Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Улстөр бидний эргэн тойронд

ikon.mn
2016 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

"Улс төр ярихгүй шүү" гэсээр найзууд ажил тарсан орой нэгэн газар цуглав. Уг нь тэд удаан уулзаагүй. Төд удалгүй нөгөө ярихгүй гээд байдаг сэдэв рүү орно тэгээд үүнийг анзаарахаа ч байна. Давахгүй гэх даваа бид амьсгалж нийгэмд тодорхой байр суурь эзэлж аж төрж байгаа л бол улс төр гэх сэдэв дор бидний амьдрал, аж төрж байгаа байдал салшгүй холбоо хамааралтай юм. Улстөр биднээс хол хөндий мөн бид тэр сэдвийг сөхөхгүй гэж хамраа сөхөх хэрэг үгүй юм.

Төрийн төлөө оготно боож үхэх гэж байгаа юм шиг чи илүү гэнэ

Найзуудын нэг нь саяхан шинэхэн хүнтэй болсон, нөгөө гурван найзын 2 ынх нь хүүхдүүдийн нэг нь цэцэрлэгт нөгөө нь сургуульд орж байна. Харин гурав дахь нь хувийн компанитай бизнесмэн боловч татварын өртэй. Дөрвөн найзуудын нэг нь төрийн албан хаагч, нөгөө нь чөлөөт уран бүтээлч бас нэг нь бизнесийн байгууллагат менежер албан тушаалтай.

Яриа улс төрөөс хол байя бидэнд хамаа алга гэж эхэлсэн гэвч дээр дурьдсан тэдгээрийн хувийн мэдээлэл амьдрал улстөрөөс хол байлгахгүй нь илт.  Яагаад бид улс төр, яг одоо гарч буй шийдвэр түүний нийгэмд үзүүлэх давуу болон сул талын талаар ярилцаж нийгэмд мессеж хүргэж иргэн хүний нийгмийн төлөөлөл улстөрийн амьтаныхаа үүргээ гүйцэтгэж болохгүй гэж. Үүнд оготно боож үхэх гэж хэлэх шаардлага илүүц.

Сошиал хөөсрөл

Сүүлийн үед сошиал мэдээллийн хэрэгслийг бүхий л түвшинд нөлөөлөхөөр ашиглаж байна. Гэвч энэ нь хэт өнгөц мөн туйлшрал зарим нь захиалгат үнэхээр л тийм мэтээр зарчмын зөрүүтэй, хуурмаг мэдээллийг олон нийтэд дэгдээх хор уршигтай байх тал ажиглагдсаар байна. Тухайлбал цахим эсэргүүцэл, жагсаал гэж нэрлээд түүнийг шийдвэрт нөлөөлөх хандлага хийсвэр нөлөөлөл болгохыг хичээх болж. Иргэд хаана санал бодлоо илэрхийлэхээ мэдэхгүй байна.

Монголчуудын сэтгэл зүй

Сэтгэл судлаачид монгол хүний сэтгэл зүйн онцлогийг өнгөрсөн сонгуулийн үеэр тодорхойлж байсныг эргэн саная. Тэдгээрээс дүгнэхэд нэг бол тэнгэрт тултал өрөвдүүлэх эсхүл баярлуулах эсхүл газар доор ортол нь үзэн ядуулах шүүмжлүүлэх энэ аргад сошиал нилээн том хэрэгсэл нь болсон.

Нөгөө талаар монголчууд тал шигээ уужим аливааг бүхлээр нь харах дуртай тэр харагдацад хэр их олон хүн яг нэг байр суурь дээр байна түүнийг даган хошуурч яг л тийм байр суурьтай мэт баг зүүж эхлэх. Эсвэл улстөрийн талаар хэт залхсан энэ талаар иргэний боловсрол үгүйгээс болж ийм аялдан дагасан шийдвэрт хүрч дараа нь дотор нь орчоод гэнэт ойлгож ухаараад шийдвэр, саналаасаа ухрах бодол дон гээд төрөхөд шийдвэрээсээ ухарвал харагдах байдал минь муухай юм гэж нүдэн балай болж өнгөрсөн гээд л чимээгүй болж үгээ залгина.

Улстөрийн боловсрол гэж их сургуульд энэ чиглэлээр сурахыг хэлэхгүй

Улстөрийн мэдлэг тань эксперт түвшний байх албагүй, зүгээр та иргэн хүний хувьд тодорхой мэдээлэл бүхий байхад хангалттай. Та ердөө өглөө бүр өдөр тутмын сонингийн онцлох нийтлэл ярилцлага зэрэг, орой ажлаас тараад топ гэгдэх мэдээллийн хөтөлбөрүүдийг харчихдаг. Ойр тойрны хүмүүстэй улстөр ярихгүй гэж маазралгүй зүгээр л мэдээллээ солилцож ойлголцож яагаад болохгүй гэж. Заавал алба уу гэнэ. Албатай яагаад гэвэл яг одоо энэ цаг мөчид таны бизнесийн орчин, хүүхдийн тань боловсролын салбар, таны цалин, эрүүл мэнд үүнээс гадна хэд хэдэн зүйлд нөлөөлөхүйц шийдвэрүүд гарч байгаа… Энэ талаар та сонирхмооргүй байна гэж үү,

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл