэнэ эр хүн охидыг худалдаж авдаггүй” нэртэй зурагт хуудаснуудыг байрлуулж эрчүүдийг уриалсан зураг авахуулж, видео, богино хэмжээний шторкуудыг олон нийтийн хэрэгслээр цацан давхар суурь асуудлыг хөндөж ярьсан. Нийгэмд хүчирхийллийн эсрэг эрчүүд ингэж нэгдэн дуу хоолойгоо өргөх нь цөөн байдаг тул мэргэжлийн салбарын хүмүүсээс эхлээд олон нийт, нийгэм биднийг эерэгээр хүлээж аван олон нийтэд сайн нөлөөллийн ажил болж чадсан.

Маш олон хүмүүс хандаж эхэлсэн

2012.11 сар Хүний наймааны золиос болсон гэх 4 охинд өмгөөлөгчийн зардал цуглуулж өгөн хэргийг эхлүүлсэн нь хожим 8 хохирогч 7 холбогдогчтой онц ноцтой зохион байгуулалттай гэмт хэрэг болж томров. Энэ чиглэлээр нэрээ нууцалсан олон хүмүүс хандах боллоо. Хүний наймаанд өртсөн хохирогчдын ар гэрээс ирсэн хэдэн арван захидал, зуу гарсан тооны цахим захидлыг судалж үзэхэд ижил төрлийн гэмт хэрэг маш их байлаа. Мэдлэг мэдээлэлгүйн улмаас өндөр цалинтай ажил, тэтгэлэгт сургууль, зуучлах гэх мэт зүйлсэд хууртан Монгол улсаасаа гарч худалдагдсан, одоог хүртэл эх орондоо ирж чадахгүй аймшигт амьдралаар амьдарч байгаа охид, залуусын ар гэрийнхний дуу хоолой бидэнд хандсан юм.

Зөвхөн эрчүүдээс бүрдсэн “Лантуу дохио” ТББ

Үйл ажиллагааны хүрээ томрон, төрийн болоод төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах хэрэгцээ ихсэх тусам хуулийн этгээд болох шаардлагатай гарч ирсэн. Ингээд 2014.03.28-ны өдөр нийгэмд “Лантуу” мэт хүчтэй сэрэмжлүүлэг өгөх ёстой гэсэн утгыг агуулсан “Лантуун дохио” ТББ-г байгуулан энэ байгууллагад эрсдэл хүлээх хэсэг буюу үндсэн гишүүд нь зөвхөн эрэгтэй хүн байна гэсэн дүрэм, шийдвэр гаргасан. Өнөөг хүртэл энэ дүрмээсээ гажаагүй үйл ажиллагаа явуулж байгаа.

“Хүний наймааны эсрэг үндэсний хөдөлгөөн”, “Хүний наймааны эсрэг сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн” 

Хамгийн түрүүнд хүний наймаа гэдэг зүйлийн талаар иргэд, олон нийт бодитой үнэн зөв мэдээлэлтэй болох нь чухал юм. Учир нь энэ хэргийн дийлэнх хувь нь тухайн хүн өөрөө мэдлэг мэдээлэлгүйн улмаас хохирогч болдог онцлогтой. Иймээс хүний наймаа гэдэг гэмт хэргийн онцлог шинж тэмдгийг олон нийтэд харуулсан, түүний үйлдэгддэг 5 төрлийг ялгаж үзүүлсэн зохиомжид гэрэл зургийг авч бэлтгэн томоохон хэмжээний гэрэл зургийн үзэсгэлэн, цогц арга хэмжээг дэлгэлээ. Энэ арга хэмжээнд мэргэжлийн, олон улсын нийлсэн 9 байгууллагыг урьж оролцуулан “Хүний наймааны эсрэг үндэсний хөдөлгөөн”-г эхлүүлэн, тус гэмт хэргийн эсрэг үзэл бодолтой иргэд, залуусын гарын үсгийг цуглуулж бодит оролцоог бий болголоо. Мэргэжлийн байгууллага бүр өөрсдийн чиглэлээр илтгэл, сургалтыг 3 хоногийн турш зохион байгуулан нийт 800 хүн биеэр, илүү тооны хүмүүс 21 ширхэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг, ойлголтыг авч чадсан.

Тэд хаачив эссэ уралдаан ба хүний наймаа /2013 он 04-р сар/

1990 оны шилжилтийн явдлаас хойш 2005, 2006 он хүртэл Монгол улсад, ялангуяа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад орон гэргүй, хараа хяналтгүй гудамж траншейнд амьдардаг маш олон хүүхдүүд байдаг байв. Харин 2007 оноос эхлэн хараа хяналтгүй хүүхдийн тоо нүдэн дээр илт багасаж хаяа нэг үзэгдэх болсон юм. Одоо хүртэл сэжиг төрүүлэх энэ асуудлын мөрөөр Лантуун дохио ТББ “Тэд хаачив”  нэртэй эссэ уралдаан зарлан эрлийн үр дүнд “Ах эгч дүүсийн холбоо” нэртэй өнчин хүүхдүүдийн холбоотой танилцсан юм. Тэднээс илүү бодитой мэдээллийг авсны дараа маш олон хүүхдүүдийг бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөг, эд эрхтэний наймааны золиос болгон гадаад улсад худалдаалсан байж магадгүй гэсэн сэжиг төрж цааш нь судлаж эхлэв. Эцэг эхээс өвлөж үлдсэн хөрөнгө, барьцаа байхгүй гэдэг шалтгаанаар банкнаас зээл авч чадахгүй байсан ах эгч дүүсийн холбооны “Монгол гуталчин” төслийг дэмжин анхны хөрөнгө оруулалтыг босгох аян явуулснаар “Монгол гуталчин” гутлын цех амжилттай үүд хаалгаа нээлээ. 

Хүүхдэд ээлтэй хөрш аян /2013.05-р сар/

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн эцэг нь 5 настай хүүгээ заазуурдсан аймшигт хэрэг гарсан ба энэ хэрэг олон нийтийн цахим сүлжээгээр хаа сайгүй тархаж Монголчууд маш ихээр цочирдов. Олон хүмүүс Лантуун дохио ТББ-д хүүхдийн төлөө ямар нэгэн үйлдэл хийхийг уриалсан хүсэлт, шаардлагуудыг ирүүллээ. Лантуун дохио ТББ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтарч тус хэрэг дээр сүүлийн шатны шүүх хурал дуустал ажиллав. Энэ хэрэг нь байнга үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийн хүндэрсэн хэлбэр байсан бөгөөд 5 настай хүүхдийг төрсөн эцэгтээ заазуурдуулах хүртэл олон жилийн турш хөршүүд нь хүчирхийллийн талаар хэнд ч мэдээллээгүй байсан юм. Энэ нь Монгол улсад нийтлэг дэлгэрсэн үзэгдэл, ноцтой асуудал билээ. Дэвшил юу гэвэл анх төлөвлөгдсөн байсан ялын заалт дээр эрүүгийн хуулийн 100.1 буюу байнгын тарчлаан зовоосон гэдэг үндэслэлээр 1.6 жилийн ял нэмүүлж чадсан явдал юм. Энэ нь байнга гэр бүлийн хүчирхийлэлд амьдардаг олон мянган эх хүүхдүүдийг гэмт хэргийн хохирогчид гэдгийг батласан том жишээ байлаа. Үүнээс улбаалан гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Хүүхдэд ээлтэй хөрш” нэртэй аяныг эхлүүлэн байшин, гэр хорооллуудаар нөлөөллийн ажлыг явуулсан юм. Мэдээж шоронд хорих яллах арга нь хүчирхийллийг зогсоох хамгийн сайн арга биш гэдгийг бид мэдэж байлаа. 

Олон улсын хамтын ажиллагааны эхлэл Unbound USA /2013.06-р сар/

АНУ-н Техас мужид хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг Unbound ТББ-тай байгууллагатай хамтран Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр "Нэг сэрэмжлүүлэг нэг амь" сэдэвт сургалтыг цагдаа, нийгмийн ажилтан, багш, эмч, олон нийт гэсэн зорилтот бүлэгт амжилттай зохион байгууллаа. 

Зочид буудал төсөл /2013.06-р сар /

Монгол улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд аялал жуулчлалын хөгжлийг даган “Секс аялал жуулчлал” орж ирсэн. Секс аялал жуулчлал нь “Гольф тур” гэх мэт нэрэн дор нууцаар үйлдэгддэг, насанд хүрсэн болоод хүрээгүй охидыг хамарсан гэмт хэрэг, далд биеэ үнэлэх бизнес юм. Насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой тохиолдолд энэ нь гэмт хэрэг болох бөгөөд энэ гэмт хэргийг шууд утгаараа дэмжигч, өөхшүүлэгч, оршин тогтнуулагч нь зочид буудал, жуулчны баазууд юм. Тэд багадаа 4-5, ихдээ 30-40 тооны охидыг “Нууц” караокед цуглуулан наргиж цэнгэн дараа нь секс үйлчилгээ авдаг. Харин Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, жуулчны баазууд зочид буудалд орж байгаа насанд хүрээгүй хүүхдийн бүртгэл, харгалзагч, хяналтын асуудал дээр маш сул ханддаг бөгөөд төрөөс зохицуулсан хууль дүрэм, журам огт байхгүй юм. 

Лантуун дохио ТББ уг асуудлыг хөндөн зочид буудлын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгодог Аялал жуулчлалын газар, цагдаа, зочид буудлын эзэд, үүдний хүлээн авагч гэх мэт холбогдох хүмүүстэй уулзаж “Насанд хүрээгүй хүүхдийн, бүртгэл, хяналт, харгалзагчийн” асуудлыг хөндөн гаргаж шаардлага, хүсэлт, хамтран ажиллах санал тавьсан боловч төдийлөн сайн дэмжлэг авч чадаагүй. Тэгсэн ч Сүхбаатар дүүргийн 45 зочид буудлаар явж “Бид хүүхдийг хамгаална” нэртэй постерыг үүдэндээ наахыг уриалан үүдний хүлээн авагч, эздүүдтэй уулзан аман ятгалга, нөлөөлөл, ухуулгын ажлыг хийсэн юм. Холбогдох дүрэм журам үгүй учраас олон буудлууд тэрхүү наалт, постерыг авч хаясан байсан ч зарим нь дэмжиж ойлгоод одоо хүртэл байршуулж буй 10 гаруй буудал байна. 

Лантуун дохио хорих ангид ажиллалаа /2013.09-р сар/

Монголын түүхэнд анх удаа “Шорон” ард түмэнд үүд хаалгаа нээн, ШШГЕГ-с RoyalHD телевизтэй хамтран 50 цуврал дугаарт зорилтот нэвтрүүлгийн төсөл хэрэгжүүлсэн юм. Тус нэвтрүүлгийн хөтлөгчөөр Лантуун дохио ТББ-н тэргүүн Ч.Ганжавхлан, хамтрагч байгууллагаар Лантуун дохио ТББ болон бусад ажилласан юм. Нэвтрүүлгийн хүрээнд 3 сарын турш хүүхэд, эмэгтэйчүүд, бусад дэглэмийн хорих ангийн хүмүүжигчидтэй уулзан судлагаа, нэвтрүүлэг, төслүүдийг гүйцэтгэсэн бөгөөд жирийн дэглэмт 421-р ангид номын сан, эмэгтэйчүүдийн хорих ангид цуврал лекц арга хэмжээг зохион байгуулсан. Мөн хүн худалдаалах гэмт хэргийн ялтан, хүчингийн гэмт хэргийн ялтан, бэлгийн гаж зуршлаа зүй бусаар хангасан гэх мэт онцлогт хүчирхийллийн гэмт хэргийн ялтан, үйлдэгч нартай нүүр тулан уулзаж ямар хүн гэмт хэрэг үйлддэг, яагаад үйлддэг эсэх шалтгаан нөхцлийг судлаж ойлгосон.  50 цуврад нэвтрүүлгийг ойлгомжгүй шалтгаанаар 23-дахь дугаараас хууль зүйн яамны зүгээс хүчээр зогсоож бүх баримт, бичлэгийг нууцласан бөгөөд энэ төсөл нь цаашаа үргэлжлээгүй болно. 

Олон улсын хамтын ажиллагаа улам хүрээгээ тэлж өргөсөв Talita Asia /2013/

Шведийн хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг хамгийн том байгууллага Talita Sweden Азиас анх удаа Монгол улсад салбараа нээн Лантуун дохио ТББ-тай холбогдсон бөгөөд тэднийг хүлээж авах өдөрлөг зохион байгуулан хамтарч ажиллах санамж бичиг үйлдэж гарын үсэг зурав.

Хүүхдийн “Гэр номын сан” төсөл /2013-2015/ 

Хүүхэд бол сэрэмжлүүлэг өгөх шаардлагатай хамгийн том зорилтот бүлэг юм. Гэхдээ хүчирхийлэл, хүний наймаанаас урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөхөд хамгийн хэцүү хэсэг. Иймээс бид “Хүүхдийн номын сан” төслийг эхлүүлэн олон нийтээс хандивын ном цуглуулж эхлэсэн. Шинэ жилийн өмнө “Оюунлаг шинэ жил” уриатай зохиогдсон энэ аяныг хүмүүс маш сайн дэмжиж хангалттай хэмжээний ном цуглав. Тэр болгон төр засгаас хүрч ажиллаж чадаад байдаггүй хотын алслагдсан дүүргийн 2 цэгт /Улиастай шинэ эцэс, Улаан чулуутын хогын цэг/  “Гэр номын сан” байгуулж хүүхдэд оюунлаг орчин бүрдүүлж өгөхийн хажуугаар хүчирхийллээс өөрийгөө хамгаалах мессеж, сэрэмжлүүлэг өгөхийг хичээж эхлэв. Ном унших, гэрийн даалгавраа хийхээс авахуулан тус номын сангууд нь хүүхдэд маш их хэрэгтэй шууд үр дүнгээ өгч байсан ч хүүхдийг хүний наймаа хүчирхийллээс сэрэмжлүүлэх тал дээр төдийлөн сайн ажиллаж чадахгүй байлаа. Үүнд мэргэжлийн боловсон хүчний нөөц дутагдаж байсан юм. 

Монголд хүний наймааны эсрэг ТББ-уудын сүлжээ байгуулагдлаа /2014.02-р сар/ 

Европын холбоо Каритас Чех байгууллагын санхүүжилттэйгээр ХАБСТ-т санаачлан 19-н ТББ-г нэгтгэн 2 жилийн хугацаатай  “Хүний наймааны эсрэг ТББ-уудын сүлжээ”-г байгууллаа. Тус сүлжээний зорилго бол Монгол улсад хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын хамтын ажиллагааг бэхжүүлэн, чадавхижуулах байсан бөгөөд төслийн хүрээнд бид олон төрлийн мэргэжлийн сургалтанд суух болов. 

Хүүхдийн эрхийн ноцтой асуудлууд ил гарч ирлээ ! 

Өнгөрсөн жил төрсөн эцэг нь 5 настай хүүхдээ заазуурдсан хэрэг гарснаас хойш жил шахуйн дараа 2014 оны 3 сарын 21-22 шилжих шөнө Лантуун дохио ТББ-н гар утсанд нэгэн дуудлага ирсэн нь төрсөн эцэг нь 2 настай охин, 8 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ шөнөжин хазаж тамлан зовоосон хэрэг байсан юм. Мэргэжлийн байгууллагатай хамтран уг хэрэг дээр өмгөөлөл, хуулийн үйлчилгээ, нөлөөллийн ажил хийж эхлэсэн бөгөөд “Хүүхдэд ээлтэй хөрш” аян үргэлжилсээр байлаа. Ийм төрлийн хэргүүд Монгол улсад маш түгээмэл гардаг, олон жилийн туршид гарсаар ирсэн боловч тэр болгон мэдээлдэггүй байсан юм. Харин цахим ертөнцийн нөлөө, иргэн бүр сошиал нэтворк, олон нийтийн сүлжээг идэвхитэй ашиглах болсноор маш олон төрлийн ноцтой хэрэг, асуудлууд ил гарч эхлэсэн. Үүнийг дагаад хүүхдийн нүүр царай нэр усыг далдлахгүй шууд дэлгэх, хүүхдийн нэрээр хуурамч хандив мөнгө цуглуулах зэрэг сөрөг талын зүйлсүүд гарах болов. Ямартаа ч чимээгүй нуугдаж амьдарсан олон ээжүүд, хүчирхийллийн хохирогчид сэрж эхлэсэн. Тэд нэрээ нууцлан энд тэндэхийн груп, хуудсуудад өөрийн асуудла ярьж, тусламж хүсэх боллоо. 

Монгол баатрын дүрээр хүүхдийг хамгаалах санаа буюу “Лантуу хүү” төрөх болсон шалтгаан

Хүүхдийн эрхийн зөрчлийн талаархи хандалт улам ихсэв. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын тоо огт багасаагүй харин ч ихсэх төлөвтэй болсон ба зөвхөн арга барил, үйлдэх нөхцөл нь улам бүр нарийсан хамгийн эрсдэл өндөртэй бүлэг нь хүүхэд, өсвөр насныхан байлаа. Гэтэл хүүхдийн номын сан маань хүүхдэд боловсрол олгох, тав тухтай хичээлээ хийх орчин гэх мэт тал дээр үр ашигаа сайн өгч байсан ч хүүхэдтэй ойртон хүний наймаа, хүчирхийллээс сэрэмжлүүлэх, мэдээлэл өгөх тал дээр амжилт муутайхан байлаа. Үүний гол шалтгаан нь хүчирхийлэл, хүний наймаа гэдэг өөрөө хүүхдэд шууд хүрэхэд маш хүнд сэдэв юм. Ингээд бид аргаа өөрчлөхөөр шийдлээ. Яавал хамгийн зөв замаар “Хүүхдэд” сэрэмжлүүлэг өгөх урьдчилан сэргийлэх вэ ? гэдэг асуултын хариуг хайж эхлэлээ. 

Монголд анх удаа “Гинжийг тасалъя” хүний наймааны эсрэг 1000 хүний нөлөөллийн гүйлт /2014.09-р сар/

Олон зуун хохирогч тэдний ар гэрийнхэн хүний наймааны давхар золиос болж сэтгэлдээ маш хүнд зовлон, хүлээс мэт гинжтэй явдаг билээ. Тэдний сэтгэлд байдаг гинжийг таслан “Та ганцаараа биш шүү” гэдгийг ойлгуулах, хүний наймааны эсрэг залуусын дуу хоолойг нэгтгэх зорилготой 1000 хүний нөлөөллийн гүйлтийг Лантуун дохио ТББ  “Хүний наймааны эсрэг ТББ-уудын сүлжээ”-тэй хамтран амжилттай зохион байгууллаа. Онцлох зүйлс гэвэл энэ гүйлтэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрлийг оролцуулсан бөгөөд, тус арга хэмжээний ар талд 450 сайн дурын залуус, оюутнууд баг баг болон ажилласан юм. Мөн тус арга хэмжээг нийслэлийн цагдаагийн газраас дэмжин 50 цагдаа хамгаалалтан гаргаж өгөн 5 км замын хөдөлгөөнийг хааж зохицуулж өгсөн бөгөөд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож дэмжсэн юм. 

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг ТЭД ХААЧИВ баримтат зохиомжит гэрэл зургийн үзэсгэлэн цогц арга хэмжээ /УЛААНБААТАР, ЭРДЭНЭТ, ДАРХАН ХОТ 2014.10-12-р сар/ 

2013 оны хавар эхлэсэн, гудамжинд хараа хяналтгүй байсан тэр олон хүүхдүүд гэнэт “Хаачив” гэж хардсан бидний эрэл үргэлжилсээр байлаа. Энэ нь явсаар “Хүүхдээ хайрлах хүмүүсийн хайр хаачив ?”, “Хүүхдийг анхаарах төр засгийн бодлого хаачив ?” гэдэг асуудлуудыг хөндөж эхлэсэн юм. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа 11 төрлийг харуулсан баримтат гэрэл зургаар асуудал хөндсөн танхим, хүүхэд “Уул нь ингэж хайрлагдах ёстой шүү дээ” гэж уриалсан 11 зургаар “Аз жаргалын танхим”-г үүсгэж олон нийтэд дэлгэсэн нь үр дүнтэй ажил болов. Түүний хажуугаар хүний наймаа, хүчирхийллийн талаар баримтат киног үзүүлэн кино хэлэлцүүлэн лекц, хичээл, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг бэлдэн сургуулийн сурагчид, өсвөр насны хүүхдүүдийг олноор хамруулав. Энэхүү арга хэмжээ нь анх Улаанбаатар хотод эхлэсэн боловч Эрдэнэт, Дархан хотод тус тус амжилттай зохион байгуулсан юм. Энэ бүхнийг хийхэдэ Лантуун дохио ТББ-н сайн дурын залуус хамгийн том хичээл зүтгэл хувь нэмэр оруулсан юм. Оюутан хүүхдүүд хүртэл өөрсдийн унааны зардал мөнгөө гарган галт тэргээр бусад хотуудад очиж ажилласныг энд тусгайлан дурдах хэрэгтэй. 

Лантуун дохио ТББ анхны олон улс дахь салбараа Солонгос улсад байгууллаа /2015.01/

Хүн худалдаалах гэмт хэрэг нь бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөг, эд эрхтэний наймаа гэх мэт олон төрлөөр үйлдэгддэг бөгөөд үргэлж зүсээ хувилган арга барилаа өөрчилж байдаг онцлогтой. Зөвхөн 2010 онд 1000 гаруй тооны Монгол бүсгүйчүүд гадаад хүнтэй гэрлэсний 90-с илүү хувь нь БНСАУ-н иргэдтэй гэр бүл болсон байдаг. Олон улсын гэр бүл зуучлал нэрэн дор хүний наймааны шинэ хэлбэр үйлдэгдэх болов. Хэрвээ гэр бүл салсан тохиолдолд 10000 долларын торгууль төлөх заалттай гэрээ, эхнэрийнхээ пасспорт бичиг баримтыг хурааж авч барьцаалдаг, байнгын бэлгийн хүчирхийлэлд амьдруулж хүчээр хөдөлмөр эрхлүүлдэг явдал мэр сэр гарч эхлэлээ. Олон тохиолдолд гэр бүл зуучлах биш “Хүний наймаа”-ны шинжтэй болж байлаа. Хүүхдээ сургуульд сургахын тулд, ар гэрээ тэжээхийн тулд өөрийгөө гаргуунд нь хаяж “Худалдах” өрх толгойлсон ээжүүд энэ хэрэгт ихээр өртөх болов. Гэр бүл гэдэг нэрэн дор нуугдсан учир шууд “Хүний наймаа” гэж хэлэхэд бэрхшээлтэй байсан юм. 

Лантуун дохио ТББ-н тэргүүн Ч.Ганжавхлан 2015 оны 1 сард Солонгос улсын Сөүл хотод очиж 30 хоног байрлангаа хүний наймааны эсрэг нэгдэх хүсэлтэй хот хотын Монголчуудыг цуглуулж уулзалт хийж эхлэв. Мөн гадаадын харьяат, ЭСЯ-ны эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзан дэмжүүлэх ухуулга хийж, бодит байдал дээр судлагаа явуулав. Үүний үр дүнд 13 хүний бүрэлдэхүүнтэй салбар байгууллага байгуулагдсан бөгөөд Лантуун дохио ТББ олон улсад анхны салбараа нээлээ. Салбарын гол чиглэл үүрэг нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа Монголчуудаа энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжлүүлэх, Лантуу хүүгийн сургалтаар тэдний хүүхдүүдийг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм. 

Лантуун дохио ТББ АНУ-д салбартай боллоо /2015 – 2016 /

Лантуу хүү төслөөс улбаалан хүүхэд хамгаалах ажилд ойртох тусам олон улсын туршлага, хамтын ажиллагаа, сайн жишээг судлах шаардлага гарч байлаа. 2015 оны 03 сард Лантуун дохио ТББ АНУ-г зорьсон бөгөөд 6 хотоор явж хот хотын Монголчуудтай уулзан хүүхэд хамгаалал, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч гэх мэт мэргэжлээр суралцаж төгссөн мэргэжилтнүүд, оюутнуудтай уулзан салбар баг бүрдүүлж эхлэв. Нийт 6 хотоос 8 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж АНУ-дахь салбарыг байгууллаа. Тухайн салбарын чиг үүрэг нь АНУ-н хүүхэд хамгааллын систем, Монголд нэвтрүүлж болох сайн жишээ, хөршийн хариуцлагын тогтолцоо систем гэх мэт мэргэжлийн мэдээллийн чанартай тусламж үзүүлэх юм. Үүний дараа 2016 оны 4 сард АНУ-г дахин зорьж албан ёсоор АНУ-н Виржиниа мужын FairFax-д бүртгэлтэй төрийн бус байгууллагыг байгуулсан ба 11 сард 501C3 эрхтэй болов. 

Лантуун дохио ТББ, Замын үүд, Эрээн хотуудад ажиллаж тандалт судлагаа явуулав /2015.05/ 

Замын үүд сумын тамгын газрын урилгаар Лантуун дохио ТББ Замын үүд суманд 5 хүний бүрэлдэхүүнтэй очиж улсын 2 хувийн 1 сургуулийн нийт 3000 тооны хүүхдэд гэмт хэрэг хүний наймаанаас урьдчилан сэргийлэх сургалт явуулсан нь цагаа олсон ажил байлаа. Ялангуяа Хятад улстай хил залгаа гэр хорооллын айлууд мөн эцэг эхийн хариуцлагын асуудал хурцаар хөндөгдсөн бүс мөн билээ. Үүний дараа Эрээн хотод очин Монгол охидууд биеэ үнэлдэг гэх гудмуудад тандалт илрүүлэх үйл ажиллагаа явуулан, биеэ үнэлэгч, хэрэглэгч, эмч, Эрээн хотын консул зэрэг хүмүүстэй уулзаж бодит мэдээлэл авлаа. Сайн дураар биеэ үнэлж байгаа охидууд дунд паспорт, ар гэр, мөнгөний барьцаанд орсон бусдын эрхэнд охидыг хүчээр биеийг нь үнэлүүлж байгаа тохиолдол байсан бөгөөд энэ дунд насанд хүрээгүй охидууд ч олон байв. 

Лантуу хүүгийн байшин хүүхэд хамгааллын төв нээгдэж үйл ажиллагаа явуулж эхлэв /2015.05.10/ 

Тус алхам нь Лантуун дохио ТББ-н хүүхэд хамгаалал, хүчирхийллийн эсрэг явуулж буй үйл ажиллагаанд том дэвшил, шийдвэр, алхам болсон гэж үзэж болно. Өнөөг хүртэл ихэвчилэн урьдчилан сэргийлэх, холбох, сургалт хийх, аян арга хэмжээ зохион байгуулах, нэг нэг хохирогчидод туслах хэлбэрээр ажиллаж байлаа. Харин энэ төв байгуулагдсанаар бид хохирогчыг өөрийн байрандаа хүлээж аван, хууль зүй болоод сэтгэлзүй нийгмийн ажилтаны мэргэжлийн үйлчилгээ үзүүлж улмаар гэрээлсэн төрийн болоод төрийн бус байгууллагуудад холбон зуучилаж, эргээд түүнийхээ хэрэгжилтийг хянах системийг үүсгэсэн байв. Ингэж 6 сар ажиллах явцад бидний өмнө нь 2 жилийн хугацаанд туслалцааа үзүүлсэн нийт кейс хэргээс даруй 4-5 дахин илүү үр дүнтэй байж чадсан юм. Манай төвд өмнө нь хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд 5 жил ажилласан туршлагатай чадварлаг боловсон хүчин ажиллаж байв. 6 сар үйл ажиллагаа явуулсаны дараа хэдийгээр маш амжилттай ажиллаж байсан боловч үйл ажиллагааны зардал, цалин түрээсийн зардалыг дийлэхээ больсны улмаас түр зогсох хэрэгтэй болов. 

Ид шидийн уут 2015 - 2016 аян эхлэв /2015.11/ 

Шинэ жилийн баяраар өвлийн өвгөнөөс бэлэг авч чаддаггүй нэн ядуу, зорилтот бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандсан “Ид шидийн уут” аян нь дараагийн олон том арга хэмжээний эхлэл байлаа. 100 болон түүнээс дээш тооны сайн дурынхан 2 сарын хугацаанд өөрсдөө 1000 ширхэг бэлэгний уутыг оёж, уул жалгаар явах зориулалт бүхий өвлийн өвгөн цасан охины тусгай хувцсыг хүртэл өөрсдөө оёцгоолоо. Дэлхийн Монголчуудыг хүүхдийн төлөө нэгтгэж чадсан энэхүү аяны хүрээнд 56 сая төгрөгний өртөгтэй дулаан хувцас, ном хичээлийн хэрэгсэл, амтат бэлэг цуглаж 3000 хүүхдэд хүрч ажиллан 700 айл өрхөөр өвлийн өвгөн цасан охид өөрийн биеэр зочилсон билээ. Энэ бол зөвхөн бэлэг тараах аян байсангүй. Маш том хүрээний судалгааг 6 удаагийн сургалтаар бэлтгэгдсэн цасан охидоор дамжуулж явуулан “Төр засгийн мартсан бүртгэлгүй” хүүхдүүдийг өөрсдөө бүртгэн шинэ жилийн баярын дараа 30 өрхийг тусгайлан сонгон авч 2 сарын хугацаанд тэдэнд хандсан тусгай зорилтот үйл ажиллагаа явуулсны үр дүнд олон айл өрх гэр, оршин суух бүртгэлтэй болж олон хүүхэд сургууль цэцэрлэгт хамрагдах боломж бүрдсэн билээ. 

Гулгаа массаж буюу хүний наймаа, биеэ үнэлэлтийн эсрэг том хэмжээний акц явуулав /2016.02/

Гулгаа массаж хэмээх нэрэн дор охидыг хүчээр биеийг нь үнэлүүлдэг явдал гаарсаар байлаа. Үүнийг төр засаг, хүчний байгууллага, иргэд аль аль мэддэг хэрнээ өөхшүүлсээр байсан юм. Үүнээс болж охид зочид буудалд зодуулж хүчиндүүлэх, бэртэж гэмтэх, амиа хорлох явдлууд байнга тохиолдож байсан юм. Нэрэн дээрээ гулгаа массаж нэртэй л болохоос хүн наймаалагчдын охидыг худалддаг бас нэгэн сүлжээ нь гулгаа массаж болоод байв. Лантуун дохио ТББ-с хамгийн түрүүнд тус явдлын талаар үнэн мэдээллийг иргэдэд өгч төр засгийг дорвитой үйлдэл хийхийг шаардахын хамт ГУЛГАА МАССАЖ гэсэн заруудыг гудамжаар яван хуулж эхлэлээ. 40 хүний бүрэлдэхүүнтэй нэг бүтэн өдөр явахад ойролцоогоор 1560 ширхэг наалтыг хуулж байсан бөгөөд 7 хоногийн дараа КАНТР МАССАЖ, ТОСОН МАССАЖ гэх мэт зөвхөн нэрийг нь солиод яг адилхан дугаарууд үүсэн бий болж байв. Үүнээс ямар том сүлжээ үүсээд байгааг олж харж болох юм. 

“Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төв барихаар зориг шулуудав /2016.02/ 

Ид шидийн орон төсөл нь Лантуун дохио ТББ-н хэрэгжүүлж байсан болоод хэрэгжүүлж байгаа төслүүд дундаас хамгийн удаан хугацааны, хамгийн том төсөл юм. Хүүхэд хамгааллын төв болоод боловсрол хөгжлийн төв хэмээх 2 том барилгаас бүрдсэн энэ байгууламжийг нийслэлийн алслагдсан гэр хорооллын бүс болох Баянхошуу Зүүн салааны Зүүнбаян уулын энгэр СХД-н 10-р хороонд байгуулахаар боллоо. Ийнхүү олон сарын судлагаа, бэлтгэл ажил, том жижиг хандивын аянууд эхлэн үргэлжилсээр байна. 

Ид шидийн уут 2016-2017 

Ид шидийн уут 2016-2017 аяны хувьд Лантуун дохио ТББ харьцангуй туршлагатай нөөц бололцоотой зохион байгууллаа. Ид шидийн уутыг “Ид шидийн цүнх” болгон өөрчилж 500 ширхэг цүнхийг өөрсдөө эсгэн өрх толгойлсон эмэгтэйн 2 гэр бүлийн 2 сарын турш цалинжуулан ажиллуулж нийт 96 сая төгрөгний эд бараан төсөвтэй, 220 сайн дурынхны оролцоотой, 13 улсын Монголчуудын тусламжаар 6000 хүүхдийн багц бэлэг 10000 хүүхдэд хүрсэн арга хэмжээг зохион байгуулав. Энэ жил ч бас судлагаагаа үргэлжилүүлэн явуулж улам төгөлдөржүүлэв.

ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ МОНГОЛ БААТАР ЛАНТУУ ХҮҮ

Лантуу хүү төслийн хэрэгцээ, агуулга      
Мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхахтай зэрэгцэн цахим ертөнц нь хүн төрөлхтөний салшгүй нэг хэрэгцээ болжээ. Манай улсын хувьд ч мөн адил цахим ертөнц хүчээ авч хүн амын тэр дундаа хүүхэд залуучуудын дийлэнх хувь нь хамааралтай болжээ. Мэдээж хэрэг цахим ертөнц бол сурч хөгжих, олж мэдэх үйл явцын тухайд бол зайлшгүй хэрэгцээтэй боловч энд “Зөв зохистой хэрэглээ” гэдэг тодорхойлолт юу юунаас илүү үгүйлэгдэж байгаа нь илт байна. Тэр тусмаа Монголын хувьд бага насны болон насанд хүрээгүй 200 мянган хүүхдүүд цахим ертөнцөд нэвтрэхэд тавигдах хяналт шалгалт маш сул, бараг байхгүй гэж хэлэхэд буруутахгүй юм. Бидний хувьд энэ нь нэг төрлийн шинэ гэмт хэрэг бөгөөд маш олон уламжлалт гэмт хэргүүд “Зүсээ хувирган” цахим ертөнцөд үйлдэгдэг болсон юм. Хүн худалдаалах гэмт хэрэг ч мөн адил энэ замыг тойрсонгүй.

Хүн худалдаалах гэмт хэрэг нь нийгэм дээр амьдарч буй хүн бүрт шууд хамааралтай, аюултай гэмт хэрэг бөгөөд түүний хохирогчдын дийлэнхи нь бодит мэдээлэл, сэрэмжлүүлэг хомс байдгийн улмаас хууран мэхлэгдэж бусдад худалдаалагддаг юм. Харин ихэнхи хүмүүс “Хар машин ирээд хулгайлж явдаг” хэмээн эндүүрдэг байна. Иймээс бодит мэдээлэл, сэрэмжлүүлгийг нийгмийн бүх давхаргын хүмүүст түгээх ажил нь “Хүний наймааны” эсрэг хийж болох хамгийн үр дүнтэй чухал тэмцэл юм. Харин уг гэмт хэрэг нь өөрөө онц ноцтой, зохион байгуулалттай, нууцаар үйлдэгддэг гэмт хэрэг учраас тэр болгон олны өмнө ил мэдээллээд байдаггүй энгийн иргэд, хүүхэд багачуудын хувьд тухайн гэмт хэрэгтэй холбоотой мэдээ, мэдээллийг хүлээж авахаас зайлсхийж, айж эмээх хандлагатай байдаг. 

Энэхүү төсөл нь 10 ба түүнээс дээш жилийн хугацаанд бодит нөлөө үр дүнг төлөвлөсөн,  Монгол Үндэсний Баатар болох Лантуу хүүг олонд таниулж, хүүхэдтэй хүүхдийн хэлээр, хүмүүстэй энгийн хэлээр ярилцахын тулд “Хүүхдийн баатрын” дүрийг шинээр бүтээн бага насны хүүхдүүдийг гол зорилтот бүлгээ болгон улмаар нийгмийн бүх давхаргын хүмүүст хүн худалдаалах гэмт хэргээс өөрийгөө урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг шууд бус хялбар хэлбэрээр төлөвлөгөөтэй, шат дараалалтай хүргэх зорилготой юм. 

Хүүхдийг цахим ертөнцийн зохистой хэрэглээнд сургаж, түүний учруулж болох аюул, үр дагавар, хор хөнөөлийг энгийн, хялбар хэлбэрээр олонд таниулах нь төслийн эхлэл байх болно. Эхний ажил маань комик ном бөгөөд “Лантуу хүүгийн сургамж” номонд бага насны хүүхэд интернэт, цахим ертөнцийг зохисгүй хэрэглэснээр 3 удаа аюулд орж буй түүх, тэр бүрт нь “Лантуу хүү” тэдэнд туслаж, зөвлөгөө өгч байгаагаар дүрслэгдэх юм. Төслийг санаачлагч “Лантуун дохио” ТББ нь ямар нэгэн санхүүжилтгүйгээр хүүхдэд болон өөртөө хайртай ухамсарт хүмүүний дэмжлэгт найдан итгэл төгс эхлэж байгаа юм.

Монгол баатар Лантуу хүү нь 

“Лантуу хүүгийн сургамж” Комик ном 

Хүчирхийлэл, хүний наймаа гэдэг үгийг ганц ч удаа хэрэглэхгүйгээр түүнд өртөж байгаа шинэ хэлбэрийг таниулж сэрэмжлүүлэх комис төслийн санаачлага маань шууд үр дүнгээ өгч эхлэсэн билээ. Анхны хэвлэлтийг 1000 тоогоор хэвлэж 10-н жилийн сургууль, асрамжийн газар, хорих анги, хөдөө орон нутгуудад хандиваар хүргэсэн бөгөөд хотын төвийн номын дэлгүүрүүдэд өөрийн өртөг болох 3000 төгрөгөөр худалдаалж эхлэв. Нэг комик ном зарагдвал дараагийн номны хэвлэлтийн зардлаа санхүүжүүлнэ гэсэн зорилготой байсан боловч тэр хэмжээнд зарагдаж чадаагүй бараг 80% нь хандиваар тараагдсан юм. Тусгайлан эцэг эхчүүдийн хувьд сошиал ертөнцөд хэтэрхий хамааралтай болсон, бүх хувийн мэдээллээ олонд тарааж байдаг хүүхдүүдээ зохистой хэрэглээнд сургахад бэлэн сурах бичиг бүтээгдсэнд олзуурхаж байв. 

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг ТЭД ХААЧИВ баримтат болон зохиомжит гэрэл зургийн үзэсгэлэн цогц арга хэмжээ /УЛААНБААТАР, ЭРДЭНЭТ, ДАРХАН ХОТ 2014.10-12-р сар/ 

2013 оны хавар эхлэсэн, гудамжинд хараа хяналтгүй байсан тэр олон хүүхдүүд гэнэт “Хаачив” гэж хардсан бидний эрэл үргэлжилсээр байлаа. Энэ нь явсаар “Хүүхдээ хайрлах хүмүүсийн хайр хаачив ?”, “Хүүхдийг анхаарах төр засгийн бодлого хаачив ?” гэдэг асуудлуудыг хөндөж эхлэсэн юм. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа 11 төрлийг харуулсан баримтат гэрэл зургаар асуудал хөндсөн танхим, хүүхэд “Уул нь ингэж хайрлагдах ёстой шүү дээ” гэж уриалсан зохиомжит 11 зургаар “Аз жаргалын танхим”-г үүсгэж олон нийтэд дэлгэсэн нь үр дүнтэй ажил болов. Түүний хажуугаар хүний наймаа, хүчирхийллийн талаар баримтат киног үзүүлэн кино хэлэлцүүлэг, лекц, хичээл, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг бэлдэн сургуулийн сурагчид, өсвөр насны хүүхдүүдийг олноор хамруулав. Лантуу хүүгийн сургамж комик номыг асрамжийн газар, болон 10-н жилийн сургуулиудад хандиваар түгээн давхар сургалт хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Энэхүү арга хэмжээ нь анх Улаанбаатар хотод эхлэсэн боловч Эрдэнэт, Дархан хотод тус тус амжилттай зохион байгуулсан юм. Энэ бүхнийг хийхэд Лантуун дохио ТББ-н сайн дурын залуус хамгийн том хичээл зүтгэл хувь нэмэр оруулсан юм. Оюутан хүүхдүүд хүртэл өөрсдийн унааны зардал мөнгөө гарган галт тэргээр бусад хотуудад очиж ажилласныг энд тусгайлан дурдах хэрэгтэй. 

Лантуу хүүгийн байшин 

Монгол улсын хэмжээнд эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж байгаа маш олон хүүхэд байдаг, байсаар ч ирсэн юм. Цахим ертөнцийн хөгжил, ил тод байдлын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд энэ төрлийн хэргийг хүмүүс илүү ихээр мэдээлэх болсон нь гэнэт “Ихсээд” байгаа мэт ойлголтыг төрүүлж байна. Харин ихэнхи хүмүүсийн хувьд үүнийг яах ёстой, хэнд хамаатай, Төр болоод Төрийн бус ямар байгууллага нь шийдэх ёстойг мэдэхгүй төөрч яваа юм. Энэ бүхний шийдэл гүүр болох зорилготойгооор Лантуун дохио ТББ “Лантуу хүүгийн байшин” хүүхэд хамгааллын холбон зуучлах төвийг ажиллуулж байна. Лантуу хүүгийн байшин нь хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн болон Төрийн бус байгууллагатай өөрсдийнх нь чиг үүргийн дагуу санамж бичиг, гэрээ байгуулан эрх нь зөрчигдсөн хүүхдэд анхны тусламж, үнэлгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, хуулийн зөвлөгөө өгөн ямар үйлчилгээ хэрэгтэй байгааг тодорхойлон хамаарах байгууллага руу холбон зуучлаж, эргээд хяналт тавих үйл ажиллагааг явуулах юм. Мөн Улаан чулуутын хогийн цэг, Улиастайн шинэ эцэст байрлах 2 номын сангаараа дамжуулан эрх нь зөрчигдсөн хүүхдийг олж илрүүлэн, тэдэнд илүү ойр үйлчилгээ үзүүлэх зорилтыг тавьж байна. 

Лантуу хүү Application 

“Лантуу хүүгийн сургамж” цахим ертөнцийн зохистой хэрэглээг хүүхэд, хүмүүст таниулж улмаар хүний наймаанаас урьдчилан сэргийлэх зорилготой комик номыг үнэ төлбөргүй болгон Playstore дээр байрлуулсан нь дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Монгол хүүхдийг хамгаалах ажилд том дэвшил боллоо. Бага наснаасаа Ipad, ухаалаг гар утсанд донтох хандлагатай болсон хүүхдүүдээ хэрхэн зохистой хэрэглээнд сургахыг мэдэхгүй байгаа эцэг эхчүүдэд сайн сурах бичиг болж байгаа юм. 

Лантуу хүүгийн дуу 

“Лантуу хүүгий байшин” нэртэй шинэхэн мэндэллээ. Энэ дуу бол хүүхдийн хүчирхийллийн эсрэг Лантуу хүүтэй хамтдаа тэмцэцгээе гэж уриалсан дуу юм. Дуу хөгжим бол хүүхдэд нөлөөлөх бас нэгэн үр дүнтэй арга билээ. 

Лантуу хүү вебсайт 

Орчин үед бага насны хүүхдүүд хүртэл интернэт вэб сайтыг чадварлаг ашиглан түүнээс мэдээлэл авч чаддаг болжээ. Лантуу хүүгийн байшингаар дамжуулан хүргэхийг зорьж байгаа үйлчилгээг заавал биеэрээ хүрж ирэхгүй ч өөрсдөө мэдээлэл аваад холбогдож болох системийг бүрдүүлэхийн тулд Lantuu.mn сайт-ыг ажиллуулан доторхи зураг, дизайн, үг, танилцуулгыг хүүхдийн сэтгэхүйд тааруулж хялбар шийдэж өглөө. Ингэснээр хүүхдийн утас, эмнэлэг цагдаа, хорооны үйлчилгээ гэх мэт олон үйлчилгээний талаархи мэдээллийг хүүхэд өөрөө олж авах боломжтой болж байна. Түүнээс гадна PlayStore дээрхи Лантуу хүү Application-р дамжуулан WebSite-д шууд холбогдох боломжтой болсон. 

 

x