2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
11:00
S32
18°
12:00
S32
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/12/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Зээл авсныг нь авснаар нь, хууль зөрчсөнийг нь зөрчсөнөөр нь ил зарлах хэрэгтэй"

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 14
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн Байнгын хорооны хамтарсан хуралдаанд Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг өнөөдөр танилцуулж байна.

Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр мэдээллийнхээ эхэнд 21 хоногийн хугацаанд ажиллан, шалгалтын дүнг Монгол Улсын Засгийн газарт танилцуулах үүрэгтэй байсныг онцоллоо. Монгол Улсын Хөгжлийн банк нь Засгийн газрын 2010 оны долдугаар сарын 20-ны өдрийн 195 дугаар тогтоол болон Монгол Улсын Их Хурлаас 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу 2011 оны гуравдугаар сарын 25-ны өдөр байгуулагдаж үйл ажиллагаагаа тавдугаар сараас эхлүүлжээ. Тус банк нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд банкны хувь нийлүүлэгч нь Монгол Улсын Засгийн газар юм байна. Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр үргэлжлүүлэн үйл ажиллагааны талаарх хууль эрх зүйн зохицуулалт, үүнд үндэслэн хийсэн шалгалтын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Шалгалтын хүрээнд 2011-2016 оны хооронд Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, холбогдох сайд нарын гаргасан тогтоол зэрэг нийт 160 эрх зүйн актад хяналт үнэлгээ хийжээ. Холбогдох хууль тогтоомжид зааснаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Монгол Улсын Их Хурал жил бүр хаврын ээлжит чуулганы хугацаанд батална гэсний дагуу 2011 онд Улсын Их Хурлын 15 дугаар тогтоол батлагдсан байна. Үүнээс хойш 2013, 2014, 2015, 2016 онуудад Улсын Их Хурлаас дээрх хуулийн хүрээнд ямар нэг шийдвэр гаргаагүй байна. Харин Засгийн газар, яамд, сайд нар Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг баталж,  байсныг Ажлын хэсгийн ахлагч мэдээлэлдээ дурдав. Түүнчлэн тус банк мэргэжлийн удирдлага, зээлийн бодлого, хяналтын удирдлага бүхэлдээ алдагдан, хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй болохыг танилцуулсан.

Ажлын хэсгийн гишүүн, Сангийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяр Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалт, удирдлага, хүний нөөцийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Хөгжлийн банкны санхүүжилтийг 2.2 их наяд төгрөг, 1.7 тэрбум ам.доллар, 32.1 сая евро, 30 тэрбум иенээр буюу дөрвөн төрлийн валютаар нийтдээ 5.6 их наяд төгрөгтэй тэнцэх эх үүсвэрийг төвлөрүүлжээ. Эх үүсвэрүүдийн томоохон хэмжээний эргэн төлөлтүүд 2017 оноос хийгдэх аж. Тухайлбал, 2017 онд 1.8 их наяд төгрөг төлөх бол 2018 онд 1.5 их наяд төгрөг төлөх юм байна. Хөгжлийн банкнаас 5.5 их наяд төгрөгийн зээл олгосон бөгөөд нийт зээлийн эргэн төлөлт 2017 онд 1.6 тэрбум төгрөг бөгөөд хамгийн их хэмжээний зээлийн эргэн төлөлт 2022 онд тохион, 1.6 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдэх юм байна.

Ажлын хэсгийн шалгалтын явцад тус банкны үйл ажиллагаанд илэрсэн зөрчлүүдийг хоёр чиглэлээр танилцуулсан юм. Банкны бизнес төлөвлөгөө оны дунд үед батлагдан гардаг, 2014 оны бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг огт батлаагүй, ТУЗ-ийн удирдлага дор гүйцэтгэх удирдлагаас хараат бус ажиллах дотоод хяналтын нэгж байх ёстой ч огт ажлуулаагүй, гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулалтгүй шууд томилсон, Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага мэргэжлийн бус, салбарын хэмжээнд удирдах албан тушаал хашиж байгаагүй, туршлага дутуу, мөн гүйцэтгэх удирдлагын багийн зарим гишүүнхуульд заасан шаардлага болон ажлын байрны шаардлагыг хангаагүй зэрэг дүгнэлт гаргажээ. Хуульд заасан бүтэц, нэгж, ажлын байрны тоог үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, цалингийн сан тогтмол өссөн байна.

Түүнчлэн дотоод, гадаад албан томилолтын зардлууд өндөр,олон нийтэд түгээхтэй холбоотой зардал, өндөр өртөгтэй, зардал ихтэй программ хангамжийн ажлуудыг гүйцэтгэсэн, хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ авсан төлбөрийн тооцоог хийлгүй орхигдуулсан зэрэг урсгал зардалтай холбоотой зөрчлүүдийг Ажлын хэсгийн дүгнэлтэд тусгасан байна. Үргэлжлүүлэн тэрээр зээл олголтын зөрчлүүдийн талаар мэдээлсэн. Засгийн газрын тогтоолгүй, Улсын Их Хурлаар батлуулалгүй гаргасан санхүүжилт, төсөвт өртөг нэмэгдсэн тохиолдлуудын талаар болон 1.3 их наядаар хэмжигдэх санхүүгийн зөрчлүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Хөгжлийн банкны зээлийн эрсдэл, төлбөр гүйцэтгэх чадварын эрсдэл, өөрийн хөрөнгийн хүрэлцээний эрсдэл, зах зээлийн эрсдэл буюу хүүгийн ханшийн эрсдлийг тооцон гаргасан дүгнэлтийг Ажлын хэсгийн гишүүн, Монголбанкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч М.Адилбиш танилцуулав. Тус банкнаас олгосон нийт зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн тухайн төслийн орлогоос эргэн төлөх нөхцөлтэй зээл, арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөр гэж гурван бүлэг болгон ангилжээ. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл 3 их наяд төгрөг буюу 53.8 хувь, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн зээл 1.5 их наяд төгрөг буюу 27 хувь, арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрт 1 их наяд буюу 19.2 хувийг эзэлж байгаа юм байна. Үргэлжлүүлэн тэрээр зээлийн эрсдлийн дүнг дэлгэрэнгүй танилцуулаад, тус банкны 2016 оны эхний хагас жилийн байдлаар алдагдалтай ажилласан болохыг танилцууллаа. Үүнд 30 тэрбум иений “Самурай” бондын ханшийн тэгштгэлийн алдагдал, үйл ажиллагааны зардлын хэт өсөлт, болзошгүй эрсдэл буюу зээлийн чанар муудсанаас үүдэлтэй эрсдлийн сангийн зардал өндөр хувийг эзэлж байгаа аж.

Шалгалтаар зээлийн эрсдлийн санг 352.4 тэрбум төгрөгөөр нэмж байгуулах, хуримтлуулж тооцсон зээлийн хүүгийн авлагыг 146.3 тэрбум төгрөгөөр бууруулж, хүүгийн орлогоос буцаах тохируулгууд хийгдэж, энэ нь тухайн жилийн ашгийг 498.7 тэрбум төгрөгөөр бууруулснаар Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө алдагдаж -319.6 тэрбум төгрөгт хүрэхээр байна хэмээн тооцсон байна.

Ийнхүү Ажлын хэсэг шалгалтын дүнгээ танилцуулсны дараа уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. Ажлын хэсгийн шалгалтын материал нь хууль тогтоомжийн дагуу хийгдээгүй, Ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, тоо баримт, дүгнэлт зөрчилтэй хэмээн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг дүгнэсэн байна. Түүнчлэн тухайн үеийн банкны удирдлага, холбогдох яамны удирдлагуудыг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй нээлттэй хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй хэмээн үзсэн болохоо дүгнэлтдээ дурдсан юм.

Гишүүд байр сууриа илэрхийллээ.


ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт: Хууль зөрчсөн, зөрчөөгүй болохыг нь ялгаж салгаад ил зарлах хэрэгтэй 

Хөгжлийн банк гэхээр л улстөржиж, бие биенээ гүтгэж доромжилдог боллоо. Асуудлын гол нь 6 их наяд төгрөгийг яг юунд зарцуулагдсаныг харыг нь хараар, цагааныг цагаанаар ил гаргаад зарламаар байна. 1.3 их наядын зөрчил илэрлээ гэж байна. Төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдсэн, хууль бусаар санхүүжилт авсан, зарцуулсан нь энэ хуулийн дагуу зээл аваад бүтээн байгуулалт хийж, улсад татвараа төлж, иргэдийг ажлын байраар хангасан нь энэ гээд ялгаж салгаад өгч болдоггүй юм уу. Зээл авсныг нь авснаар нь, хууль зөрчсөнийг нь зөрчсөнөөр нь, зөрчөөгүйг нь зөрчөөгүй гээд, хуудуутайг нь хуудуутай гээд ил зарлах хэрэгтэй.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат: Хөгжлийн банкны байрыг 28 тэрбумаар худалдаж авсан байна

Олон улсын стандарт жишигт нийцэж, эдийн засагтаа дэм нэмэр болох зорилгоор Хөгжлийн банкийг байгуулсан. Харамсалтай нь өнгөрсөн дөрвөн жил эрх барьсан Ардчилсан Намынхан маань олон улсын стандарт жишгийн эсрэгээр удирдаж, менежментийг нь хийж Хөгжлийн банкийг авч явсан.  Хууль зөрчсөн, хуудуутай юм олон хийсэн, гэмт хэргийн шинжтэй олон үйлдэл хийсэн. Энэ нь нотлогдоод ирэхээр ичсэн хүн хүн алж, айсан хүн адуу үргээнэ гэдэг шиг юм болж байна.

Ардчилсан намын даргад нэр дэвшиж байгаа нөхөд ямар ч хамаагүй сэдвээр улс төр хийж, чанга дуугаар юм ярья гэж боддог болсон байна. Ж.Батзандан гишүүн Хөгжлийн банкны 28 тэрбумаар байр худалдаж авсан асуудлыг тухайн үеийн Сангийн сайд шийдсэн байна гэж хэвлэлийн бага хурал дээр ярьсан. 2015 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралдааны тэмдэглэл тогтоолтойгоо байна. ТУЗ-ийн гишүүн дарга Б.Шинэбаатар, О.Банзрагч, Ч.Отгочулуу, Б.Сүх-Очир, О.Хуягцогт, Х.Бат-Эрдэнэ нар оролцоод энэ хуралдааны шийдвэрээр 52 тоот тогтоолоор 28 тэрбум төгрөгөөр байр худалдаж авсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Санхүүгийн сахилга батгүй дур зоргоороо авирласан

Тайланг харахад санхүүгийн сахилга батгүй дур зоргоороо авирласан нь харагдаж байна. Энгийн жишээнүүд хэлэе. 300 сая төгрөгөөр хийгдэхээр төлөвлөсөн замын өртөгийг дөрөв дахин нэмэгдүүлж 1.3 тэрбум төгрөг болгож, 440 саяын өртөгтэй ажлыг 1.8 тэрбум болгож өөрчлөөд явсан байгаа юм. Тэгээд энэ болгоны ард улстөрчидтэй холбоотой компаниуд байгаа. 440 саяын ажлыг 1.8 тэрбумаар хийсэн компани нь "Мон роуд" компани. Энэ компанийн ард тухайн үеийн АН-ын бүлгийн дарга байсан. 

Банкны цалинг анх жилдээ 373 сая төгрөг байхаар баталж байсан. Гэтэл энэ хэмжээг 12.4 дахин нэмэгдүүлж 4.7 тэрбум болгосон байгаа юм. Дэндүү үрэлгэн, тансаг. Арилжааны банкуудад 50 сая ам.доллар байршуулчихаад хадгаламжийн хүүг нь авдаггүй гэж байгаа юм. Юу гэсэн үг вэ? Бид гадна талдаа өр төлнө ш дээ. Иймэрхүү жишээнүүд олон байна.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр: 25 хүний бүрэлдэхүүнтэй баг 21 хоног амралтгүй ажилласан.

Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг нэлээн богино хугацаанд 5-6 жилийн үйл ажиллагааны өргөн цар хүрээтэй шалгалт хийлээ. Зээлдэгчдээр яривал 2,000 орчим зээлдэгч 370 гаруй төсөл дээр нь таван жилийн санхүүгийн, үйл ажиллагааны хүрээнд нэлээд өргөн цар хүрээтэй шалгалт хийсэн учраас мэргэжлийн ажлын дэд хэсгийг бүрдүүлж ажиллуулсан.

Нийтдээ 25 хүний бүрэлдэхүүнтэй төрийн жинхэнэ албан хаагчдаас бүрдсэн баг 21 хоног амралтгүй ажилласан.

x