2019/10/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.53₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-6°
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
13:00
S32
14:00
S32
15:00
S32
10°
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S31
21:00
S31
-1°
22:00
S31
-2°
23:00
S31
-3°
00:00
S31
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/12/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Рекорд: Жилийн дотор 20,000 ширхэг G-Class үйлдвэрлэлээ

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 12 сарын 6
Cardoctor

1979 оноос Жи Класс загварыг Magna Steyr-ийн үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн билээ. Түүнээс хойш тийм ч айхавтар бүтцийн шинэчлэлт хийж хэрэглэгч нараа цочроосонгүй өдийг хүрчээ. Гэлээ гээд тэд дордох биш харин ч lux ангилалд том тоглогч нь болсон юм. Бас л бодмоор...

Бид сайн мэднэ Mercedes-Benz G-Class бол кузов рам бүтэцтэй, бусад SUV ялгардаг хийцтэй буюу бүх зүйлсийг гараар, ямар ч роботгүйгээр гагнадаг нь гайхалтай. Түүнийг Австри улсын Граз дахь Magna Steyr үйлдвэрт 40 гаруй цаг зарцуулан байж бүтээдэг.

Гурван дифференциал түгжигчийн тусаар туулах чадвар төдий болтол сайжирсан. Үүнийг ч батлах мэт Gunther Holtorf хэмээх өвөө 300GD загвараар 890,000 км аялж, дэлхийн 216 улсын 26 жилийн туршид туулсан байдаг. Гайхалтай биш гэж үү?

Ийм ч учраас энэ жил рекордын жил байсан бололтой. 2016 оны 20,000 дахь Жийг 2016 оны арванхоёрдугаар сарын 1-нд өлгийдөн авсан байна. Тус 20,000 дахь загвар нь цагаан G63 бөгөөд Designo-ийн салонтай байж ээ.

Компанийн мэдэгдэж буйгаар 1979 оноос хойш 250,000 гаруй Жийг үйлдвэрлэж зарсан. Энэ түүх дуусах яагаа ч үгүй. Тун удахгүй W463 кузовыг W464 кузов 2017 оноос орлохоор шинэчлэгдэж байгаа билээ.

x