Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ганга нуурыг ХАМГААЛАХ ажлын төлөвлөгөөг боловсруулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ганга нуурыг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ.

Уг хуралдаанаар Ганга нуурыг хамгаалах, экосистемийг нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Ганга нуурыг хамгаалах, экосистемийн нөхөн сэргээх тал дээр хийсэн дорвитой судалгаа байдаггүй учир нууртай холбоотой асуудлууд тодорхой үр дүнд хүрдэггүй байжээ. 

Харин ажлын хэсэг энэ удаа эрдэмтэд судлаачидтай хамтран судалгаа шинжилгээ хийж түүндээ тулгуурлан бодит үр дүнтэй ажлууд хийхээр төлөвлөөд байна.

Ганга нуурыг хамгаалах төлөвлөгөөний хүрээнд Ганга нуур, Оргих, Баян булгийн хамт хашиж, хамгаалан малын хөлөөс тусгаарлах, Ганга, Дуут нуурын сав газрын гадна талд Хур борооны болон цасны усыг хуримтлуулах, хөв цөөрөм байгуулах, булгуудын тэжээлийн бүсийг тогтоож, хамгаалалтад авах зэрэг ажлыг хийхээр болжээ. 

Сүүлийн жилүүдэд  Ганга нуурын ойр орчмын Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром зэрэг нуурууд ширгэжээ.

Мөн нуурыг тойрон нүүдэллэж малаа ундаалсан малчид, иргэдийн зүй зохисгүй байдлаас болж нуур ширгэх аюулд хүрээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан Ганга нуурыг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг боловсруулах, үйл ажиллагааг зохион байгуулж, тайлагнах дээрх ажлын хэсгийг байгуулжээ.

 

Уг ажлын хэсэгийг БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа ахлан ажиллаж байна.

Ажлын хэсгийн  бүрэлдэхүүнд Сүхбаатар аймгийн БОАЖГ, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Ганга нуурыг хамгаалах сан, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн албаны хүмүүс багтжээ.