Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

П.Давааням: Дэлхийн түвшинд сэтгэдэг УИХ-ын гишүүдэд зөвлөмж боловсруулан өгч, хамтран ажиллана

Г.Номин, iKon.mn
2016 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Чингис Хааны Дэлхийн Академийн Ерөнхийлөгч П.Давааням, Дэлхийн өвийн шинжээчид, шавь нарын хамт мэдээлэл хийлээ.

"Чингис хаан бол Аугаа Их Соёл Иргэншил Түгээгч гүрнийг үндэслэн байгуулагч мөн" гэдгийг дэлхийн түүхэнд албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх зорилготой байгуулагдсан ЧХДА 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ажээ.

20 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар Чингис Хааны Дэлхийн Академийн Ерөнхийлөгч П.Давааням мэдээлэл өглөө. Тэрбээр "Бидний 20 жилийн хугацаанд хийсэн ажлуудаас хамгийн бахархууштай амжилт нь одоогоос долоон жилийн өмнө буюу 2009 онд ЧИНГИС ХААН бол Аугаа Их Соёл Иргэншил Түгээгч гүрнийг үндэслэн байгуулагч мөн гэдгийг нээж, нээлтээ түүх бүтсэн үеэс эдүгээ хүртэл оршин буй 141 орныг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн түүхэн долоон субьектээр хэлэлцүүлэн, нотлуулж хүлээн зөвшөөрүүлж, эцэст нь хүн төрөлхтний үнэ зүйл, суурь зарчимуудын төлөө хамтран ажиллах гэрээ байгуулж Чингис хааныхаа Дэлхийн түүхэнд эзлэх байр суурь, суу алдар нэр хүндийг сэргээн тогтоолгож чадсан явдал юм.

Эдгээр субьектүүд дэлхийн түүхэн нээлтийг Улсын нэр дээр, эсвэл ямар нэг байгууллагын нэр дээр бүртгэж зарладаггүй зөвхөн нээлтийн эзэн хүний нэр дээр бүртгэж нийтлэг тогтсон заншлын эрх зүйн дагуу Монгол Улсын иргэн П.Давааням буюу надад “Хүн төрөлхтний аугаа их өвийн өмнөөс Эрхэм дээд бүрэн эрхтэй зөвхөн угсаа залгамжлах S.A.I.R. Prince цолыг олгосон.

 

​Өв хүлээн авагч 52 улс орны дотроос бидний Монгол Улсын боломж аугаа их юм. Учир нь дэлхийд нээлт хийсэн иргэнийхээ харьяаллын давуу байдлаар Дэлхийн өвийн төв, ЭЗЭН УЛСЫН ЭРХ эдлэх зүйрлэшгүй боломжтой билээ.

Гэвч Монголын улстөрчид зохих албан тушаалтнууд үндэсний бахархал болгон хүндэтгэн хүлээн авах нь бүү хэл иргэнийхээ аугаа нээлтийг харин ч эрсдэлд оруулан, гүтгэн доромжилж, төрөл бүрийн бүтэлгүй үйл ажиллагааг бүхний өмнө илэрхий зохион байгуулсаар өдий хүрсэнд харамсаж байна.

Энэ удаагийн УИХ, улстөрчид түүх соёлоо судалж, Чингис хааныг Аугаа Их Соёл Иргэншил Түгээгч гүрнийг үндэслэн байгуулагч мөн гэдгийг хүлээн зөвшөөрөн, бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Одоогийн УИХ-д дэлхийн түвшинд сэтгэх хэмжээний боловсролтой 10 гаруй хүн байгааг бид судалж мэдээд байгаа. Тиймээс,

  • Дэлхийн түвшинд сэтгэдэг УИХ-ын гишүүдэд зөвлөмж боловсруулан өгч хамтран ажиллах,
  • Чингис хааны Аугаа Их Соёл Иргэншилд нэгдэж байсан түүнчлэн өв оршин буй улс орнуудад аугаа боломжийг хэрхэн зөв ашиглах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах хүлээн авагч улс орон болгоход нь туслах,
  • Монгол орон даяар Аугаа Их өвийг хүлээн авагч улс орон болохыг дэмжсэн хөдөлгөөн өрнүүлэх, улмаар Их Хуралдай зохион байгуулж, гаргасан шийдвэрээ УИХ-д өргөн барина.

Эцэст нь хэлэхэд Европын холбоо болон Дэлхийн 141 орныг эгнээндээ нэгтгэсэн Ордеруудад талархалаа илэрхийлэх ёстой. Чингис хааны Дэлхийн Аугаа Их Соёл Иргэншилд түгээгч гүрэн, үндэслэн байгуулагч гэдгийг Монгол Улсын иргэн нээж хүлээн зөвшөөрүүлснээс хойш Чингис хаан түүний Алтан Ураг удмыг шинжлэх ухааны салбар бүрээс, маш олон талаас нь дэлхий нийт сонирхон судлах хөдөлгөөн давалгаа үүсээд байна" хэмээн ярилаа.