Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Улсын хэмжээнд ургац хураалт 84.5 хувьтай байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 28
iKon.MN

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас энэ жилийн ургац хураалт, малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, өлөвжилт хаваржилтын бэлтгэл ажил болон Хөдөө Аж Ахуйн Биржийн арилжааны талаар мэдээлэл хийлээ.


Аравдугаар сарын 14-ний байдлаар ургац хураалт 84.5 хувьтай явж байна. Тухайлбал, 14,0 мянган га-гаас 44.2 мянган тонн төмс, 7.3 мянган га-гаас 84.1 мянган тонн хүнсний ногоо,18.5 мянган га-гаас 44.7 мянган тонн тэжээлийн ургамал, 30,3 мянган га-гаас 12.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсныг тоон үзүүлэлтээр харуулъя.

Одоогоор нийт 300,6 мянган га талбайгаас 429.1 мянган тонн үр тариа хураасан ба үүнээс 420,2 мянган тонн нь улаанбуудай юм.

Тариалалтын хувьд улсын хэмжээнд энэ онд нийт 495.9 мянган га талбайд тариалалт хийж, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал тариалсан байна. Үлдсэн 377.2 мянган га талбайд үр тариа тариалсан бөгөөд 355.3 мянган га талбайгаас улаанбуудай хурааж авах юм. Үүнийг доорх тоон үзүүлэлтээс харж болно.

ХХААХҮЯамнаас "Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр"-ийн хүрээнд Хөгжлийн банкнаас олгох 25.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээс олгогдоогүй байсан 11.6 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлүүлж, зээлийг бүрэн олгох ажлыг зохион байгуулжээ.

Малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх
 
Гэрэл зургийг mpa.mn
Бруцеллёзын вакцинжуулалтын үйлчилгээний хөлсөнд шаардагдах 2081.6 сая төгрөгийг 2016 оны төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлж, вакцинжуулалтын тайлан мэдээний гүйцэтгэлээр төлбөрийг олгохоор төлөвлөсөн байна.

Мал сүргийг БРУЦЕЛЛЁЗ өвчнөөс урьдчилан сэргийлэх 2016 оны арга хэмжээнд,

  • 13.0 сая богийн төл,
  • 658.0 мянган бодын төл, нийтдээ 13.6 сая мал хамруулахаар төлөвлөн хуваарьт вакциныг аймгуудад хүргүүлэн ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан гүйцэтгэлээр вакцинжуулалт 96.5%-ийн биелэлттэй байгаа аж.
Харин бог малын МЯЛЗАН өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 11.5 сая мэдрэмтгий малыг дархлаажуулах 11.5 сая тун вакциныг худалдан авч өвчин гарсан аймгуудад хүргүүлэн, вакцинжуулалтын арга хэмжээг таван аймгийн 67 суманд 2016 оны аравдугаар сарын 12-наас эхлүүлээд байна.
Өвөлжилт, хаваржилтад бэлтгэн 980.3 мянган тонн хадлан хаджээ

Өвөлжилт, хаваржилтад бэлтгэх даалгаврыг аймгуудын засаг дарга болон Хүнс, Хөдөө Аж ахуйн Газрын дарга нарт хүргүүлж, 2016 оны аравдугаар сарын 10-ны байдлаар орон нутагт,

  • 980.3 мянган тонн хадлан,
  • 5.5 мянган тонн ногоон тэжээл,
  • 4.2 мянган тонн хүчит тэжээл,
  • 23.6 мянган тонн гар тэжээл,
  • 931.6 тонн дарш,
  • 23.7 мянган тонн хужир, шүү бэлтгэжээ.

Бэлчээрийн ургамлыг хамгаалах арга хэмжээний хүрээнд,

  • хөнөөлт царцаатай тэмцэх ажлыг 45.1 мянган га талбайд,
  • үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 10 аймгийн 525.0 мянган га бэлчээрийн талбайд хийснийг дээрх графикаар үзүүллээ.
Бэлчээрийн ургамлыг хамгаалах ажлыг "байгаль орчинд халгүй" аргаар хийсний үр дүнд бэлчээрийн даац багтаамжийг нийт 570.1 мянган га-аар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.
 
Гэрэл зургийг mpa.mn
Хөдөө Аж Ахуйн Биржид нийт 1 их наяд 807 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

Хөдөө Аж Ахуйн Биржид 2016 оны аравдугаар сарын 13-ны байдлаар 639 удаагийн арилжаа зохион байгуулж, нийт 1 их наяд 807 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Үүнийг дэлгэрэнгүй байдлаар доорх хүснэгтээс харна уу.

Төрөл Хэмжээ Үнэ
1 Хонины ноос 31161.4 тонн 53.5 тэрбум
2 Тэмээний ноос 3,154 тонн 15.8 тэрбум
3 Ноолуур 26,019 тонн 1 их наяд 636 тэрбум
4 Тосны ургамал 27,447 тонн 21.9 тэрбум
5 Ямааны завод ноос 4,001.6 тонн 77 тэрбум
6 Тэмээний завод ноос 43 тонн  107.5 сая
7 Хонины завод ноос 1,577.9 тонн 1.9 тэрбум
8 Сарлагийн завод ноос 1 тонн  3.1 сая
9 Сарлагийн хөөвөр 4.1 тонн 65.4 сая
10 Хонь 12 толгой  1 сая
11 Хүнсний буудай 1,576 тонн 872.6 сая
 
Одоогийн байдлаар ХАА-н бирж дээр ноолуур ес, тэмээний ноос найм, хонины ноос найм, тосны ургамал хоёр, ямааны завод ноос хоёр, тэмээний завод ноос нэг, хонины завод ноос нэг, сарлагийн завод ноос нэг, сарлагийн хөөвөр нэг, мал нэг, хүнсний буудай хоёр төрлөөр тус тус арилжигдаад байгаа ажээ.