Яагаад өвлийн гулгаатай замд эртнээс хурдаа бууруулж тоормослох ёстойн талаар харцгаая. Доорх зургаас та бүхэн яг ижил дугуйтай ижил машин хурднаас хамаарч хуурай хар зам дээр болон мөстэй зам дээр тоормослохын ялгааг харж байна.
Иймээс өвөл машин жолоодож явахдаа хурдаа тохируулж явах ёстойг үргэлж санах хэрэгтэй.
Доорх зургаас та бүхэн өвөл замын гадаргуугийн үрэлтийн эсэргүүцлийн түвшинг харж болохоор байна. Хамгийн муу буюу Мөстэй гадаргуун түвшин Асфальтан замын түвшингээс 3 дахин бага байна. Иймээс автомашины дугуй барьцалдах чадвар маш муу байна гэсэн үг.
Жолооч та бүхэн хурдаа тохируулахаас гадна автомашины дугуйндаа мөн анхаарах шаардлагатай.
Ямар ч замд автомашины дугуй чухал үүрэгтэй. Цастай, гулгаатай замд зориулалтын өвлийн дугуй нь таныг гулгах, шарвах эрсдэлүүдээс хамгаалах бөгөөд зогсолтын зайг богиносгож өгдөг. Өвлийн дугуй нь шавар цасны гэсэн буюу M+S гэсэн тэмдэглэгээтэй байдгаас гадна мөстэй замд зориулсан хадаастай мөн хадаас суурилуулах нүхтэй байдаг. Эдгээрийн тусламжтай хүнд нөхцөлүүдийг хялбархан давах боломжтой юм.
Дугуй үйлдвэрлэгч нар өвлийн нөхцөлд дугуйн ажиллагааг сайжруулах үүднээс олон төрлийн аргыг ашигладаг. Үүний нэгдүгээрт дугуйн материалын орцонд хүйтэн нөхцөл, халтираанд илүү зууралт сайтай болгох зөөлөн материалыг хийж өгдөг. Гэвч зөөлөн резинэн нь дулаанд хурдан элэгдэх сул талтайг мартаж болохгүй.
Өвлийн дугуйн хээнүүд ихэвчлэн хурц ирмэг, блокуудтай байдаг нь цас болон шаварт замтай барьцалдах чадварыг нь нэмэгдүүлдэг.
Мөстэй замд дугуйнд суурилуулсан зориулалтын хадааснууд нь халтирах гулгах эрсдэлээс сэргийлж өгдөг. Мөн эдгээр хадаастай дугуй нь зогсолтын зайг багасгаж өгдөг. Гэвч зарим улс орнуудад хадаастай дугуйг замын гадаргууг гэмтээдэг учраас хэрэглэхийг хориглодог.
Энэхүү туршилтыг WHATCAR сэтгүүл хийсэн бөгөөд 2012 оны VW GOLF машиныг 40 км/цагийн хурдтай үед нь туршсан.
Цастай замд
Мөстэй замд
Хэрэв та зузаан цастай замаар явахаар бол дугуйн гинжийг туршиж үзэхийг зөвлөж байна. Уг бүтээгдэхүүнийг хөтлөгч дугуйнд ашигласнаар халтирааг туулах чадварыг нэмэгдүүлдэг. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ зааврын дагуу хэрэглэж дугуй болон автомашины гэмтээхээс сэргийлээрэй.