Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Япон, Орос нүүрсний төсөл хэрэгжүүлнэ

Г.Од
2016 оны 12 сарын 19
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Орос, Японы компаниуд хамтран нүүрсний төсөл хэрэгжүүлэх гэж байна. Тодруулбал, Японы “Sojitz” корпораци, Оросын “Восточная горнорудная компани”-тай хамтран Сахалины аралд нүүрсний төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг Токио хотноо үзэглэлээ. 

Дорнодын эдийн засгийн хоёр дахь удаагийн форум дээр талууд төслийн нэгдсэн тохиролцоонд хүрсэн байна.

Сахалины арлын Углегорскийн бүс нутаг дахь Солнцевийн нүүрсний ордод олборлолт явуулах төслийг хэрэгжүүлэх бөгөөд нүүрсээ Шахтёрск боомтоор зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна.

Төслийн хүрээнд жилд 10-12 сая тонн нүүрс Азийн зах зээлд нийлүүлэх зорилттой аж.

Зураг