Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнх-Оргил: Далай лам Монгол Улсын Засгийн газрын урилгаар ирээгүй

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос бид XIV Далай ламын айлчлалтай холбоотой тодруулга авлаа.

Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятадын талаас энэ онд хийгдэх дөрвөн айлчлалыг цуцалсан байна. Үүнд:

  1. Шадар сайд У.Хүрэлсүхийн
  2. ОХУ-д болох гурван талын сайдуудын уулзалт
  3. Гадаад Харилцааны сайдын айлчлал
  4. Хоёр улсын парламентчдын уулзалт

Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятадын талаас Монголд хандаж 2-3 удаа мэдэгдэл хийсэн байна. Гэсэн хэдий ч Монголын тал Далай ламыг хүлээж авсан учраас энэ айлчлалуудыг цуцалсан ажээ.

XIV Далай лам Монгол Улсын Засгийн газрын урилгаар ирээгүй. Зөвхөн Гандантэгчинлэн хийдийн урилгаар буян номын айлчлал хийсэн билээ гэж ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил мэдэгдэв.

Айлчлалууд цуцлагдсантай холбогдуулан Хятадын талтай ярилцахаар төлөвлөж байгаа юм байна.