Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрдэнэбат: Төмөр зам, Таван толгойг цогцоор нь шийдэх хэрэгтэй

ikon.mn
2016 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимын сайдуудынхаа хамт “Засгийн газрын 100 хоног”-ийн хүрээнд хийсэн ажлаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газрын 100 хоногтой давхцан нэгэн билэгшээлтэй явдал болж байна. Тэр нь юу гэвэл Засгийн газрын 100 хоног тохиож буй аравдугаар сарын 31-ний өдөр Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөртэй давхцаж байгааг бид билэгшээж байгаа” гэлээ. 

Сэтгүүлчдийн асуусан цаг үеийн холбогдолтой асуултанд Ерөнхий сайдын хэлсэн хариултыг багцлан хүргэе. 

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлыг өнөө маргаашгүй томилно  

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал нэлээн яригдаж байгаа. Засгийн газар байгуулагдсаныхаа дараа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг энэ асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. 

Засгийн газрын зүгээс боломжтой бүх шийдвэрүүдийг гаргасан. Өмнө нь гарсан хууль бус шийдвэрүүдийг бүгдийг нь хүчингүй болгосон байгаа. 

Энэ худалдан авалт нь хуулийн хүрээнд явагдсан эсэхийг тогтоохоор хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. Ажлын хэсэг хууль зөрчсөн байж магадгүй гэсэн үндэслэлээ танилцуулсан байгаа. Мөн тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалаа ашиглаж ямар нэгэн хууль бус шийдвэр гаргасан эсэхийг тогтоож өгөхийг хуулийн байгууллагуудаас хүссэн байгаа. 

Мөн өнөө маргаашгүй “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлыг томилохоор шийдвэрлээд байгаа.   

Монгол Улсад гадны банк оруулж ирэх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ? 

Банк санхүүгийн салбарынхантай уулзахад гадны банк оруулах талаар ярьсан. Гэхдээ үүнийг хэд хэдэн талаас нь бодож байж оруулах ёстой. Монголдоо үйл ажиллагаа явуулж байгаа арван хэдэн банк шигээ явуулах ёстой юм уу эсвэл арай өөр байдлаар уу. 

Бид энэ эрх зүйн орчноо бүрдүүлж байж гадны банк оруулах асуудлыг шийдэх ёстой. Энэ эрх зүйн орчны чиглэлд судалгаа хийж буй ажлын хэсэг байгаа.  Ажлыг хэсгийн судалгааг харж байгаад бид дүгнэлт гаргана.

Өмнөх байдлаар 8 хувийн зээл үргэлжилбэл Монголын эдийн засаг даахгүй 

Яг өмнөх шиг байдлаар 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг үргэлжлүүлэх юм бол Монголын эдийн засаг даахгүй. Одоо бол 8 хувийн хүүтэй зээл огт зогсчихоогүй явж байгаа. Явахдаа зээлийн сангийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжих байдлаар явж байгаа.

Энэ хямралт байдлаас гарахын тулд энэ сан дээрээ эх үүсвэр олж ирэх хэрэгтэй. Энэ эх үүсвэр нь мэдээж 8 хувь магадгүй бүр 4 хувийн хүүтэй байх ёстой. Ингэж байж энэ сангаа цааш нь үргэлжлүүлэх бололцоо бүрдэнэ. 

8 хувийн хүүтэй зээл цаашдаа үргэлжилнэ. Гэхдээ өмнө нь хэрэгжүүлж байсан хэлбэрээр бус арай өөрөөр үргэлжилнэ

Таван толгойн талаар 

Таван толгой төслийн хувь Засгийн газрын зүгээс тендерээс сонгон шалгаруулалтаа зарлаад консерциум шалгаруулаад явсан. Тэрхүү өмнөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломж байгааг эсэхийг судалж үзнэ. Гэхдээ өмнөх хэлэлцээр дээр байгаа алдаануудыг залруулах хэрэгтэй. Монгол Улсын эрх ашигт тодорхой хэмжээнд нийцсэн байх шаардлагатай гэдэг зарчмуудыг тавьж байгаа. 

Хэрэв өмнөх хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын эрх ашгийг бодсон зүйлүүдийг оруулаад зөвшөөрөөгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ рүү орно. Зөвшөөрсөн тохиолдолд үргэлжлүүлээд явахад болохгүй зүйл байхгүй гэсэн байр суурьтай байгаа. 

Төмөр замын тухайд  

"Төмөр замын 51 хувийг Монголын төмөр зам эзэмшээд 49 хувьд нь “Шиньхуа”, “Энержи" хөрөнгө босгоод явна гэсэн шийдэл байгааг салбарын сайд нь цухас дурдсан. Тэгвэл Монголын төмөр зам 51 хувиа эзэмшихээр тэр хэмжээний хөрөнгө босгох шаардлага гарна. Тэгэхээр хөрөнгө босгох ямар боломжууд байна вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад "Төмөр замын хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох бололцоотойгоо илэрхийлсэн банк санхүүгийн байгууллага ч байгаа, улс орнууд ч байгаа.

Тийм болохоор хөнгөлөлттэй зээл аваад явчих боломж бий. Төмөр зам гэдэг бол өөрөө ашиглалтад орсон цагаасаа эхлэн орлого олох бололцоотой салбар. Тийм учраас бид тэндээсээ орлого олоод зээлээ төлөх бүрэн боломж бий. Төрд ямар нэгэн дарамт болохгүйгээр шийдэх бололцоо байгаа гэж үзэж байгаа. 

Төмөр зам болон Таван толгойн уурхайн хоёрын ашиглалтыг цогцолбороор нь шийдэх ёстой байгаа. Ингэхгүйгээр бид нэг бол төмөр замаа эсвэл Таван толгойн уурхайгаа ашигтай ажиллуулах цаашдаа байнгын борлуулалттай байлгах нөхцөл бололцоог бүрдүүлэхгүй хаачих нөхцөл үүсч магадгүй байгаа. Тиймээс энэ хоёр цогцоороо явах ёстой" гэсэн хариулт хэллээ. 

Монголын нүүрсний үнэ хэзээ дэлхийн жишигт хүрэх вэ? 

"Нүүрсээ нэг үнээр борлуулах асуудлыг судлах ажлын хэсгийг Уул, Уурхайн дэд сайдаар ахлуулсан. Энэ ажлын хэсгийн үр дүн ямар байгаа. Үр дүн нь хэзээ гарах вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад Уул, Уурхайн сайд Ц.Дашдорж "Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг тайлангаа гаргасан байгаа. Бид нүүрсээ хаана яаж, өгөх вэ гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгсөн. Том хэлэлцээрийн хүрээнд энэ асуудаа жигдлээд явчих бололцоотой" хэмээн хариуллаа.   

"Засгийн газрын 100 хоног"-ийн мэдээлэлд оролцсон сайд нарын фото зургийг хүргэж байна.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг