Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгэм эмчлүүлэхийг хүснэ

ikon.mn
2016 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цайгаа уучихаад ажлын зүг гарлаа. Автобусны буудал дүүрэн хүмүүс даарсан,  хөрсөн, бас тэр их хөлийн дунд архи үнэртүүлсэн бохир хувцастай залуу, өтгөс буурай, идэр залуус, өндөр нам, өргөн бүдүүн, гээд л зүсэн зүйлийн хүмүүс ирэх унаагаа хүлээж дор дор янз бүрийн үйл хөдлөл байдлыг илтгэж харагдана.

Шинэхэн өмссөн гутлаа эргүүлж тойруулан харах бяцхан охин, тасрах шахам болсон тор дүүрэн сэлттэй нэгэн махлаг эмэгтэй амнаасаа уур савсуулан үе үе нусаа татна. Ядаж бээлий өмсөхгүй дээ гэж дотроо бодлоо. Малгайгүй үсээ гельдсэн залуу үе үе чихээ барин хөлдөөчих шахна... Сайхан харагдах гэж эрүүл мэндээрээ хохироод гэж бодовч нимгэхэн хар хүрэмний цаанаас зангиа харагдахыг, хавтас сугандаа хавчуулсныг харвал ажлын ярилцлага бололтой. Энэ залууг чихээ хөлдөөхөөс өмнө автобус нь ирээсэй гэж бодно. Миний ч автобус ирлээ. Автобусанд чихэлдэж буудал, ирж буцах хооронд нэмэгдэж, хасагдаж дүндээ дүн болно. 

Автобус зайтай болно гэж санасны гарз бололтой. Хүмүүс цүнхээ утсаа хямгадана, хэн нэгэн рүү яах бол? гэсэн харцаар харж сонор сэрэмж дүүрэн явна. Хэний ч нүүрэнд инээмсэглэл харагдахгүй бөгөөд хөмсөг зангидсан харц, чанга гэгч нь цүнхээ дугтуйлан барьсан, халаас, хавь ойроо тагнасан байдал ноёрхоно. Бид энэ нийгэмд айдас дүүрэн алхана....Автобуснаас гараад замын хажуу явган хүний замаар алхана... дээрээс юм унах вий, доор нүх таарах вий, цүнх шүүрээд гүйчих вий... сэрэмж нь дэндсэн амьдрал үргэлжилсээр л... Бүгд л зорьсон газраа очно. Тэгээд тэр өдөр эхэлнэ.

Өдөр бүр өөр харин эл өдөр эмнэлэг орох ажилтай. Эмнэлгийн үүдээр ороод л өнөөх айдас түгшүүр дотор дэлдээстэй. Өнөөдөр дотоод ажилтай гэх вий, бас нэг бичиг дутуу байна, номер дуусчихсан дараа ир гэх вий гээд л асуудал ундарна. Оочер дугаараа эзлээд түмэн бужигнасан коридорт хүлээнэ... зарим нэг нь оочер дайрна. Түр юм асууна гэж урдуур ороод зорилгоо биелүүлээд додигор гарч ирнэ. Арай хийн ээлж дараа минь ирэхэд цайны цаг гээл алга болноо... 

Аль нэг овсгоо гүйлгээ овжин аргаар явсан нь ялаад шударгаар байсан нь буруудаад шатаад л байдаг. Юу болж байна даа?
Хүлээж тэвдэлгүй 00 ороод ирэхэд оочероо алдагдчихнаа бас... Арай хийн орох даваан дээр үзлэгийн цаг дуусчихлаа гээд л эмч нар зөрөөд гарч ирнэ ингээд л гэрийн зүг гундуу алхана. Аль нэг овсгоо гүйлгээ овжин аргаар явсан нь ялаад шударгаар байсан нь буруудаад шатаад л байдаг. Юу болж байна даа? гэж санаа алдана. Үүний зэрэгцээ эмнэлгийн эмч сувилагч нар байнга л ууртай, дээрэлхүүгээр бусдыг ялгангуй харилцана. Энэ нь нэг бодлын тэд нарын хувьд амар ойлголт мэт хүмүүсийн өмссөн зүүсэн нь амжиргааг нь илтгэнэ, амжиргаа нь тэдэнтэй хэрхэн харилцах шалтгаан нь болж.

Угтаа бид нэг л улс ард язгуур мөртлөө хэн хэндээ их дургүй юм, амиа хичээсэн, гагцхүү урдах замаа л хардаг болж мөн зарим монголчуудын хүнээ гэсэн сэтгэл алга болж, нүд нь зоосоор таглагдаж, халтар хэдэн цаасаар бүх зүйлийг хэмжих болж. Яагаад цаг хугацаа явах тусам бид бусдыг юман чинээ бодолгүй зөвхөн амин хувиа хичээдэг болчихвоо. Яагаад? 

Гудамжаар сэтгэл дундуур алхах хүмүүсийн тоо олширсоор.  Бид яах ёстой вэ?
 

Эх сурвалж: Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл