2018/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.24₮
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B28
УЛААНБААТАР
|
-3°
20:00
S44
-3°
21:00
S44
-3°
22:00
S44
-4°
23:00
S44
-5°
00:00
S32
-6°
01:00
S32
-7°
02:00
S32
-8°
03:00
S44
-8°
04:00
S44
-7°
05:00
S44
-7°
06:00
S44
-7°
07:00
S28
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/12/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Берлиний метронд зэрлэг халдлага үйлдсэн этгээдийг сайн дурынхны санхүүжилтээр баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 13
iKon.MN

Өнгөрсөн аравдугаар сард Берлин хотын метронд шатаар бууж явсан залуу эмэгтэйг нэгэн этгээд шалтгаангүйгээр өшиглөж унагасан нь хяналтын камерт бичигдэж үлдсэн юм.

Уг бичлэг интернэтээр тарж цагдаа нар гэмт этгээдийн талаар мэдээлэл ирүүлэхийг зарласан ч үр дүнд хүрээгүй байна. Бичлэгийг үзэж шоконд орсон Лэди Гага, Чарльз Терон зэрэг оддын бие хамгаалагч, 54 настай Майкл Куэр мэдээлэл ирүүлсэн хүнд 2,000 еврогийн шагнал хувиасаа амлаж байгаагаа зарлажээ.

Мөн өөр нэг бизнесмэн хувиасаа 10,000 евро гаргахаар амласан байна. Үүний дүнд цагдаа нар саяхан танхайрсан этгээдийг олж баривчилжээ.

Дээрх 10,000 еврогийн шагналын тал нь мэдээлэл өгсөн хүнд очих бол тал нь халдлагад өртсөн эмэгтэйг сэтгэл санааны цочролоос гаргахад нь зориулж амраан сувилуулахад зарцуулагдана гэж хандивын эзэн хэвлэлд ярьсан байна.

Гэмт этгээдүүд нь Германд дүрвэж ирсэн Ойрх Дорнодын гаралтай хүмүүс байх магадлал өндөр байгаа ажээ.

 

Эх сурвалж: DailyMail

 

x