Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

С.Даваапүрэв: Далай ламын айлчлалын хөтөлбөрт X Богдыг тодруулах асуудал багтаагүй

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдээс Далай ламын айлчлалын талаар албан ёсны хэвлэлийн бага хурал хийлээ.

МБШТ Гандантэгчинлэн хийдийн Тамгын газрын ажилтан С.Даваапүрэв "Далай багш маань нас өндөр болсон. Саяхан дэлхий даяар багшийн 80 насны ойг тэмдэглэсэн. Тиймээс хөтөлбөр нарийн тодорхой гараагүй байна.

Багшийн лагшин ямар байхаас шалтгаалан хөтөлбөрт өөрчлөлт орж магадгүй.

Ер нь бол бид төр засагтаа хандаж буян номынхоо үйлийг хийхээр багшийг залах хүсэлт тавьж байсан. 

Далай багш өөрийн биеэр оролцох хэвлэлийн бага хурлыг өмнөх айлчлалуудын жишгийн дагуу Их тэнгэрт зохион байгуулна. Уг хэвлэлийн байгаа хурал багшийн буцах өдрийн өглөө болно.

Далай багш 18-нд ирж, 19-нд Гандантэгчинлэн хийдэд арга хэмжээнүүд зохион байгуулагдаж эхэлнэ. Энэ өдөр энгийн болон сүсэгтэн олонд хандсан үйл ажиллагаа болохгүй. Цэвэр шашны зан үйл болно.

Энэ айлчлал бол цэвэр номын айлчлал. Энэ номын айлчлалын хүрээнд нэн хорвордсон Богд ламын жанлав, Шар жигжид бурхны насны авшигийг айлдана.  

Харин 20-нд сүсэгтэн олонд хандан ном хурна. 21-ний өдөр эрдэмтэн, их, дээд сургуулийн багш нар оролцсон цэвэр шинжлэх ухааны үйл ажиллагаа болно. Энэ хурал эрдэмтэн судлаачдын хүрээнд зохион байгуулагдана.

Хамгийн сүүлийн уулзалт нь оюутан, залуустай хийх уулзалт. Айлчлал энэ дөрвөн үйл ажиллагааны хүрээнд л явагдана. Өөр бусад улс төрийн үйл ажиллагаа явагдахгүй" гэв.

XIV Далай ламын айлчлалын хөтөлбөр

  • Арваннэгдүгээр сарын 18-нд XIV Далай лам Улаанбаатарт хотноо бууна.

  • Арваннэгдүгээр сарын 19-нд 13:05-13:15 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш МБШТ Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд Монголын нийт ард түмэн сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлнэ. 

  • Арваннэгдүгээр сарын 20-нд 09:30-11:30 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш “UB palace”-т Монголын нийт лам хувраг сүсэгтэн олонд Богд ламын ван, Жигжидийн цэван айлдана. 13:00-15:00 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн номын айлдвар “UB palace”-т үргэлжилнэ.

Тус хурлыг iKon.mn шууд дамжуулан хүргэж буйг хүлээн авна уу.

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

https://www.facebook.com/iKonNews/videos/584689191716653/

Өнөөдөр 11:00 цагаас Монголын Бурхан шашны шинэ төвөөс маргааш XIV Далай лам айлчлан ирэх тухай мэдээлэл хийсэн билээ.

Түүнчлэн Далай лам Улаанбаатар хотод хүрэлцэн ирэхдээ X Богдыг тодруулна гэж тус төвийн тэргүүн, Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж хэлсэн юм.