Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын шагналыг Монгол агрономич хүртжээ

ikon.mn
2016 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төв Дэлхийн хүнсний өдөр Бангкок хотноо аравдугаар сарын 17-нд боллоо.

Энэ үеэр НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүр тодруулдаг Ази, Номхон далайн бүс нутгийн 42 улс орноос оновчтой, үр ашигтай, шинэ технологи ашиглан байгалийн хүнд хэцүү нөхцөлд үр тариа, жимс, хүнсний ногоо ургуулж буй үлгэр жишээ тариаланчдад шагнал гардуулах ёслол боллоо.

2016 оны үлгэр жишээ тариаланчаар Монгол, Вьетнам, Пакистан, Тайланд, Фижи зэрэг таван улсын иргэн шалгарч, шагналыг Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн гардуулжээ. 

Манай улсаас “Түмэн Сүйх” компанийн дэд захирал, агрономч Ядамын Оюунчимэг нь хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 27 жилийн хугацаанд ажиллаж, байгалийн эрс тэс уур амьсгалд хүлэмжийн аж ахуйн нөхцлийг сайжруулах, үрийн шинэчлэл, хөрс цаг уурын байдал, экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргах, ургамалын агро-техник үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулсныг нь үнэлж "Үлгэр жишээ тариаланч" шагналыг олгосон байна.

Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан зохион байгуулсан шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Т.Төгсбилгүүн оролцож, НҮБ-ын нэр хүндтэй шагнал авсан Я.Оюунчимэгт баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.

Эх сурвалж: ГХЯ