Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батзандан: Тагнуулын газрын дарга Ц.Нямдоржийг дарамтлах гэж их үзсэн

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Ж.Батзандан С.Зориг агсаны мэндэлсний 55 жилийн ойтой холбогдуулан тогтоолын төсөл өргөн барих талаараа мэдээлэл хийлээ

Уг хуулийн төсөлд С.Зориг агсны амьдрал, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, эв нэгдлийн төлөөх үйл хэргийн талаарх түүхэн үнэнийг ард түмэнд таниулж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, зохион байгуулах комисс байгуулан ажиллуулах, түүнд төрөөс олгосон шагнал, бэлэг дурсгал, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг Түүхийн музейд байрлуулах, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг санхүүжүүлэхийг судалж шийдвэрлэж өгөхийг тусгажээ. 

Мөн тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк худалдан авсан ажиллагааг шалгах ажлын хэсгийн гишүүний хувиар байр сууриа илэрхийлэв. 

Энэ талаар, “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын тал шилжүүлэн авсан ажиллагааг шалгах ажлын хэсэгт миний бие АН-аас ганцаараа орж ажилласан. Миний бие ажлын хэсгийн дүгнэлттэй санал нэг байгаагаа илэрхийлж гарын үсгээ зурсан. 

Ажлын хэсгээс “Эрдэнэт”-ийн 49 хувь худалдан авах процес хууль бус болсон гэдэг дүгнэлт гаргасан. Монгол Улсын Засгийн газар өөрөө худалдан авах боломжтой байсан хэдий ч 27 настай хүүхдэд, ХХБ нэртэй бүлэглэлд хууль бусаар шилжүүлсэн гэж үзсэн. Ажлын хэсгээс ХХБ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан үйл ажиллагааг УИХ-аар оруулж эцсийн шийдвэрийг гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэлээ. 

Дээрх мэдээллийг хийсний дараа “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийдэг улс төрчдийн талаар ямар байр суурьтай байгааг нь асуусан сэтгүүлчийн асуултад “Ц.Нямдоржийн хүүгийн гаргасан жижиг алдааг дөрөөлж, өөрсдийн хулгайгаа нуух гэж, өөрсдийгөө хамгаалах гэж оролдож байгаа юм. Ц.Нямдоржийн хүү Анхбаяр гэдэг хүний тухай би сонссон. Тагнуулын газрын дарга тэр бичгийг аваад Ц.Нямдоржийг дарамтлах гэж ордноор их явсан. Тийм жижиг юманд Ц.Нямдорж гэдэг хүн дарамтлуулдаггүй юм. Тэрийг манай Тагнуулын газрын дарга ойлгох хэрэгтэй. 

Ардчилсан намын дотоод сунгаанд ч гэсэн хууль, хяналтын байгууллагынхан оролцох гэж их хичээж байна. Ж.Батзанданг, Н.Алтанхуягийг АН-ын дарга болгохгүйн тулд хууль хяналтын байгууллага өдөр болгон дарамталж байгаа. Бид тийм юмнаас айдаг хүмүүс биш” гэлээ.