Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сангийн яамнаас ХАНДИВын ДАНСУУД нээлээ

ikon.mn
2017 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачилж, хандивын аяныг эхлүүлснийг аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй дэмжиж хандив, тусламж үзүүлэхээ илэрхийлээд байгаа билээ.

Төр засгаас хандивын аяныг дэмжиж буй нийт иргэд аж, ахуйн нэгжүүдэд талархахын хамтаар хандив, тусламжийн хөрөнгийг зүй зохистой, хяналттай зарцуулахаа илэрхийлж байгаа юм. 

Тэгвэл Сангийн яамнаас хандив, тусламжийн орлогыг төвлөрүүлэх “Хандив”-ын төгрөгийн болон валютын дансуудыг Төрийн сан, Төрийнбанк болон Монголбанканд нээжээ.

Хандивын дансууд:

  • Банкны нэр: Төрийн сан, Дансны дугаар: 100900080800, Дансны нэр: Хандив Мөнгөний нэгж: MNT,
  • Банкны нэр: Монгол банк, Дансны дугаар: 3332444, Дансны нэр: Хандив,  Мөнгөний нэгж: USD,
  • Банкны нэр: Төрийн банк,  Дансны дугаар: 106030080800, Дансны нэр: Хандив, Мөнгөний нэгж: MNT, USD

Жич: Гар утаснаас болон бусад шилжүүлэг хийж байгаа тохиолдолд данс эзэмшигч /дансны нэр/ дээр Хандив гэж бичих юм байна.

Дээрх дансуудад цугларсан хандив болон түүний зарцуулалтын талаарх мэдээллийг Сангийн яамнаас олон нийтэд ил тод, тогтмол мэдээлэх юм байна. 

 

Эх сурвалж: Сангийн Яам