"Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ тус шоуны шагнал болох 100 сая төгрөгийг "Гацуурт" ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбат албан ёсоор гардуулан өглөө. Энэ үеэр "Үзүүлсэн амжилтаа бататган олон сайхан уран бүтээл туурвиж Монголчууд биднийхээ сонорыг он удаан жил мялааж яваарай. Даруу тайван зангаа үл гээн олон түмнийхээ хайр хүндэтгэлийг даадаг нэрт урлагийн зүтгэлтэн болохыг хүсэн ерөөе" гэв.
Мөн тус шоуны хоёрдугаар байрт шалгарсан Б.Шижирбатыг АНУ руу аялж, дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнажээ.
Энэ тухай “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбат “Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбатынхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж авьяас билгээ улам хөгжүүлэхэд нь бага ч атугай нэмэр болох болов уу гээд АНУ-руу аялж дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнаж урамшууллаа.
Уран чамин үзүүлбэрээрээ биднийг баясган догдлуулсан чамд баярлалаа. Олон сайхан уран бүтээл туурвиж Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаарай миний дүү!” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.