Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Туркэд ажилд зуучлах нэрийдлээр Монгол иргэдийг ӨРИЙН ДАРАМТАНД оруулж байна"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад Харилцааны Яамнаас хар тамхины гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг олон нийтэд сэрэмжлүүллээ.

Аравдугаар сарын 17-ны байдлаар гадаадын улс оронд манай улсын 163 иргэн, 13 улсад ял эдэлж байгаа гэсэн тоон мэдээ байна. Үүнээс гадна цагдаагийн байгууллагад саатуулагдаж, хэрэгт сэжиглэгдсэн иргэдийн тоо 270-д хүрчээ.
Туркэд ажилд зуучлах нэрийдлээр иргэдийн эрх ашгийг зөрчиж байна

Хар тамхитай холбогдох гэмт хэргээс гадна сүүлийн үед Турк улсад өндөр цалинтай ажилд зуучилна гэж иргэдийг хуурч аваачин, өрийн дарамтанд оруулж, эрх ашгийг нь зөрчдөг асуудал гарч байгааг ГХЯ-наас анхаарууллаа.

Энэ тухай ярихдаа тэрбээр ярихдаа “Туркэд өндөр цалинтай ажилд зуучилна гэх нэрийдлээр Монгол иргэдийг аваачих, эрх ашгийг нь хохироох асуудал байна.

Ялангуяа манай иргэд тухайн улсын хууль журам, аж амьдралыг мэдэхгүйн улмаас өндөр хүүтэй мөнгийг мөнгө хүүлэгчдээс зээлдэг. Үүнийгээ төлж чадаагүй тохиолдолд хүү нь өсөх байдлаар асар их хэмжээний өрөнд орж, эрх ашиг нь зөрчигддөг асуудал гарч байна.

Тиймээс иргэдэд Туркэд хөдөлмөр эрхлэх асуудлаар зуучлал явуулж байгаа байгууллагад хандсан бол энэ асуудлыг сайн лавлаж, сайн судалж, шийдвэрээ гаргаарай гэж анхааруулж байна” гэв.

Он гарснаас хойш хар тамхины гэмт хэрэгт холбогдсон 13 тохиолдол гарчээ

Харин зөвхөн хар тамхитай холбогдох хэргээр өнөөдрийн байдлаар 33 иргэн ял эдэлж байгаа аж.

Энэ тухай ГХЯ-ны Консулын Газрын захирал Я.Ариунболд “Иргэд гэмт хэрэгт оролцох, үүнээс хар тамхины хэрэгт холбогдохоос сэргийлэх чиглэлээр бид ажиллаж байна.

Он гарснаас хойш энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 13 удаагийн тохиолдол гарсан. Иймээс энэ хэрэгт анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болоод байна.

Хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлж буй иргэдийг газар нутгаар нь авч үзвэл Хонг Конг-6, Уйгур Шинжаан-1, Бээжин-4, Хөх хот-17, Дунгуан-3, Кэнжин-1, Хэбэй-1 иргэн ял эдэлж байна.

2007 онд манай улсын нэг иргэн хар тамхины хэрэгт холбогдож байсан. 2009, 2011 онуудад 7-8 орчим иргэн холбогдож байсан.

Сүүлийн үед хар тамхины хэрэгт холбогдох тоо өсч, хэлбэр нь ч өөрчлөгдсөн байна. Тухайлбал, Өвөр Монголын Өөртөө Засах Орны урд хэсгээр гарсан хэргүүд ерөнхийдөө өөрсдөө хэрэглэсэн, бага хэмжээгээр тээвэрлэсэн, биедээ авч явсан байдалтай олдсон.

Үүнээс үзэхэд манай улс тээвэрлэгч гэхээс илүү хэрэглэж үзэх асуудал нэмэгдсэн байна.

Энэ оны байдлаар бид хар тамхины хэргээр ял эдэлж байгаа нэг иргэнийг авчирсан бол дахиад нэг иргэнийг шилжүүлэх тухай асуудлаар ярилцаж байгаа” хэмээн тайлбарлалаа.