Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хаан банк хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээл олгож эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 1 сарын 19
Сурталчилгаа

ХААН Банк Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас хамтран хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээлийг өнөөдөр буюу 2017 оны 01-р сарын 18-аас эхлэн салбар нэгжээрээ дамжуулан тэтгэвэр авагчдад олгож эхэллээ.  

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээл нь богино  буюу 6 хүртэл сарын хугацаатай, жилийн 15.0% буюу сарын 1,25%-ийн хүүтэй байх юм.

Та ХААН Банкаар дамжуулан тэтгэврээ авдаг, энгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлгүй бол энэхүү хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээлд хамрагдах боломжтой.  

 

Бүрдүүлэх материалын хувьд иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, тэтгэврийн карттай бол тэтгэврийн картын хамт өөрийн тэтгэвэр авдаг салбарт хандан зээлээ судлуулан авах юм. 

Харин урт хугацаатай буюу 7 сар болон түүнээс дээш хугацаагаар тэтгэврийн зээл авах бол банкны үндсэн нөхцөл болох жилийн 18.0% буюу сарын 1.5%-иар олгохыг анхаарна уу.  

Хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээл олгох хөтөлбөр цаашид тогтвортой үргэлжлэх тул та өөрийн боломжтой цагтаа тэтгэвэр авдаг ХААН Банкны салбартаа хандан зээлээ аваарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.