Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Ким Жон Ун, Дональд Трамп нар Хонг Конгод “болзжээ”

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп ба Ким Жон Ун

Саяхан Хонг Конгийн гудамжинд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар олны өмнө гарч, бүр камерны өмнө үнсэлцэж үзүүлсэн байна.

Гэхдээ тэд жинхэнэ удирдагчид байгаагүй бөгөөд хөгжмийн видео клипэнд орлон тоглосон жүжигчид байжээ. Зураг авалтынхаа дундуур тэд гудамжинд гарч олны анхаарлыг татсан нь энэ байв.

Хуурамч Ким Жон Ун Дональд Трампын тухай ярихдаа “Тэр бол яг над шиг агуу удирдагч, диктатор хүн. Тиймээс тэр АНУ-ыг Хойд Солонгосын 2.0 хувилбар болгоно гэдэгт итгэлтэй байна. Бид сайн найзууд болох нь тодорхой” гэжээ.

Эх сурвалж: Straits Times