2019/08/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,673.17₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
10:00
S26
14°
11:00
S26
16°
12:00
S26
19°
13:00
S26
20°
14:00
S30
21°
15:00
S30
22°
16:00
S30
22°
17:00
S30
22°
18:00
S30
21°
19:00
S30
18°
20:00
S29
15°
21:00
S31
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/02/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХОАТ-ын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 15-ныг дуустал хүлээн авна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 6
iKon.MN

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал авна гэдгийг албаныхан санууллаа.

ХХОАТ-ын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд буюу  Драгон, Дүнжингарав, Мишээл төвүүдэд дүүрэг харгалзахгүй хүлээн авч байгаа аж.


ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД:

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ төлөгч нь хуулийн 16.1.12 дахь хэсэгт заасны дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлнэ.

Мөн  албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлнэ гэж заасан байдаг.


Албан татвар төлөгч хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхийн тулд өөрийн албан ёсоор бүртгэлтэй амьдран суудаг нутаг дэвсгэрийн татварын албанд хандан тайлангаа, доорх бүрдүүлэх материалын хамт хүргүүлнэ.

Цэнхэр дэвтэр хэрхэн авах вэ?

Албан татвар төлөгч татварын албанд бүртгүүлэн татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр /Цэнхэр дэвтэр/ авахдаа 2% зураг цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, хорооны  тодорхойлолт, дэвтрийн үнэ 500 төгрөгтэй ирэх ба бүртгэл хийлгэсний дараа татварын цахим системд нэвтрэх нэр, нууц үгийг авна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Татварын цахим систем e-tax.mta.mn -рүү нэвтэрч  ТБ-06/А/ тайлангийн маягт,ТБ-06/б/ тайлангийн мэдээний хамт бөглөн цахимаар илгээх ба тайлан, мэдээ тус бүрийг 2 хувь хэвлэн, татварын албанд хандсан Албан татварын илүү төлөлт баталгаажуулах хүсэлт, санхүүгийн асуудал хариуцсан нэгжид хандсан Буцаан олголт авах хүсэлтийн хамт нэгдсэн загварын дагуу гарган бусад бүрдүүлэх материалын хамт харьяа татварын албанд хүргүүлнэ.

 Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх аНХНЫ жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Иргэний үнэмлэх, хуулбар
  5. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  6. ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар
  7. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар
  8. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ
  9. Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт, мөнгө төлсөн баримт,
  10. Хөрөнгийн үнэлгээний тайлан
  11. ҮХЭХБорлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт
  12. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх ДАРААГИЙН жилд дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  2. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  3. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ 2%
  4. Хүсэлт
  5. Иргэний үнэмлэх, хуулбар
  6. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
  7. ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар   

ХХОАТТХ-ийн 24.6-д зааснаар /Эцэг эх нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол/ сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр,
  2. Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  3. Хүсэлт
  4. Хүүхдийн төрсний  болон үрчилсэн гэрчилгээ, хуулбар
  5. Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт /Монгол хэл дээр баталгаат орчуулгатай/
  6. Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна
  7. Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  8. Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

           
ХХОАТТХ-ийн 24.7-д зааснаар /Оюутан өөрөө ажил хийж төлбөрөө төлсөн бол/ сургалтын төлбөрийн хөнгөлөлт,чөлөөлөлт эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ.

  • Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
  • Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
  • Хүсэлт
  • Оюутны иргэний үнэмлэх, хуулбар
  • Суралцаж буй оюутны сургуулийн тодохойлолт
  • Сургалтын төлбөр төлсөн баримт. Онлайнаар төлсөн бол банк эсвэл тухайн сургуулийн  санхүүгээр баталгаажуулсан байна
  • Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт
  • Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

 

Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар 

x