2019/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
11:00
S32
18°
12:00
S32
20°
13:00
S32
21°
14:00
S30
23°
15:00
S32
23°
16:00
S32
23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/01/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баранд бариулсан Хятад эр тасалбар худалдаж авахаас зугтсан гэнэ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 30
iKon.MN

Өчигдөр буюу Ням гарагт зүүн Хятадын Ниньбо хотын амьтны хүрээлэнд нэгэн эр баранд бариулж амиа алдсан тухай мэдээлж байв.

Тэгвэл түүний яагаад араатны хааны 3 метр өндөр хашаанд нэвтрэх болсон шалтгаан тодорхой болжээ. Амьтны хүрээлэнгийн захиргааны мэдээлснээр Жан хэмээх нэртэй энэ хүн хүрээлэнд тасалбаргүй нэвтрэхийн тулд явж байгаад санамсаргүйгээр барнуудын хашаанд орсон байжээ.

Эхнэр, хүүхэд нь том хүн 130 юань, хүүхэд 70 юаний үнэтэй тасалбар авч хүрээлэнд орсон бол Жан эхлээд хүрээлэнгийн хашаагаар давж, дараа нь хоёр дахь хашааг давахдаа анхааруулгыг харалгүй өнгөрсөн нь зэрлэг араатны хашаа байсан гэнэ.

40 настай Жан нь Хубэй мужаас энэ хотод ирж 2000 оноос эхлэн ажил хийж байгаа, сардаа хэдэн мянган юаний цалинтай хүн байсан ажээ.

Ийнхүү 140 юань буюу 50 орчим мянган төгрөг хэмнэх гэсэн эр барын хоол болсон харамсалтай явдал болсон байна. Энэ явдлаас болоод ховордсон нэг барыг буудаж устгах хэрэгтэй болсон юм. Хохирогч нь эмнэлэгт хүргэгдсэний дараа шархаа даалгүй амиа алджээ.

Болсон үйл явдлын дүрс бичлэгийг эндээс үзнэ үү.

 

Эх сурвалж: South China Morning Post

x