Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдлэг: Цас, мөстэй замд үүсдэг төөрөгдөл

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 12 сарын 12
Cardoctor
Зураг зураг

Төөрөгдөл 1: Өвлийн цагт ABS жолоодлогод муугаар нөлөөлдөг.    

Гулгаатай замд ABS тоормосны систем зогсолтын зайг бага зэрэг ихэсгэдэг нь үнэн. Гэхдээ энэхүү систем нь гулгаатай үед автомашиныг жолоодлого алдахаас нь сэргийлдэг бөгөөд  машин гулгаж байх үед жолооч машиныг аюулгүй залах боломжоор хангаж өгдөг. Ингэснээр жолоодлогогүй чигээрээ гулгах биш аливаа саад бэрхшээлийг тойрч гарах боломжийг олгодог.

 

Орчин цагийн бүхий л тээврийн хэрэгсэл ABS системтэй бөгөөд салгаж болдоггүй хийцтэй байдаг. Иймд жолооч нар уг системийг хэрхэн үр ашигтай ашиглах талаар сурах нь зөв алхам юм. Энэхүү баталгаажсан аюулгүй жолоодлогын системийн дутагдалтай талыг нь ойлгож, үр ашигтай байдлыг нь ашиглаж сурахыг жолооч нартаа зөвлөж байна.

Төөрөгдөл 2: TRC-г өвөл салгаж явах ёстой.

ETC, DSC, ESP зэрэг ихэнх traction control system-ууд нь хөдөлгүүрийн хүчийг бууруулах эсвэл дугуйн эргэлтээс хамаарч тоормосыг харилцан адилгүй барих үйлчилгээтэй байдаг. Өвлийн цагт автомашин барьж байхад TRC систем нь автомашиныг ямар ч хүнээс илүү сайн жолоодлогоо хадгалахад нь тусалдаг учраас системийг идэвхтэй горимд ашиглах хэрэгтэй. 

Гэхдээ зарим үед, жишээлбэл гүнзгий цасанд машин суух зэрэг тохиолдолд TRC-г түр салгах нь зүйн хэрэг. 

 

Төөрөгдөл 3: Ямар ч гулгаатай нөхцөлд хүнд араатай явах нь зөв.

Машин хөдлөх үед

Халтираа гулгаатай үед машин хөдлөхөд хамгийн хүнд арааг сонгох нь тийм ч зөв сонголт биш. Хүнд араа нь дугуйнд их хүч өгснөөр хий эргүүлчихдэг. Харин хамгийн боломжит хөнгөн араан дээр байснаар эргүүлэх хүч багасгаж, хий эргэхгүйгээр хөдлөх боломж илүү өндөр болдог.

Дээрхийг базаад хэлбэл автомашиныг хөдөлгөхдөө бага хаазаар хөдөлж, гулгаатай өгсүүр замд аль болох хөнгөн араан дээр жигд барьж явах хэрэгтэй.

 

Гулгаатай замаар уруудах үед

Халтираатай замаар уруудахдаа хүнд араатай явах нь хөдөлгүүрийн тоормос хийх нэмэлт давуу талтай байдаг. Улмаар дугуйнуудыг сайн түгжиж өгдөг учраас хэвийн жолоодлогод илүү дөхөм болж өгнө.

Шулуун замд явах үед

Халтираатай шулуун замд явах үед арааг аль болох хөдөлгүүрээр тоормослох боломжтой болон дугуйг хий эргүүлэхгүй байх хоёрын хооронд тохируулж явах хэрэгтэй. Хөдөлгүүрийн эргэлтийг 2,000-3,000 RPM-д тохируулан явах нь хамгийн тохиромжтой байдаг.

Төөрөгдөл 4: Тоормосыг тасалдуулж гишгэх нь орчин үеийн автомашинд маш тохиромжтой

Тоормосыг тасалдуулж гишгэх буюу гулгаж байхдаа гишгэж, салгах нь зөвхөн ABS-гүй автомашинд ашиглагддаг арга. Учир нь ABS систем нь үүнтэй адил үйлдлийг хийдэг боловч хүнээс илүү хурдан бөгөөд оновчтой байдлаар ажилладаг. 

Хэрвээ та орчин үеийн машинтай, түүгээрээ яаралтай зогсолт хийх гэж байгаа бол тоормосны педал жигд, салгахгүйгээр гишгэх нь хамгийн үр дүнтэй.

 

 

Зураг