2019/09/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.51₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
10°
14:00
S32
11°
15:00
S32
12°
16:00
S32
13°
17:00
S32
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баруун бүсийн алслагдсан сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг сайжруулах нөхцөл бүрдлээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 3
iKon.MN

Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан Баруун бүсийн алслагдсан сургууль, дотуур байрны ус хангамж, эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжийг сайжруулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. 

Монгол Улс дахь АХБ-ны Суурин төлөөлөгч Хатагтай Ёланда Фернандез Ломмэн “Сүүлийн жилүүдэд АХБ болон НҮБ-ын Хүүхдийн сан нь сургууль, дотуур байрны ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна. Алслагдсан хөдөө орон нутагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад тулгамдаж буй нэг гол бэрхшээл нь сургууль, дотуур байрны орчин нөхцөл хангалтгүй байгаа явдал юм. Манай хоёр байгууллага хамтран ажилласнаар бид харьцангуй давуу талууддаа тулгуурлан, ус хангамж, ариун цэврийн байгууламж, халаалтын хүртээмж тулгамдаж буй хөдөө орон нутагт шинэлэг шийдлүүдийг хөгжүүлэх боломжтой” гэлээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч  Роберто БэнесХүүхдүүд болон эцэг эх, багш нарын эрүүл ахуй, ариун цэврийн нөхцлийг сайжруулах нь НҮБ-ын Хүүхдийн сангийн нэн тэргүүний зорилтуудын нэг. АХБ-тай түншилж хамтран ажилласнаар алслагдсан хөдөө орон нутгийн сургууль, дотуур байруудад найдвартай ус хангамж, эрүүл ахуйн суурь үйлчилгээний тогтвортой, тэгш хүртээмжийг бодитой өргөжүүлж, улмаар хүүхдүүдийн эрүүл мэнд болон сурлагын амжилтыг сайжруулна” хэмээн дурдав. 

АХБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд БСШУСЯ-наас 2015 онд баталсан ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлагуудыг хангахуйц Ус, ариун цэврийн байгуулламжуудыг суурилуулах, засч сэргээх, үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх юм байна.

Түүнчлэн сургууль, дотуур байрны ус, ариун цэврийн байгууламжийн зураг төсөл боловсруулах, төлөвлөх, үйл ажиллагааг тогтвортой хангах талаар мэдлэг туршлагыг хөгжүүлэн түгээж, аюулгүй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн дадал зуршлыг сурталчлах аж.
 

Азийн Хөгжлийн Банк нь Монгол Улсад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрт зориулж 2015 онд 297.5 сая ам.доллар баталсан бөгөөд үүнд 4 зээлийн төслийн 275 сая ам.доллар, 2 буцалтгүй тусламжид 6 сая ам.доллар, 17 техник туслалцааны буцалтгүй тусламжид 16 сая ам.доллар төсөвлөжээ.
НҮБ-ын Хүүхдийн cан нь дэлхийн 190 улс оронд хүүхдийн төрсөн цагаас өсвөр нас хүртэл бүхий л насны хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, хөгжихөд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.  Монгол  дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.unicef.mn вэб хуудсаас үзэх боломжтой.
x