Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Төрийн өмчит компаниуд 90 ТЭРБУМЫН АЛДАГДАЛ "ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ"

З.Санжаа, iKon.mn
2016 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд 2015 оны жилийн эцсийн байдлаар  45.6 мянга гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж,  нийт 4 их наяд 90 тэрбум төгрөгийн орлого олж , 10.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Мөн 5 жилийн хугацаанд (2011-2015 онд) нийтдээ 88.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлсэн байна.  

2011-2015 оны ашиг алдагдлын судалгаа

/мянган төгрөгөөр/

Сүүлийн хоёр жилд алдагдлын хэмжээ давамгайлж байна.

Үзүүлэлт 2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он
Ашигтай ажилласан компанийн тоо  45 45 37 51 39
325,706,230.20 258,927,320 206,782,376 49,584,695 74,678,802
Алдагдалтай  ажилласан компанийн тоо  22 27 41 33 44
-32,168,343.06 -53,726,337.74 -171,815,220.10 -159,327,559.90 -90,740,554.90

Зарим төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой ААН-ийн ашиг алдагдлын хэмжээг танилцуулбал... 

1. Эрдэнэт Үйлдвэр ХХК

Төрийн эзэмшлийн хувь: 51%

2011 онд 294.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан тус үйлдвэр 2015 онд ердөө 9.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. 


2. Монголросцветмет ХХК

Төрийн эзэмшлийн хувь: 51%

Сүүлийн гурван жил дараалан алдагдалтай.


3.  Авто Импекс ХК

Төрийн эзэмшлийн хувь: 51%

Тогтмол алдагдалтай.


4.  Монголын цахилгаан холбоо ХК

Төрийн эзэмшлийн хувь: 54.7%


5.  Монгол Шуудан ХК

2015 оны байдлаар 100% төрийнх байсан. 2016 онд 34 хувийг хувьчилсан. Үлдсэн 66 хувийг мөн хувьчлахаар яригдаж байгаа.

Эрдэнэт, УБТЗ, Төрийн банкаас гадна ашигтай ажиллаж байгаа, орон даяар салбартай, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ГАНЦ компани. 


6. МИАТ ХК

Төрийн эзэмшлийн хувь: 100%


7. Дулааны цахилгаан станц - 2

Төрийн эзэмшлийн хувь: 100%


8. Дулааны цахилгаан станц - 3

Төрийн эзэмшлийн хувь: 100%

III, IV цахилгаан станцууд өргөтгөл шинэчлэлтийн ажлыг амжилттай хийснээр зардлаа бууруулж чадсан. Мөн цахилгаан дулааны үнэ тариф сүүлийн жилүүдэд тогтмол өссөн нь ашигтай ажиллаж эхлэх нөхцлийг бүрдүүлсэн. 


9. Дулааны цахилгаан станц - 4

Төрийн эзэмшлийн хувь: 100%


10. Монголын төмөр зам ХК

Төрийн эзэмшлийн хувь: 100%


11. Мэдээлэл холбооны сүлжээ

Төрийн эзэмшлийн хувь: 100%


12. Улаанбаатар төмөр зам ХНН

Төрийн эзэмшлийн хувь: 50%


13. Хөгжлийн банк

Төрийн эзэмшлийн хувь: 100%


14. Төрийн банк

Төрийн эзэмшлийн хувь: 100%


15. Эрдэнэс монгол 

Төрийн эзэмшлийн хувь: 100%

Эх сурвалж: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар