2019/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,683.19₮
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-8°
B30
УЛААНБААТАР
|
-11°
16:00
S20
17:00
S20
-1°
18:00
S20
-2°
19:00
S26
-4°
20:00
S26
-5°
21:00
S26
-5°
22:00
S29
-5°
23:00
S29
-6°
00:00
S29
-6°
01:00
S29
-6°
02:00
S29
-6°
03:00
S29
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутны сургалтын төлбөрийн зээлийг аль БАНКНААС авах вэ?

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 30
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Оюутан, суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг бий болгохтой холбогдуулан Засгийн газраас Боловсролын зээлийн санг байгуулж, Оюутны хөгжлийн зээлийн журмыг батлаад байгаа билээ.

Энэ хүрээнд Оюутны хөгжлийн зээлийг:

  1. Төрийн банк,
  2. ХААН банк,
  3. Голомт банк,
  4. Улаанбаатар хотын банк,
  5. ХАС банк,
  6. Капитрон банк олгохоор гэрээг өнөөдөр БСШУСЯ-тай байгууллаа.

Ингэснээр ирэх Даваа гарагаас /2016.12.05/ эхлэн оюутнуудад сургалтын төлбөрийн зээлийг олгож эхлэхээр болж байна.

Мөн Боловсролын зээлийн сангаас 3 ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн 1 хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгох ажлыг ирэх 7 хоногоос эхлүүлэх аж.

 
 
 
 
 

Гэрэл зургийг mpa.mn

Оюутны хөгжлийн зээлд 2016-2017 оны хичээлийн жилд 70,000 гаруй оюутан хамрагдах боломжтой бөгөөд 2016 оны төсөвт 90 тэрбум төгрөг, 2017 оны Улсын төсвийн тодотголд 110 тэрбум төгрөгийг тусгажээ. 

Зээлийн эргэлтийн болон хуримтлалын хөрөнгийг үүсгэхэд 2020 он хүртэл улсын төсвөөс санхүүжилт хийх юм байна.

Харин Боловсролын зээлийн сан 2020 оноос эхлэн улсын төсвийн санхүүжилтгүйгээр, оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг тогтвортойгоор тасралтгүй зохион байгуулах аж.

x