Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын урамшууллын 19 дэх тохирол Ням гарагт явагдана

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

НӨАТ-ын урамшууллын 19 дэх удаагийн сугалааны тохирол 2017 оны 01-р сарын 22-ны Ням гарагт явагдана.

2016 оны 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 01 сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.

Төлбөрийн баримтын мэдээллээ цахим системийн 2017 оны баримт бүртгүүлэх цэсэнд бүртгүүлснээр НӨАТ-ын сугалаанд хамрагдах боломжтой.

Сугалааны тохирол 19:00 цагаас MNB ТВ-ээр шууд явагдана.

 

Буцаан олголт авах иргэдийн хувьд дансны дугаар болон холбогдох мэдээллүүдээ баталгаажуулаагүй байгаа тохиолдолд яаралтай мэдээллээ баталгаажуулах шаардлагатай байгааг ТЕГ-аас мэдэгдэж байгаа юм.

Иргэн таныг Ebarimt.mn сайт руу өөрийн нэвтрэх эрхээр нэвтэрч ороход таны мэдээлэл баталгаажсан эсэх талаар тусгай цонх гарч мэдэгдэж байгаа аж. Уг үйлдэл нь гар утасны аппликейшн дээр хараахан нэвтрээгүй байгаа тул суурин компьютерээс Ebarimt.mn сайт руу нэвтэрч мэдээллээ баталгаажсан эсэхийг шалгаарай.

Интернэт орчинд орж мэдээллээ баталгаажуулах боломжгүй мессежээр баримтаа бүртгүүлдэг иргэдийн хувьд 131313 тусгай дугаарт асуултын тэмдэг илгээж, хэрэглэгчийн нэрээ аваад, үүнийгээ 1800-1288 дугаарт холбогдон өгч өөрийн нэр, регистерийн дугаар, дансны мэдээллээ баталгаажуулах боломжтой юм байна.