Иргэд өөрсдийн эзэмшлийн 21 “ПРИУС” машинаар агаарын бохирдол ихтэй бүсүүдэд эргүүл хийж, ард иргэдэд ухуулга сурталчилгаа хийх ажлаа өнөөдөр эхлүүлж төв талбайгаас цуваа хөдөллөө.
Хөдөлгөөнт эргүүл хийх 64 хүнтэй баг зургаан дүүрэгт, хэсгийн дарга нартай хамтран ажиллах юм.
Мөн зайлшгүй дэмжлэг үзүүлэх айл өрхүүдийн талаар тандалт хийж боломжит дэмжлэгийг нэгээхэн хэсэгт нь хүргэх, иргэд нэг нэгэндээ хяналт, шаардлага, тавих эрүүл аюулгүй амьдрах эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн үүрэг, оролцоо нэмэгдүүлэх, амьдралын дадал хандлагыг өөрчлөхөд нөлөөлөх, иргэний ухамсарыг сэргээхэд иргэний нийгмийн үүрэг оролцоо нөлөөллийг өргөжүүлэх, олон нийтийг уриалах ажлыг хийх ажээ.
Энэ үеэр хөдөлгөөнт эргүүлийн багт ажиллахаар болсон найман идэвхитэн байгаль хамгаалагч нарт байгаль хамгаалагчийн үнэмлэх гардуулсан юм.
Гэрэл зургийг mpa.mn