2019/09/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,669.57₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
20:00
S29
14°
21:00
S29
13°
22:00
S29
10°
23:00
S29
00:00
S26
01:00
S26
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S31
07:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/01/31 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Батбаяр: "Эрдэнэт"-ийн асуудлаарх Засгийн газрын 330 дугаар тогтоолыг ХҮЧИНГҮЙ болгоно

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 1 сарын 31
iKon.MN

“Эрх чөлөө” намаас өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн компани худалдаж авсан асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд намын дарга Ш.Төмөрсүх, өмгөөлөгч Г.Батбаяр болон бусад төлөөлөл оролцсон юм.

Тус намын зүгээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр хувийн компани худалдан авахыг зөвшөөрсөн явдал нь хууль зөрчиж байна гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн энэ асуудлаар гаргасан Засгийн газрын 330 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор шүүхэд хандаж байна.

 

Энэ талаар намын дарга Ш.Төмөрсүх “Хэдийгээр Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг "Монголын зэс корпораци" авсан ч Монгол Улсын мэдэлд очлоо гэсэн сенсаацитай мэдэгдэл хийсэн. Энэ нь үнэхээр Монголын ард түмэнд ирсэн үү эс ирсэн үү гэдэг нь тодорхой болсон байгаа. Өөрөөр хэлбэл энэ маскны цаана өөрсдөө нэг компани, хэдхэн хүмүүс, арилжааны банк бий.

Хамгийн аюултай нь энэ үйлдвэрээс орж ирж буй баялаг гадаадын банкаар дамжиж гарах эрсдэлтэй болж байна. Тиймээс бид Засгийн газрын 330 дугаар тогтоолыг яагаад хүчингүй болгох гээд байна вэ гэвэл Үндсэн хуулийн газар түүний хэвлийн баялаг төрийн хамгаалалтад, ард түмний мэдэлд байх ёстой гэж заасан. 49 хувь өнөөдөр ард түмний мэдлээс гарч, хэдхэн хүний мэдэлд очоод байна” гэв.

 

Харин өмгөөлөгч Г.Батбаяр “330 дугаар тогтоолыг харвал ОХУ “Монголын зэс корпораци”-д зарахыг дэмжсэн саналыг харгалзан үз гэж байгаа. ОХУ дэмжсэн болохоос биш заавал зар гэж үүрэг болгоогүй.

“Монголын зэс корпораци”-ийн өмнөөс Худалдаа Хөгжлийн Банк ярьдаг. Энэ компани “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 50 гаруй ашигт малтмалын лицензийг 1.8 жилийн хугацаатай банкны барьцаанд тавьсан. Барьцаанд тавиад 400 сая ам.долларын зээл авсан. Хугацаа нь 2018 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болно. Хэрэв төлж чадахгүй бол ХХБ-нд алдана.

Гэтэл мөнгө зээлдүүлэгч этгээд өөрөө “Монголын зэс корпораци”-ийн өмнөөс мэдэгдэл хийгээд яваад байдаг. Мөн ОХУ-ын нэрийн өмнөөс ярьдаг. Үүнээс болж Монгол хүн хохироогүй гэж ярьдаг боловч ирээдүйд Монгол Улсын иргэдийн ногдол ашиг болгон авах 30 мянган ам.долларыг ХХБ өөртөө авахаар улайран зүтгэж байгаа нь Монгол Улсыг хохироож байна гэж үзэж байгаа. Монгол оронд ирсэнд нь баярлаж байгаа ч нэг хүнд очихыг хүлээн зөвшөөрөхгүй.

Би Монгол Улсын иргэн, эрх зүйн этгээд мөн. Эрх чөлөө нам Захиргааны хэргийн шүүхэд хандаж 330 дугаар тогтоолыг хүчингүй болгоно” гэв. 

x