2020/05/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
15:00
S30
10°
16:00
S30
11°
17:00
S30
12°
18:00
S30
12°
19:00
S30
10°
20:00
S30
21:00
S29
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/02/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австри улсаас олгох 40 сая еврог 4 төсөлд зарцуулахаар шийдвэрлэв

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Засгийн газрын өнөөдрийн /2017.02.01/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд олгох 40 сая еврогоор дараах төслүүдийг санхүүжүүлэхээр болов.

Үүнд,

  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт,
  • Гэр хорооллын утааг бууруулах чиглэлээр нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дэд бүтцийн шинэчлэл хийх,
  • “Тайшир-Алтай усан хангамжийн төсөл”-д,
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулахаар боллоо.

Эдгээр төслийн санхүүжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа. Хэлэлцээрийн хүрээнд олгох 40 сая евро нь 18 жилийн хугацаатай, хүүгүй, эхний таван жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x