Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

ЗАВСРЫН ТООЛЛОГО: Монгол Улс хүн амын өсөлтөөр Африкийн дараа орж байна

Н.БОЛОРЧИМЭГ
2016 оны 11 сарын 17
iKon.MN

Монгол Улс 1918 оноос хойш 10 удаа хүн ам, орон сууцны ээлжит тооллогоо амжилттай зохион байгуулсан бөгөөд 2015 онд анх удаа дунд хугацааны тооллого буюу ЗАВСРЫН ТООЛЛОГЫГ хийснээ ҮСХ танилцууллаа.

 

Завсрын тооллогоос 10 үзүүлэлтийг онцлон хүргэж байна. 

Монгол Улсын хүн ам 2.2 хувь өсчээ

Хамгийн их хүн амтай сум Өвөрхангай аймгийн Уянга, Завхан аймгийн Тосонцэнгэл, Хэнтий аймгийн Бор-өндөр.

Хамгийн бага хүн амтай сум Завхан аймгийн Асгат, Завханмандал, Ургамал.

Хамгийн их ба бага хүн амтай аймаг ба сум

Монгол Улсын нийт хүн амын 82.40%-ийг Халх, үлдсэн 17.60%-ийг бусад угсаатны бүлэг эзэлж байна. Үүнээс хамгийн их хувийг Казах үндэстэн эзэлдэг бөгөөд нийт 3.85%-ийг хамарч байна.

Хүн амын угсаатны бүлэг

Монгол Улсад суурин 2,990,242 хүн амьдардаг ба үүнээс 19,871 нь гадаадын харьяат иргэд юм. Гадаадын харьяат иргэд манай улсын нийт хүн амын 0.6%-ийг эзэлдэг.

Тооллогоор

  • МУ-ын нутаг дэвсгэрт оршин суугаа Монгол Улсын харьяат 2,970,355 иргэн
  • МУ-д 6 сараас дээш хугацаагаар оршин суугаа гадаадын харьяат 19,871 иргэн
  • МУ-д 6 сараас дээш хугацаагаар оршин суугаа харьяалалгүй 16 иргэн байна. 

Доорх графикаас харвал гадаадын харьяат иргэд Баян-Өлгий, Орхон, Дорнод, Өмнөговь  аймагт суурьшин амьдардаг ба хамгийн их буюу 14,402 хүн Улаанбаатар хотод амьдарч байна.

Гадаадын харьяат иргэдийн тоо

1963 онд орон нутагт нийт хүн амын 59.8%, нийслэлд 40.2% иргэд амьдардаг байжээ. Харин 2010 оны байдлаар орон нутагт амьдрах иргэдийн тоо буурч 32.1% болж, харин нийслэлд амьдрах иргэдийн тоо огцом өсч 67.9% болжээ.

Хүн ам, байршлаар

2015 онд манай улс хүн амын өсөлтөөрөө дэлхийн дунджаас дээгүүр Африк тивийн дараа оржээ.

Хүн амын өсөлт бусад улс орнуудтай харьцуулахад

Улсуудын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтыг харахад эмэгтэйн дундаж нас эрэгтэйгийнхээсээ өндөр байна. Хамгийн өндөр дундаж наслалттай Хонг Конгт дундаж нас эрэгтэй нь 81 байхад эмэгтэй нь 87 байна. Манай орны хувьд эрэгтэй нь 66, эмэгтэй нь 76 дундаж наслалттай байна.

Хүн амын дундаж наслалт

1,000 хүнд ногдох төрөлтийн түвшингээр Африк хамгийн их буюу 36 удаа манай улс Африкийн дараа 27 удаа байна.

Төрөлтийн түвшин

Доорх графикаас харахад 2015 оны улсын дундаж ам бүлийн тоо 3.6 байна. Хамгийн олон ам бүлтэй аймгаар Баян-Өлгий бөгөөд нэг өрхөд ногдох хүний тоо 4.3 байна.

Өрхийн ам бүлийн тоо, аймгаар

2010 онд 1.2% буюу 8,136 өрх хүн зориулалтын бус сууцанд амьдарч байсан бол 2015 онд 0.4% буюу 3,906 өрх болж буурсан байна.

Сууцны төрөл

 


Эх сурвалж: ҮСХ