Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Дараагийн УИХ-д Эрдэнэтийн асуудлыг оруулсан бол 49 хувь Монголын талд ирэхгүй байх байсан"

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:28 2016/10/25

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилгээс асуулт асууж, хариулт авлаа. 

Хууль зүйн Байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд 

“Энэ бол УИХ соёрхон баталсан хэлэлцээр. Гэтэл үүнийг УИХ-д оруулж ирж хүчингүй болгохгүйгээр Засгийн газар дур мэдэж, Их хуралтай зөвшилцөлгүйгээр шийдвэр гаргасан нь өөрөө хууль зөрчсөн асуудал биш үү.

Хоёрдугаарт, Эрдэнэт бол стратегийн орд. Гэтэл үүнийг эзэмшиж байгаа компанийн 49 хувийг төр өөрөө эзэмших үү үгүй юу гэдгээ УИХ-тай ярихгүй дангаараа шийдсэн нь хууль зөрчсөн асуудал юм бишүү. Ийм хоёр зүйлийг гишүүд асууж байна” хэмээн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс тодруулан асуулаа.  

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 

“Миний бие УИХ-ын сонгуулийн өмнө байр сууриа илэрхийлсэн. Түүнээс ямар нэгэн мэдэгдэл байр суурь илэрхийлэлгүйгээр өнөөдрийг хүрлээ. Яагаад гэвэл энэ асуудалдтай холбоотой олон асуудал нууцын горимоор хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн.

Хоёрдугаарт, цаг хугацааны хувь тохиромжгүй үе байсан. УИХ-ын сонгуулийн үе, шинэ чуулган, шинэ Их хурал, араас нь орон нутгийн сонгууль гээд улс төржилттэй цаг хугацаа үргэлжилж байсан учраас энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхэд хүндрэл учирах байсан. 
Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Хуулчид хоёр зүйл дээр маргалдсан. Нэг хэсэг нь энэ асуудлыг УИХ дээр зайлшгүй оруулж хэлэлцүүлэх ёстой гэж байсан. Нөгөө талд нь энэ асуудлыг зохицуулсан хуулийн зүйл заалт байхгүй. Энэ худалдан авалт хийгдэх юм бол олон улсын гэрээ өөрөө шууд хүчин төгөлдөр бус болно гэсэн байр сууриуд гарсан. 

Би Ерөнхий сайдын хувиар асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Эрдэнэтийн асуудал цаг хугацааны хувь эвгүй үед орж ирсэн. Тавдугаар сарын сүүл, зургаадугаар сарын сүүлээр орж ирж байгаа нь сонгуулийн кампанит ажил эхэлчихсэн үе байсан. Зургаадугаар сарын 23-нд гурван улсын тэргүүн Ташкент хотод уулзахаас өмнө энэ асуудлыг шийдэх боломж байсан. Хэрвээ сонгуулийн дараа намрын чуулганаар энэ асуудлыг оруулсан бол 49 хувь Монгол руу ирэх асуудал хийгдэхгүй байх цаг хугацааны хайчинд орсон байсан. Тийм учраас Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргасан. 

Ингээд Засгийн газрын тогтоол гарсан. Би тэр үед “Их хурал долоодугаар сард хуралдах нь уу, эсвэл намар хуралдах эхний хуралдаанаар Засгийн газраас энэ асуудлыг УИХ-д оруулж танилцуулна” гэдгээ хэлж байсан.    

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 

“Мөн ч өрөвдөлтэй юм ярьж байна, Ч.Сайханбилэг ээ. Засгийн газар ОХУ-ын 49 хувийг худалдахаар хэнийг, хэзээ томилсон бэ. Тэр хүмүүс нь яаж ажилласан юм. Одоогийн гэрээгээр хоёр талын Засгийн газар судлахаар оруулж ирсэн. Монголын Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ татгалзана гэж хэзээ шийдсэн юм. Худалдан авах давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд хувийнхан очиж хэлэлцэл хийх байх.  УИХ, Засгийн газрын түвшинд “Эрдэнэт”-ийн  49 хувийн асуудал огт яригдаагүй байхад ХХБ-ныхан очоод яриа хэлэлцээ хийсэн юм уу. Хэний даалгавар, захиалгаар хийсэн бэ. 

Энэ асуудлаар хэзээ яамдад тараагаад хэзээ хариу нь ирсэн бэ?  Засгийн газрын хуралдаанд О.Орхон ХХБ-ны захирал бас компанийн захирал гэсэн хоёр  албан тушаалтай орж ирсэн байсан. Хэний зөвшөөрлөөр, хэн даалгавар өгснөөр 49 хувийг авах ажиллагааг хийсэн бэ? Засгийн газрын хуралдаанд  хуульчид оролцсон гэж яриад байна.  Засгийн газрын хуульчид УИХ-д танилцуулахгүй бол болохгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн юм билээ. 

Харин нөгөө талын О.Орхон, н.Пүрэвтүвшин нар УИХ-аар хэлэлцүүлэхгүй, автоматаар хүчингүй болж болно гэсэн юм билээ. Энэ асуудлуудад хариулт авъя. Ер нь худалдан авах гэрээнээс татгалз гэсэн  энэ бичиг хаанаас дамжиж ирсэн бэ? ГХ-ийн яамнаас ирүүлсэн үү, хувь хүн авчирч өгсөн үү?

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 

“ОХУ-д болсон зүйлийг бид яаж мэдэх вэ дээ. ОХУ-ын өмчид байсан 49 хувь Засгийн газраас Сангийн яам руу, Сангийн яамнаасаа ТӨХ руу шилжээд цаашлаад “Ростех” руу шилжиж байхад бид юм ярьдаггүй байсан. Монголын Засгийн газарт ямар нэг байдлаар сонголт хийх хувилбар энэ асуудал дээр байхгүй байсан. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведвийн гаргасан шийдвэрт “Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд  “Ростех”-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэсэн байгаа.  Мөн “Ростех”-ээс  манай Засгийн газарт Орос-Монголын хуулийн этгээд хоорондоо ямар үнэ ханшаар худалдан авалцах албан бичиг ирсэн.  Үүнд үндэслэн Засгийн газар зургаадугаар сарын 13-ны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрээ гаргасан. 

Засгийн газар нөгөө талын захиалгаар шийдвэр гаргаагүй. Монголын захиалгаар шийдвэрээ гаргасан. Монгол Улсад энэ шийдвэр зөв гэж бодсон. Бидний шийдсэн үр дүнгээр Монгол Улс ОХУ-д төлөх дебдент энэ гэрээ хийгдсэнээр хүчингүй болж байна.  Аж ахуйн нэгжүүд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголд ирэх боломж гарлаа гэсэн үндсэнд дээр Монголын эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргасан. Хэрвээ энэ шийдвэрийг гаргаагүй бол Монголын 49 хувь Оросын талд байх байсан. 

Энэ асуудлыг хам хум шийдээгүй. Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа орсон. Хариуцсан хүмүүс орж, ажлын хэсэг байгуулсан. Ямар нэг байдлаар хуйвалдааны онол байхгүй. Цэвэр аж ахуйн нэгжийн санаачлага. ОХУ-ын Засгийн газар шийдвэрээ гаргасан. “Ростех” өөрсдөө асуудлаа шийдсэн. Хэрвээ Монгол төрд залгамж чанар байдаг бол энэ асуудлаа оруулж ирж дуусгах ёстой.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 

“О.Орхон гэж хүн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд ХХБ-ны гүйцэтгэх захирал, “Ти Ди Би капитал” компанийн гүйцэтгэх захирал гэсэн хоёр янзаар тэмдэглэгдсэн байсан. Яг хэн гэж хүний захиалга даалгавраар тэнд очиж гэрээ хэлцэл хийж явсан юм бэ” 

ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон 

“Таны сая дурдсанчлан би ХХБ-ны гүйцэтгэх захирал болон ХХБ-ны 100 хувь охин компани “Ти Ди Би капитал”-ийн гүйцэтгэх захирлын хувьд Хууль зүйн байнгын хороонд мэдээлэл өгөхөөр ирлээ. Би хоёр албан тушаал хашдаг. Энд банктай холбоотой, гүйцэтгэлд хэрхэн холбогдож, яаж ажилласан талаар асуултад хариулж, мэдээлэл өгөхөөр ирсэн. Түүнээс худалдан авагч, захиалагч гээд байгаа хэн нэгнийг төлөөлж  ирээгүй гэдгийг хэлэхийг хүсч байна.

Захиалагчийн хувьд “Монголын зэс компани” манай банкинд санхүүгийн зөвлөгөө авах, олон улсын гэрээ, хэлэлцээр, санкц, төлбөр тооцоо мөн хөрөнгө босгох асуудалд мэргэжлийн зөвлөгөө авахаар захиалга өгсөн. Үүнд “Ти Ди Би” компани ч зөвлөгөө өгч оролцсон, ХХБ ч санхүүжилтэд нэг зээлдэгчид олгодог боломжит хязгаарынхаа хүрээнд оролцсон. Үйл явц хэрхэн явсан гэвэл “Цаг хугацааны хайч” гэж түрүүнээс хойш ярилаа.

Үнэхээр ОХУ-ын талаас ч, Засгийн газраас ч, гэрээ хэлэлцээрт орсон хоёр компанийн хувьд ч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж дуусгах шаардлага байсан. “Ростех” компанийн Хяналтын зөвлөл гэдэгт ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Хууль зүйн яам, бусад хууль хяналтын байгууллагын төлөөлөл орсон томоохон шийдвэр гаргадаг байгууллага юм билээ. ОХУ-ын Дотоод хэргийн яамны хуулийн дүгнэлттэй зэрэг шийдвэр гарснаар хувьцаа эзэмшигч “Ростех” компани Засгийн газар, Хяналтын зөвлөлөөсөө зөвшөөрөл авсны үндсэн дээр хувьцаагаа худалдан борлуулах эрхтэй болсон. Энэ бол ОХУ-д болсон асуудал. 

Нэгэнт ийм эрх байхад “Ростех” хэнд хувьцаагаа шилжүүлэхээ өөрсдөө шийднэ. Үүнд ямар ямар худалдан авагч байсныг яриад яахав. Ямар ч байсан “Монголын зэс” компанитай худалдах, худалдан авах гэрээ, нөхцлөө тохирч, холбогдох шийдвэр гаргадаг байгууллагуудаасаа зөвшөөрөл авсан. Дараа нь ийм худалдан авагчтай ийм нөхцлөөр худалдах гэж байна, яг энэ нөхцлөөр Монголын Засгийн газраас худалдан авах эсэх, давуу эрхээсээ татгалзаж байгаа бол Засгийн газар шийдвэрээ ирүүлэхийг хүссэн. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд “Аль нэг тал хувьцаагаа хэсэгчлэн болон бүхлээр нь гуравдагч этгээдэд худалдаж болно. Энэ тохиолдолд нөгөө тал нь давуу эрхээсээ татгалзсан бол худалдсанаар гэрээ хүчин төгөлдөр биш болно” гэж заасан. Үүн дээр л олон улсын болон Монголын хуульчдын дүгнэлт гарсан. Тийм ч учраас өөрийн эрх мэдлийн дагуу “Ростех” худалдан авагчаа өөрөө сонгоод нөхцлөө батлуулаад, дараа нь Монголын Засгийн газарт давуу эрхээ эдлэх эсэх сонголт өгсөн. Засгийн газраас харин давуу эрхээсээ татгалзсан шийдвэр гаргасан” гэсэн хариулт өглөө. 

16:32 2016/10/25

Хууль зүйн Байнгын хорооны хуралдаан яг одоо болж байна.

Байнгын хорооны хуралдаанаар Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хуралдаанд оролцож байна.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

Хууль зүйн байнгын хорооны хуралдааны гэрэл зургууд