2020/08/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.45₮
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
B30
УЛААНБААТАР
23°
|
14°
10:00
S32
17°
11:00
S32
20°
12:00
S32
21°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
22°
17:00
S32
21°
18:00
S32
20°
19:00
S32
18°
20:00
S32
16°
21:00
S31
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/01/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Хаянхярваа: “УИХ-ын дарга “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд эргүүлэн авахаар боллоо” гэсэн худал мэдээлэл цацагдсан

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг

УИХ дахь МАН-ын бүлэг Даваа гарагийн ээлжит хуралдаанаараа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, зарчмын хувьд дэмжлээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл хийлээ. 



Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн “МАН УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө төрийн албыг дархлаатай болгох заалт тусгасан. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт уг хуультай холбоотой тодорхой гурван заалт орсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, бүлгийн гишүүдийн саналыг тусгалаа. Одоо мөрдөж байгаа хууль долоон бүлэг, 41 зүйлтэй. Шинээр боловсруулсан хуулийн төсөл 33 бүлэг, 109 заалттай. Хуулийн гол онцлог нь төрийн албан хаагчийг улс төрөөс хамааралгүй байхаар тусгасан.

Иргэдийн гол шүүмжлэл бол “Төрийн алба тогтворгүй, сонгууль бүрийн дараа өөрчлөгдөж байгаагаас төрийн албаны чадвар чансаа муудаж байна” гэдэг. Иймд хуулийн төсөлд “шатлан дэвших” заалтыг голчлон тусгасан. Тодруулбал, яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргаар томилогдох хүн төрийн албанд 16 жил ажилласан байх шаардлагыг тавьж байгаа. Яамны газрын даргаар ажиллах хүн төрийн албанд найман жил ажилласан байх ёстой. Энэ нь төрийн албыг чадавхижуулах гол үндэс гэж харж байна” гэв.

Мөн хуулийн төсөлд төрийн албан хаагчийн хариуцлагыг өндөржүүлэхээр боловсруулжээ. Жишээлбэл, хууль бус томилгоо хийсэн, ажлаас хууль бусаар чөлөөлснийг Төрийн албаны зөвлөл болон шүүхээр тогтоосон тохиолдолд гарах хохирлыг тухайн шийдвэр гаргасан албан тушаалтан өөрөө хариуцна. Цаашлаад хуулийн төсөлд төрийн албан хаагчийн ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, үнэлгээг тодорхой тусгасан байна. Төрийн албаны үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хараат бус Олон нийтийн зөвлөл байгуулах юм байна. Мөн төрийн албан хаагчийн нийгмийн хамгааллын бодлогыг олон хуулиар зохицуулж байсныг шинэ хуулиар нэгтгэн зохицуулах бөгөөд төрийн албаны чиглэлээр Засгийн газрын эрх үүргийг нэлээд өргөжүүлсэн байна. Төрийн албан хаагчийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх талд анхаарч ажиллана. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн эрх үүргийг нэмэгдүүлж, хууль бусаар ажлаас халагдсан, төрийн албаны шалгалтыг хууль бусаар явуулсан тохиолдолд Төрийн албаны зөвлөл тухайн шийдвэрийг хүчингүй болгохоор тусгажээ.


Хэвлэлийн бага хурлын үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр эргүүлэн авах эсэх талаар сэтгүүлчид тодруулсан юм.

Тэрбээр “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар өнгөрсөн долоо хоногт “УИХ-ын дарга М.Энхболд “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд эргүүлэн авахаар боллоо” гэсэн худал мэдээлэл цацагдсан. Өнөөдөр бүлгийн хуралдаанаар “Эрдэнэт”-ийн талаар яригдаагүй.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг шалгах Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг энэ долоо хоногт зарчмын дагуу байнгын хороодод дүгнэлтээ танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл УИХ-д суудал бүхий намын бүлгүүдэд танилцуулна.

Ард иргэдэд хандаж хэлэхэд “Тавантолгой”, “Эрдэнэт”-тэй холбогдсон худал мэдээлэл нэлээд цацагдаж байна. Энэ худал хуурмаг мэдээлэл нь гадаад, дотоодын харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, “УИХ дахь намын бүлэг шийдвэр гаргаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг буцаагаад авчих юм байна” гэсэн худал мэдээлэл нь Засгийн газрын төвшинд гэрээ хэлцэл хийхэд сөрөг нөлөөтэйг ард иргэддээ анхааруулж хэлмээр байна” гэв.

 

x