2019/09/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.51₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
16:00
S30
15°
17:00
S30
14°
18:00
S32
12°
19:00
S31
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/01/31 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт”-ийг буцаасан ч Оросын талд дахин очихгүй гэлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 1 сарын 31
iKon.MN

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан ажиллагааг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ асуудлын өнгөрөгч долоо хоногт хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авсан тул хойшлуулаад байсан юм. 

Ажлын хэсгээс “Эрдэнэт” үйлдвэрийг төр буцааж авах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн уг дүгнэлтэд 49 хувийг худалдахдаа УИХ-аар хэлэлцүүлээгүй тул хууль тогтоох дээд байгууллагын онцгой бүрэн эрхийг зөрчсөн хэмээн үзсэн байна. Энэхүү дүгнэлттэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эргүүлж авахаар ярилцаж байгаа нь төр хувийн хэвшлийн өмчид халдсан үйлдэл. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэхдээ эзэмшигч талынх нь төлөөллийг оролцуулах хэрэгтэй. Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн буруутай эсэхийг шүүхийн байгууллага тогтоодог. УИХ шүүхийн өмнүүр орж асуудалд хандах ёсгүй. Түүнчлэн тус үйлдвэрт шахааны бизнес хөгжсөн гэж ярьдаг. Тиймээс төрийн өмчийн 51 хувийг мөн шалгах хэрэгтэй” гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ-аас эрүүл шийдвэр гарах ёстой. Өмч хөрөнгөө буцаж авах ёстой. Энэ асуудлыг Монголчууд хоорондоо яриад ойлголцох ёстой. Засгийн газар тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ хууль бусаар татгалзсан. Худалдан авалт нь хулгайн шинжтэй байгаа. Үүнийг цэгцэлмээр байна” гэсэн юм.  

Харин УИХ-ын гишүүн Б.ДэлгэрсайханМөнгө зээлдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага яригдах ёстой. Мөнгө авсан хүнийг буруутгаж болохгүй. 
Тийм учраас АН-ынхан өөрсдөө энэ зээлийг олгочихоод одоо эргүүлээд бид нарыг хувийн өмчийг хураа, эх оронч бай гээд дайраад байж болохгүй. Зээл олгосон улсуудаа эхэлж шалгаж байж хуулийн дагуу зөв явах байх. 

Хоёрдугаарт, ажлын хэсгээс гарсан шийдвэрээр анх эзэмшиж байсан эзэндээ хуулийн дагуу хүссэн хүсээгүй буцна. Хамтрагч этгээд худалдан авахаас татгалзсан гэдэг нь үндэслэл болохгүй гэж ойлгож байгаа. Оросын тал буцааж авчихаад ахиж зарахгүй эсвэл өөр этгээдэд санал болгоод зарчихвал энэ эрсдэлийг хэн хариуцах вэ

Хэрэв оросод энэ асуудал буцчихвал ийм эрсдэл гарч магадгүй юм гэж харж байна” гэлээ. 

Б.Дэлгэрсайхан гишүүний үгэнд Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Буцааж өгнө гэсэн огт байхгүй шүү дээ Б.Дэлгэрсайхан гишүүн ээ. Ажлын хэсэг эхнээсээ ажилласан хоёр зарчим байгаа.

Нэгдүгээрт, бид хоёр улсын хоорондын харилцааг ийм тийм болгочих вий. Хоёрдугаарт, жоомоо алах гээд гэрээ шатаахын үлгэрээр эдийн засагт хохирол учруулах зүйл гаргахгүй байх гэсэн зарчмын баримталсан. Тиймээс ямар нэгэн этгээд рүү буцаж шилжих асуудал байхгүй. 

Оросын тал ч гэсэн албан ёсоор энэ асуудал дууссан гэсэн бичгээ ирүүлсэн шүү дээ. Одоо бол Зэс корпораци, Засгийн газар хоорондын л асуудал байгаа” гэсэн хариулт өгөв. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Эрдэнэт”-ийг авсан технологи бол цэвэр луйврын шинжтэй үйлдэл. Түүнээс биш “Эрдэнэт”-ийг хувийнх авсан, улсынх авсан гэдэг асуудал биш. Гол нь технологи буруу явагдсанд асуудал байгаа юм. УИХ-аар ёстой асуудлыг улаан цайм луйврын аргаар авсан нь гол асуудал. 

Тэр үеийн Засгийн газрын хуралдааны протолыг бид ахин үзэх ёстой. Олон гишүүн УИХ-аар оруулах ёстой гэсэн байр суурьтай байсан юм билээ. ЗГХЭГ-ын Хуулийн хэлтсээс гаргасан дүгнэлт дээр ч үүнийг болохгүй гэсэн юм билээ. Тиймээс энэ асуудал эхнээсээ замбараагүй явсан гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Эцэст нь энэ асуудлыг УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой” гэсэн байр суурь илэрхийллээ. 

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн асуудал Монголын төрийн ялзралын толь бичиг болчихоод байна. Улсын өмчөөр эрх мэдэлд дулдуйдаж, улсыг яаж хулгайлж болдгийг харуулсан толь бичиг. 

Энэ бол авлига, хээл хахуулийн асуудлыг Монголын төр хамгаалж үлдэх, хараагүй дүр эсгээд цаашаа явах уу гэдэг асуудал болчихоод байна. 
Намайг ашиг сонирхлын зөрчилтэй этгээд гэж цоллоод байгаа. Надад ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй” гэлээ. 

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсгийн дүгнэлтээр санал хураалт явуулах гэсэн боловч шийдвэрийн төсөл боловсруулан уг төсөлтэй хамт УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүд гаргав. Ингэснээр ажлын хэсгээс боловсруулсан шийдвэрийг төслийг тус Байнгын хороогоор дахин хэлэлцсэний эцэст УИХ-руу оруулахаар шийдвэрлэлээ. 

 

x