2018/12/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,635.88₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
B32
УЛААНБААТАР
-10°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-21°
03:00
S32
-21°
04:00
S32
-22°
05:00
S32
-22°
06:00
S32
-22°
07:00
S44
-22°
08:00
S44
-22°
09:00
S44
-22°
10:00
S44
-18°
11:00
S44
-16°
12:00
S44
-13°
13:00
S44
-10°
14:00
S44
-9°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/01/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 22 жилийн хугацаанд 9,600-аас 240,000 төгрөг болж нэмэгджээ

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 6
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдээд байна. Түүвэр судалгаагаар нийт ажилтнуудын 6-7 орчим хувь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг учир ажил хийдэг дийлэнх хүмүүст нөлөөлөхгүйг салбарын яамны мэргэжилтэн хэлж байгаа юм. 

График: 1995 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсээр байгаа.

Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдан нэмэгддэг нийт иргэдэд хамаарах зүйл бол торгууль. 

Торгуулийн мөнгө нь төрийн сангийн дансаар дамжин, улсын төсөвт ордог бөгөөд тогтмол бус орлого гэж үздэг байна. Торгуулиар жилд хэчнээн төгрөг улсын төсөвт төвлөрдөг, ямар төрлийн торгууль зонхилдог талаар Сангийн яамны Төрийн сангаас тодруулахад "Торгуулиуд төрийн сангийн өөр өөр дансаар буюу торгууль тавьсан байгууллагад харьяалагдах дансаар орж ирдэг учир нэгдсэн дүн мэдээ гарах боломжгүй" гэлээ. 

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг зөрчсөний улмаас торгох шийтгэл ногдуулахдаа хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувь, хамгийн ихдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг.

Тухайлбал, Мөнгө угаах гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ хэмээн Эрүүгийн хуулинд заасан байна.

Торгох шийтгэлүүдийн дийлэнх нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой торгуулиуд байх гэсэн тайлбарыг албаны хүмүүс өгч байгаа юм.

2015 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан торгуулийн хэмжээнүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдсан байдаг. 

Тус хуульд зааснаар иргэн замын хөдөлгөөний ямар зөрчил гаргаснаас хамааран хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь, хамгийн ихдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлдөг. Энэ хуулиар л жишээ авахад, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөг болсонтой холбогдуулан хамгийн бага дүнтэй торгууль 9,600 төгрөгөөс 12,000 төгрөг, их дүнтэй торгууль 960,000 төгрөгөөс 1,200,000 төгрөг болон нэмэгдэж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулийн дагуу хоёр жилд нэг удаа тогтоох бөгөөд нэмэгдүүлэх, тогтвортой байлгах, тодорхой хугацаагаар бууруулах зэргээр шинэчилж болох ажээ.

x