Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Шатдаг Galaxy Note 7-г хүн бүр элэглэж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 21
iKon.MN

Гал гардаг хэмээн муу нэр зүүсэн Самсунгийн Galaxy Note 7 гар утсыг интернэт орчинд янз бүрээр элэглэх явдал тасрахгүй байна.

Саяхан Grand Theft Auto V компьютер тоглоомны дүрслэлийг өөрчлөн Galaxy Note 7 утсыг тэсрэх бодис болгож үзүүлсэн видео YouTube сүлжээнд тавигджээ.

Гэтэл Самсунг компани энэ элэглэлийг устгуулахаар YouTube-д гомдоллож, хуулбар бүрийг нь эрчимтэй устгаж эхэлсэн байна.

Тэгвэл өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама үг хэлэхдээ мөн Note 7 утсыг шоглоод амжжээ. Өөрийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн Obamacare төслийг тэр гар утастай зүйрлээд, гар утсанд алдаа гарвал засаад хэрэглээд явдаг (гэхдээ шатчихаагүй л бол), түүнтэй адилхан Obamacare төслийг ч залруулаад явах хэрэгтэй гэсэн юм.

Хэрвээ шатчихаагүй л бол шинэ утсанд алдаа гарсан дор нь буцаад хоцрогдсон утас руугаа шилждэггүйтэй адил Obamacare төсөлд ч ийм зарчмаар хандах ёстой гэж Обама хэлсэн нь Самсунг компанийн нэр хүндэд халтай мэдэгдэл болж хувирчээ.

Мөн нэгэн компани саяхан iPhone утасны гэр зах зээлд гаргасан нь iPhone-ыг гадна талаас нь яг шатсан Note 7 утас шиг харагдуулдаг юм байна. Explo-Sung нэртэй энэ гэрний ар талд Самсунгийн лого хүртэл байдаг ба $24.9 үнэтэйгээр зарагдаж байгаа юм.

 

 

Эх сурвалж: The Verge