2019/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
10:00
S32
13°
11:00
S32
17°
12:00
S32
20°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
23°
17:00
S32
22°
18:00
S32
19°
19:00
S31
16°
20:00
S31
13°
21:00
S31
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинжлэх ухааны 2016 оны шилдэг бүтээлүүд тодорлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 28
iKon.MN

Төр засгийн зүгээс эрдэмтэн, судлаачдын хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж, жил бүрийн шинжлэх ухааны ажилтны өдрөөр оны шилдэг бүтээлийн шагналыг олгодог уламжлалтай. Энэ дагуу энэ жилийн шилдэг бүтээлийг шалгаруулж шагналыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь гардуулан өглөө. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2016 оны Шинжлэх ухааны шилдэг бүтээлүүд:

Нэгдүгээр байр-1

  1. Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн доктор (PhD), профессор  С.Чулуун, доктор (ScD), профессор   Д.Цэвээндорж нар "Монголын археологийн өв" цуврал бүтээл  6 боть

Хоёрдугаар байр-2

  1. Хөдөө аж ахуйн их сургуулийн  харьяа Мал эмнэлгийн хүрээлэн доктор (ScD)  Д.Болдбаатар, академич, доктор (ScD) Б.Бямбаа "Монгол оронд тархсан цус сорогч хачгийн эмнэлэг-биологи, нийтийн эрүүл мэндийн ач холбогдол" сэдэвт цуврал бүтээл 3 боть
  2. Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн доктор (PhD)  Б.Дэжидмаа, доктор (PhD), профессор Ч.Чимэдрагчаа, доктор (PhD), Ц.Нямдэмбэрэл, докторант Ч.Эрдэнэчимэг, академич, доктор (ScD) Б.Дагвацэрэн "Калвацин” эм

Гуравдугаар байр-3

  1. Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэн доктор (PhD), Ч.Одонбаатар, доктор (PhD), М.Өлзийбат, магистр Д.Мөнгөнсүрэн,  доктор (PhD) Ц. Батсайхан,  магистр Б. Буянтогтох, магистр М Дэмбэрэлдулам нар "Улаанбаатар хот болон Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн 1:10000 масштабтай газар хөдлөлийн бичил мужлалын зураг"
  2. Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн доктор (PhD)  Я.Даваажав, академич, доктор (ScD) Б.Пүрэвсүрэн "Монгол орны зарим ордын нүүрсний петрографийн судалгаа"
  3. Соёл урлагийн их сургууль, Соёл урлаг судлалын хүрээлэн,доктор (PhD),  Д.Даваасүрэн,  доктор (PhD), профессор Э.Сонинтогос “Соёл урлагийн тайлбар толь” цуврал бүтээл 2 боть

Тусгай байр-4

  1. Шинжлэх ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн доктор (PhD)    Я.Жамбалжав, магистр Я.Гансүх, Х.Тэмүүжин, Г.Цогт-Эрдэнэ, Ц.Ундрахцэцэг, магистр  А.Саруулзаяа, магистр Ё.Амарбаясгалан, доктор (PhD)  А.Дашцэрэн,  Ш.Нарангэрэл "Монгол орны цэвдгийн тархалтын зураг"
  2. Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн доктор (PhD) Б.Түвшинтөгс, магистр Г.Баттогтох, магистр Д.Боролзой, доктор (PhD) Ж.Ганбаатар "Монгол бичиг номын өв"
  3. Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн доктор (ScD), профессор Ч.Ган-Өлзий "Шинжлэх ухааны философийн зарим асуудал"
  4. Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн Доктор (ScD, профессор Х.Шагдар доктор (PhD) , профессор Ц.Цолмон, доктор (ScD), профессор Г. Мягмаржав "Монгол цэргийн урлаг" бүтээлүүд тус тус мөнгөн шагнал, өргөмжлөл авлаа.

Шинжлэх ухааны шинэ оны шилдэг бүтээл шалгаруулах журамд:

  • Шинжлэх ухааны оны шилдэг бүтээлийн шалгаруулалтад эхний байруудыг эзэлсэн  10 хүртэл  бүтээлд "Шинжлэх ухааны  оны  шилдэг бүтээлийн  гэрчилгээ", мөнгөн шагнал олгоно.
  • Шинжлэх   ухааны   оны   шилдэг   бүтээлийн   шагналыг   Шинжлэх   ухаан, технологийн сангаас санхүүжүүлнэ. Шагналын сангийн нийт хэмжээ жилд 15,0 /арван таван сая/ төгрөг байна гэж заасан байдаг.

 

 

x