Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирлаар О.Одбаярыг томиллоо

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр О.Одбаярыг тус компанийн Дэд захирлаар томиллоо.  

О.Одбаяр нь “Эрдэнэс Монгол” компанийн Бизнес хөгжлийн асуудлыг хариуцан ажиллах юм.

Тэрээр “Алтай Холдинг” компанийн Дэд ерөнхийлөгч, UB Cinema ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Ард даатгал” ХХК-ийн  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд бизнесийн салбарт олон жил ажилласан арвин туршлагатай.

Түүнчлэн 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2005-2010 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд 3-р нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

О.Одбаяр нь 1988 онд Оросын Холбооны Улсын Киев хотын Багшийн их сургууль, 1997 онд Америкийн Нэгдсэн Улсын Флоридагийн Техникийн Их Сургуулийн ЭЗ-ийн сургууль, 2000 онд Отгонтэнгэр их сургуулийг тус тус төгссөн. Багш, Олон улсын эдийн засагч болон Эрхзүйч мэргэжилтэй.