Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Өрхийн сарын дундаж мөнгөн орлого буурчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний арван сарын байдлаар хийсэн судалгааг өнөөдөр танилцууллаа.

Ниймгийн үзүүлэлт

Өрхийн орлого, зарлага

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 853.3 мянган төгрөг болсон бөгөөд өмнөх оны мөн үеэс 84.4(9.0%) мянган төгрөгөөр буурчээ.

Үүнд цалин хөлсний орлого 28.0(5.5%) мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 37.7 (37.6%) мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Өрхийн мөнгөн орлого, зарлагаар бүлэглэн авч үзвэл 2016 оны гуравдугаар улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 124.0(14.4%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 79.2 (9.2%) мянга, 300.00-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 153.3(17.8%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 143.9(16.7%) мянга, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 273.0(31.7%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 286.0(33.2%) мянга байна.

Агаарын бохирдол

Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2016 оны аравдугаар сард Улаанбаатар хотын 13-р хороолол орчимд 31 удаа, Баруун 4 зам орчимд 30 удаа, Дамбадаржаа орчимд дөрвөн удаа, Телевиз орчимд гурван удаа, 1-р хороолол болон Хархорин зах орчимд тус бүр хоёр удаа, Хайлааст болон Офицеруудын ордон орчимд тус бүр нэг удаа, 

10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Толгойт орчимд 26 удаа, Телевиз орчимд 25 удаа, 32-ын тойрог орчимд 23 удаа, Амгалан орчимд 21 удаа, Хархорин зах орчимд 20 удаа, 1-р хороолол болон Нисэх орчимд тус бүр 12 удаа, Баруун 4 зам болон 13-р хороолол орчимд тус бүр найман удаа, Мишээл экспо төвийн орчимд хоёр удаа,

2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Телевиз орчимд 26 удаа, Толгойт орчимд 24 удаа, Нисэх болон Амгалан орчимд тус бүр найман удаа, 13-р хороолол орчимд зургаан удаа, Баруун 4 зам орчимд таван удаа чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна.

Эдийн засгийн үзүүлэлт

Үнэ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2016 оны аравдугаар сард өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны эцсээс болон өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурсан байна. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2016 оны аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.3 хувь (үүнээс төмс, хүнсний ногооны дэд бүлгийн үнэ 20.4 хувь), тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 1.7 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1.1 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2016 оны аравдугаар сард өмнөх оны эцсээс 0.1 хувиар буурахад орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 3.7 хувь (үүнээс цахилгаан, хийн болон бусад түлш 9.1 хувь), тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 1.8 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.2 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Дотоод худалдаа

Улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сард нийт 69.5 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 26.5 (38.1%) мянга нь бөөний болон жижиглэн худалдааны салбарынх байна.

Худалдааны салбарын нийт борлуулалт 2016 оны эхний есөн сард 8,291.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 865.9 (9.5%) тэрбум төгрөгөөр буурчээ. Өмнөх оны мөн үеэс жижиглэн худалдааны борлуулалт 742.3 (16.5%) тэрбум төгрөгөөр, бөөний худалдааных 123.6 (2.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Бөөний болон жижиглэн худалдааны салбарын борлуулалт 2016 оны гуравдугаар улиралд 2,994.7 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас 164.3 (5.2%) тэрбум төгрөгөөр буурсан бөгөөд худалдааны салбарын борлуулалтын 92.3 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. 

Инфографик дээр дарж томруулж үзнэ үү.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг