2019/08/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
16°
|
17:00
S30
16°
18:00
S30
16°
19:00
S30
15°
20:00
S29
13°
21:00
S26
12°
22:00
S29
11°
23:00
S29
10°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S40
04:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/12/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хаалганы цаана юу болдог вэ?

ikon.mn
2016 оны 12 сарын 15
iKon.MN

УИХ-ын сонгуулийн өмнө албан ёсоор батласан ч ёсчлоогүй гэдэг шалтгаанаар цуцлагдсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг өнөөдөр хэлэлцэх гэж байна.

Хүчирхийлэлд амьдардаг хүний, хүүхдүүдийн амьдралын ердөө 1 минутыг урлагаар дамжуулан олон нийтэд, ялангуяа хууль тогтоогчдод буюу УИХ-ын гишүүдэд мэдрүүлэх, төрийн цогц тогтолцоо шаардлагатай гэдгийг таниулах зорилготой “Хаалганы цаана” аян өрнөж байна. 

Өөрчлөлтийн төлөө Эмэгтэйчүүд, Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ-ууд хамтран айлын гэрийг санагдуулам бяцхан байшинг олон нийтийн газруудаар аялуулсан ба байшинд орсон хүн хүчирхийлэгчийн хэлдэг үгс, хараал заналхийлэлийг сонсож, цаашлаад хүүхдэд яаж нөлөөлж байгааг тухайн нөхцөлд өөрөө орсон юм шиг мэдэрдэг байна. Энэ байшингаар дамжуулж гэр бүлийн хүчирхийллийг зогсооход эрх зүйн цогц тогтолцоо шаардлагатай гэдгийг давхар таниулж байгаа юм байна. 

Энэ он гарсаар 9 эмэгтэй амь насаа гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсаны дотор дөрвөн хүүхдийн эх жирэмсэн эмэгтэй байсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг цуцлаж дахиж боловсруулах шийдвэр гарсаны дараахан энэ эмгэнэлт хэрэг гарсан гэдгийг та бүхэн санаж байгаа.

Гэр бүлийн хүчирхийлэл гурван тохиолдолд төгсгөл болдог гэж ярьдаг. Нэгт: хүчирхийлэгч гэр бүлийнхээ гишүүдээ хүчирхийлэхээ зогсоосон үед, хоёрт: хохирогчид хүчирхийлэгчээс холдсон үед, гуравт: нэг нь шороон доор нөгөө нь шоронд орсон тохиолдолд. 

Хэрвээ Монгол улс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоогоо цогцоор нь шийдэж хэрэгжүүлж чадсан бол тэр жирэмсэн эмэгтэйн амь нас, гэр бүлийг аврах боломж байсан гэж иргэний нийгмийн байгууллагууд үзэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг хүүхдүүд өнчрөхөөс гадна амиа алдсан эмэгтэй эцэг эх, ах дүүс амьдралаа уй гунигаар дүүрэн өнгөрөхөд хүрдэг олон хүний хувь заяаг хамардаг ноцтой асуудал билээ. 

“Хаалганы цаана аяны үеэр гэр бүлийн хүчирхийллийг даван туулагч хүмүүс олон тааралдаж байгааг харахад энэ асуудал их хэрнээ, ямар далд байгааг харуулж байна. ГБХ-ийг зогсоохын тулд та хувь нэмрээ оруулж чадна гэдгийг олон нийтэд ойлгуулахын тулд хохирогчийн амьдруулыг мэдрүүлэх аргыг бид сонгосон. Нэг эмэгтэй бүр найзыгаа чирэх шахам авчираад алив чи энийг сайн сонсоод аль гээд ирсэн. Тиймээс хууль тогтоогчид маань энэ хуулийг дахиж хойшлуулалгүй батлаж нэг ч гэсэн хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс хамгаална гэж итгэж байна” гэж Өөрчлөлтийн төлөө эмэгтэйчүүд ТББ-ын менежер О.Гэрлээ ярьсан юм. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг яаралтай батлаж хэрэгжүүлэх, ингэхдээ дахиж өөрчлөх нэрээр хэрэгжих хугацааг нь хойшлуулсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудийг хэрэгжүүлж цогц тогтолцоо бүрдүүлэхийг тэд уриалж байна. 

Жишээ нь Зөрчлийн тухай шинэ хуульд хүчирхийлэл үйлдэж буй нөхрийг албадан сургалтанд суулгаж өөрчлөгдөх боломж олгосон бол тэр жирэмсэн эмэгтэйн гэр бүлийг аврах боломжтой байсан гэж үзэж байна. Хөгжингүй орнуудад хүчирхийлэгчийг зан үйлээ өөрчлөх сургалтуудад суулгадаг учраас дахиж хүчирхийлэл үйлдэхээ болих эерэг үр дүнгүүд гардаг байна. 

Ялангуяа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх шинэ хууль хохирогч хамгааллын тогтолцоог шинэчлэсэн, урьдчилан сэргийлэх, тэмцэх зохицуулалтууд тусгасан байна. Хохирогч хамгааллын тогтолцоо байхгүйн улмаас эмэгтэйчүүд энэ мэтээр амиа алдаж байна. 

Манай нийгэм гэр бүлийн хүчирхийллийг эхнэр нөхрийн хэрүүл гэдэг өнцөгөөс харж ойлгодог учраас цагдаа нар хүртэл гэр бүлийн хүчирхийллийн дуудлагт очихгүй байх тохиолдол гардаг. Энэ оны 9 сард хэрэгжиж эхлэх ёстой байсан ч хойшлуулагдсан Эрүүгийн хуулинд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага буюу хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой дуудлагат хамгийн түрүүнд очих үүрэгтэй болсон байна.  

Хаалганы цаана аян мөн Ийгл телевизийн студид зочилсон ба хуулийг шинэчлэх эрх мэдлийг атгаж буй УИХ-ын гишүүүдийг ирж байшинд орж үзэж гэр бүлийн хүчирхийллийг мэдээд өнгөрөх бус мэдрээд үзэхийг хоёр өдрийн турш урьсан боловч 76-аас Х.Нямбаатар, О.Баасанхүү нар л ирсэн байна. 

Аяныг зохион байгуулагчидийн зүгээс Гэр бүлийн хүчирхийлэл бол хүний эрүүл мэнд амь настай холбоотой асуудал учраас үүнийг зогсооход хувь нэмрээ оруулж, тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн буюу хууль тогтоогчдод хандан эрх зүйн цогц тогтолцоог бий болгохыг шаардсан захидал явуулахыг уриалж, 500 гаруй иргэд гишүүд рүү захиа бичжээ. 

Хөөрхөн зүрхнүүд ТББ-ын зохицуулагч н.Оюундарь "Байшинд ороод сонсдог хоолой эрэгтэй хоолой учраас эрэгтэй хүмүүст эвгүй санагдаж болох юм. Гэвч хүчирхийлэл үйлдэгчдийн 90-95 хувь нь эрэгтэй буюу нөхөр нь, ах нь, өвөө нь, эрэгтэй хүүхэд нь байдаг. Эцгийн эрхт ёс өөрөө хүчирхийллийг гааруулдаг. Эрэгтэй хүүхдийн уур бухимдлаа илэрхийлэх мэдрэмжийг хүчирхийллийн аргаар илэрхийлж сургадгаас болж хүчирхийлэгч болж байна.

Мөн эрэгтэй хүүхдийг уйлж болохгүй, эр хүн байж хов ярьлаа гэх мэтээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг нь зөвшөөрөхгүй байна. Үүнээс болж тэд уусан, мансуурсан, уурласан өөрийн ухаангүй үедээ ойр дотны хүмүүсдээ хүчирхийлэл болгож гаргаж байна" гэв. 

Уг байшинг олон нийтийн газруудаар аялуулах, ажлуулах зардлын санхүүжилтийг Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгээр олгосон байна. Канад улс бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэлхий дээрх хамгийн боловсронгуй, дэвшилтэт төрийн тогтолцоотой оронд тооцогддог юм. 

Б.Халиун

x