Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэл судлалын хөгжил Монголд “ӨНӨӨГИЙН БАЙДАЛ”

ikon.mn
2016 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

“Чи  жаахан асуудалтай тархиндаа сумтай байхаа гэж битгий нэгнээ хэлж байгаарай.”  

Улс орны хөгжил өндөр байшингаар хэмжигддэгсэн бол илүү хялбар. Сургуулийг хүртэл ямар сайхан кампус барилгатай юм бэ гэхээс илүүтэй төгсөгч нь хэр амжилттай явна мэргэжлээ хэрхэн эзэмшиж ямар үнэлгээтэй ажиллаж байна вэ гэж үнэлнэ.

Хөгжил бол хүн юм. Хүний оюун болоод дотоод ертөнц сэтгэлзүй нь хэр цэвэр тунгалаг байна тэр чинээгээр нийгэм эрүүл, таатай байна. Монгол Улсад сэтгэл судлал, сэтгэцийн эрүүл мэнд хол ойлголт хэвээр байна. Бид хоорондоо тэр асуудалтай хүн байна, сумтай юмтай гэхээс энэ нь  надад тохиолдож болно шүү гэж айдаггүй эмээдэггүй нь хамгийн эмгэнэлтэй.

1956 онд сэтгэл судлалын анхны боловсон хүчин бэлдэж эхлэсэн ба энэ нь нэрээрээ ч биш. Сурган ухаан, хүмүүжүүлэх гэсэн нэртэй байж. Бид хүмүүжүүлэх ухааны салбар биш. Би хувьдаа Сэтгэл судлалыг тархи судалдаг, Гэгээрлийн салбар хүний мэдрэмж сэтгэхүйн асуудал түүнийг судалдаг гэж боддог. Энэ мэргэжлээр жилдээ тодорхой гурван их сургуулийг тус бүр 20-25 оюутан төгсөж гарлаа гэхэд мэргэжлээрээ ажиллаж байгаа нь асар цөөн байна. Уг нь бол ажлын байр ажиллах талбар нь хангалттай асуудлууд нь ч бэлэн байна гэтэл хууль эрхзүй орчин алга.

Монгол Улс сүүлийн 8 жил тасралтгүй уул уурхай гэлээ. Мэдээж эдийн засгийн байдал тогтворгүй үед ярих зүйтэй гэвч улс орон гэдэг нэгэн цул нэг л зүйл рүү фокусалж байгаа бол төр байгаад олон чиглэлийн яам салбарын экспертүүд байгаад тэднээр юугаа хийнэ вэ?

Гэтэл энэ их доллар олон толгой ярих зуур нийгэмд сэтгэл сэртхийлгэсэн өчнөөн л гэмт хэрэг гарлаа. Зарим салбарын хүмүүс нь түүгээр жишээ кейсээ болгон дипломоо хамгаалж ярианы хэрэгсэлээ болгов. Болноо гэвч  хүн ам харьцангуй цөөн улсад тэдгээр гэмт хэргүүдийн тоо дэндүү их. Ийм гэмт хэргийг ямар сэтгэцтэй хүн хийгээд байна мөн яг үнэн мөнийг тогтоож байгаа юу? энэ улс нийгмийн эмзэг бүлэгт багтах ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд тэдгээрийн эрхийг хамгаалахад юу хийж байна вэ энэ бол мартагдсан сэдэв.

Сэтгэл судлаач, Сэтгэцийн эмч, засалч бүгд хэрэгтэй байна. Энэ салбарын мэргэжилтэнүүдийг гадаадад бэлтгэмээр байна. Монголын бүх ЕБС-иуд Сэтгэл судлаачтай болмоор байна. Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжмээр байна. Эмчилгээ арга зүйг нь шинэтгэмээр байна. 

Гэмт хэрэг гэж байгаад түүнд үйлдэл байгаа бол түүнийг хүн хийж байгаа, тэр гэмт хэрэгтэйн нэр зүүж байгаа хүн аль нэг нийгмийн орчны бүтээгдэхүүн байж, тэр бас золиос юм. Бид эхлэлд анхаараагүй байж төгсгөлийг шүүдэг арга барилаас салмаар байна.

Дэлхий нийтэд сэтгэлзүйн асуудал, өвчлөлийн ангилал маш нарийн болсон, түүний ангилал тогтоох мэргэжилтэнүүдийг ч сайн бэлдэж байна.

Харин Монголд Сэтгэцийн асуудлыг ерөнхий 10 ангилалд авч үзээд түүнд заагдсан эмчилгээг хийсээр л байна 1930 аад оноос гэхээр аль эртний арга барилаар хичнээн хүмүүс энгийн хөөрөл процессийн байдалтайгаас хурц эмгэгтэй авралгүй иргэн болж байгаа бол үүнийг хэн ч хянахгүй шүүхгүй. Монголчууд бид цөөхүүлээ.

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл