2018/10/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,563.78₮
B14
УЛААНБААТАР
|
-1°
B14
УЛААНБААТАР
-4°
|
-7°
B30
УЛААНБААТАР
|
-9°
01:00
S26
-5°
02:00
S28
-5°
03:00
S28
-5°
04:00
S28
-5°
05:00
S26
-5°
06:00
S26
-4°
07:00
S26
-4°
08:00
S26
-4°
09:00
S26
-1°
10:00
S26
11:00
S28
12:00
S44
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/12/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Турк дэхь Оросын элчин сайдын амийг буудаж хөнөөлөө

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 20
iKon.MN

Өчигдөр буюу Даваа гарагийн орой Туркэд суугаа ОХУ-ын элчин сайд Андрей Карловыг буудаж амийг нь хөнөөлөө.

Түүнийг Анкара хотод “Орос орон Туркуудын нүдээр” гэрэл зургийн үзэсгэлэнг нээж үг хэлж байхад нь нэгэн этгээд араас нь бууджээ.

Зэвсэгт этгээдийг Туркийн тусгай хүчнийхэн устгасан байна. Халдлагын үеэр өөр хоёр хүн шархджээ.

Алуурчин нь элчин сайдыг буудсаныхаа дараа “Аллах Акбар!”, “Алеппог битгий март! Сирийг битгий март!” хэмээн араб хэлээр хашгичиж байсан гэнэ.

Тэр бас зарим нэг үгийг орос хэлээр хэлж, үзэсгэлэнгийн зарим зургийг эвдэж сүйтгэжээ. Туркийн дотоод хэргийн сайд Сулейман Соилу зэвсэгт этгээдийг 22 настай, Туркийн цагдаагийн офицер Мевлут Мерт Алтинтас гэгч байсныг мэдээлсэн байна.

Хэрэг явдлын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийлээ. Тэрээр энэхүү эмгэнэлт явдлыг Орос-Туркийн харилцааг муутгах, цаашлаад Сирийн хямралыг дэврээх гэсэн өдөөн хатгалаг гэж үзсэн байна.

Халдлагад барих Москвагийн ганцхан хариулт бол “терроризмтай тэмцэх тэмцлийг өргөжүүлэх” гэж Путин хэлээд "алуурчид үүнийг удахгүй мэдрэх болно" гэлээ.

Путин амь үрэгдсэн элчин сайд Карловыг хувь хүнийхээ хувьд мэдэх бөгөөд “сайн дипломатч” байсныг дурсаад төрийн одон медалиар нэхэн шагнахыг албаныханд үүрэг болгосон байна.

Владимир Путин Туркийн ерөнхийлөгч Рэжэп Таиип Эрдогантай утсаар ярьж алуурчдыг илрүүлэхэд хамтран ажиллахаар болсон гэнэ. Эрдоган Оросын элчин сайд алагдсанд гүн эмгэнэл илэрхийлж, Анкара дахь ОХУ-ын элчин сайдын яамны хамгаалалтыг чангатгаснаа мэдээлжээ.

Мөн Путин гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчдийн хамгаалалтыг чангатгах үүрэг өгсөн байна.

 

Эх сурвалж: Russia Today

 

x