2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-5°
08:00
S32
-9°
09:00
S32
-6°
10:00
S30
-2°
11:00
S30
12:00
S30
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Энхбаяр: Цэргийнхний тэтгэмжийг бууруулах санал гаргасан хүнийг тагнуулын байгууллага анхааралдаа авах ёстой

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 4
iKon.MN

УИХ-ын Төсвийн Байнгын хорооны энэ сарын 2-ний өдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ.

Засгийн газраас ирэх оны төсвийн тухай хуулийг дагалдуулан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулиар цэргийн болон батлан хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчдад төрөөс олгодог тэтгэмжийн хэмжээг бууруулах тухай заалт тусгасан байна. 

Төсвийн Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тангараг өргөж, үүрэг хүлээсэн алба хаагчдад олгодог тэтгэмжийн хэмжээг бууруулахыг эсэргүүцэн, удаа дараа ийм санал оруулж ирж байгаа хүнийг тагнуулын байгууллага анхааралдаа авах ёстой хэмээсэн байна. 

Мөн тэрбээр “Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооноос үндэсний аюулгүй байдал, төрийн цэргийн байгуулалтын байнгын бэлэн байдал, хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна гэж үзэн энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж буцаасан. 

Энэ хуулийг хэлэлцэх болсноос үүдэн тангараг өргөж, үүрэг хүлээдэг байгууллагуудад нэлээд өөрчлөлт гарсан. 1,000 гаруй офицер, албан хаагч албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Энэ нь салбарын бэлэн байдал, хэвийн үйл ажиллагаанд ноцтой байдал үүсгээд байна” гэлээ. 

Төсвийн Байнгын хорооны хуралдааны үеэр Ж.Энхбаяр гишүүний хэлсэн үг болон Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хариултыг хүргэж байна. 

 

x